Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны "К" хэсгийн тоглолтууд энэ сарын 16-20-ны өдрүүдэд манай улсад болох гэж байна.
Тус тэмцээний "К" хэсэгт Монгол, Япон, Хонконгийн багууд орсон бөгөөд хэсгийн эхний тоглолт 16-ны өдөр Монгол, Японы багийн хооронд болно.
Долдугаар сарын 8-наас бэлтгэлдээ гарсан Монгол Улсын 16 хүртэлх насны шигшээ баг өнгөрсөн сард БНХАУ-д зохиогдсон Торгоны зам цомын тэмцээнд оролцоод амжсан юм. Түүнчлэн Серб дасгалжуулагч Войслав Бралушичаар удирдуулсан манай баг энэ долоо хоногт хоёр ч нөхөрсөг тоглолт хийсэн байна.
Тэд эхний нөхөрсөг тоглолтоо сонирхогчийн багтай хийн хожил байгуулсан бол энэ удаад өнгөрсөн жилийн лигийн аварга Хоромхон клубтэй тоглон 4-2 харьцаатай хожигджээ.
Эх сурвалж: Монголын Хөл Бөмбөгийн Холбоо