Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдаж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн чиглэл өгчээ.
Комиссын хуралдааны дараа тус комиссын нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн” хэмээн хэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор олон нийт жолоо барих эрхээ хасуулсан бол шууд өршөөлд хамрагдан эрх нь сэргэж байгаа гэсэн ойлголттой болжээ.
Үүнийг бид дараах албаны хүмүүсээс тодруулсан.
-Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн чиглэл гарсны дагуу жолоо барих эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээнэ гэсэн нь үндэслэлтэй юу. Ийм ажиллагаа хийгдэх үү гэсэн асуултыг холбогдон албан тушаалтнуудаас асуухад дараах хариултыг өглөө.
Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан:
Энэ талаар бидэнд ямар ч шийдвэр ирээгүй байна. Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Хууль зүйн яамнаас албан ёсоор шийдвэр ирсний дараа тодорхой болно.
Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа:
Өчигдөр л Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалтаас бусад заалтыг хэрэгжүүлэх талаар чиглэл гарсан байна. Өршөөлийн хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэсэг түр түдгэлзээд бусад нь хүчинтэй болно гэдгийг Г.Туулхүү дарга ярьсан байна билээ. Гэхдээ бид захиргааны шийтгэлээр эрхээ хасуулах шийтгэл хүлээсэн иргэдийн эрх нь сэргээгдэх ажиллагаа хийгдэх үү гэдгийг албан ёсоор нарийн тодорхой болгоогүй байна. Дөнгөж тодруулах ажиллагаа хийгдээд байж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дарга Г.Эрдэнэцацрал:
Ерөнхий газрын хуулийн хэлтсээс чиглэл ирнэ. Тэр чиглэлийг хүлээгээд байж байна. Одоогоор гар дээр ирсэн юм байхгүй. Чиглэл ирсний дараа бид ажлаа явуулна. Журмаар бол шалгалт өгч эрх сэргээдэг. Гэхдээ дээрээс ирсэн чиглэлээр тодорхой болно.
Хууль хэрэгжүүлэх комиссын гишүүн Б.Батзориг:
Үр дагаврыг арилгахгүй учраас шууд эрхийг сэргээнэ гэж байхгүй. Шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэдэг нь эрх хассан хугацааг буюу хугацаанаас чөлөөлж байгаа гэсэн ойлголт. Өмнө нь шалгалт өгч эрхээ сэргээлгэе гэхэд хугацаа болоогүй байна гээд явуулчихдаг байсан бол одоо шалгалтад шууд оруулна. Өөрөөр хэлбэл, эрх хасагдсан хугацааг өршөөж байна гэсэн үг. Г.Туулхүү дарга эрх сэргээлгэх боломжтой гэж ярьсан байна билээ. Үүнийг эрхийг шууд сэргээнэ гэж ойлгосон байх.
Энэ талаар хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнаас тодруулахад, “Эрх шууд сэргээхгүй, хугацаанаас өмнө шалгалтад орох эрх нь нээгдэж, хугацаанаас чөлөөлж байна гэдэг нь зөв ойлголт. Журам гарсны дараа журамд захируулаад эрх сэргээх ажиллагааг цагдаагийн байгууллага хийнэ” хэмээн тайлбар өглөө.
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө буюу хууль хэрэгжиж эхлэх болсон өдрөөс өмнө эрхээ хасуулсан хүмүүс шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх үү, шууд сэргээлгэх үү гэдэг нь өнөө маргаашдаа тодорхой болох бололтой.