Ойрхи Дорнод болон Хойд Африкт сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 13 сая гаруй хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурджээ.
Зэвсэгт мөргөлдөөний улмаас хүүхдүүд сэтгэл санаа, эрүүл мэнд, сурч боловсрох, өнчрөн үлдэх гэм мэтээр хохирч байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж буй улсуудад Ирак, Сири. Газын зурвас, Йемен, Ливи, Өмнөд Судан зэрэг улсууд багтаж байгаа аж.
Нөхцөл байдал нь тогтворгүй байгаа бүс нутгийн сургуулиуд халдлагад өртөх тохиолдол их учир ихэнх багш нар ажлаасаа гардаг эсвэл сургуулиудыг дүрвэгсдийн хорогдох байр болгон ашиглаж буй гэдгийг Хүүхдийн сангаас мэдээллээ.
Эх сурвалж: ВВС