Их, дээд болон мэргэжлийн сургууль төгсөгчид болон ажлаа солихоор шийдсэн залуустаа ажлын ярилцлагад амжилттай ороход тань туслах зөвлөгөөг хүргэе.
Ажил олгогч таны анкетыг үзэж сонирхоод, ярилцлагад урихаар шийджээ. Ярилцлагад анх удаа орох гэж буй хүн битгий хэл туршлагатай мэргэжилтэн ч тэвдэж сандардаг. Тиймээс ярилцлагад орохоосоо өмнө бэлдээд очоорой.
1. Тан руу залгаж ярилцлагад орохыг уривал
Ирээдүйн ажил олгогчтойгоо анх утсаар ярихдаа л сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Ажил олгогч биш түүний туслах таныг ярилцлагад урьсан ч тэр хүн удирдлагадаа таныг хэрхэн ярьсныг хэлэх л болно.
Харин утсаар та юу ярих вэ?
Хамгийн түрүүнд таныг ямар албан тушаалд урьж байгааг асуугаарай. Хэрвээ тухайн албан тушаал танд тохирохгүй гэж үзвэл өөрийгөө эвтэйхэн ойлгуулаад татгалзаж болно. Өөрийнхөө болоод бусдын алтан цагийг дэмий үрэх хэрэггүй.
Хэрвээ та очихоор шийдсэн бол хэнтэй ярьж буйгаа асуугаад, харилцах утасны дугаарыг нь тэмдэглээд авч болно. Танд төлөвлөөгүй нөхцөл байдал үүсч, ярилцлагад орох боломжгүй болбол утасдаж хэлэх хэрэгтэй.
Мөн ярилцлага хийх газраа сайн заалгаж аваарай. Уулзах цагаа сайтар төлөвлөж, өөр ямар ч ажил тулгарахгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Учир нь яг тэр өдөр өөр ажил олгогчтой цаг тохирчихсон байж болох юм. Тэгвэл уулзалтуудын хооронд 2-3 цаг байхаар төлөвлөсөн нь дээр. Мөн ажлын ярилцлагад ороход хэдий хэр хугацаа шаардагддаг, бичгийн шалгалт авдаг эсэхийг, материал бүрдүүлж очих эсэхийг сонирхоорой.
2. Өөрийгөө бэлд
Ажлын ярилцлагын цагаа тохирлоо. Танд өөрийгөө бэлдэх л үлдлээ.
Хамгийн түрүүнд та ярилцлагад хэрэг болж магадгүй бичиг баримтыг бэлдэх хэрэгтэй.
- Иргэний үнэмлэх
- Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ хуулбартай нь
- Нэмэлтээр мэргэжил эзэмшсэн бол тухайн мэргэжлийн гэрчилгээ, дамжааны сертификат /тухайн албан тушаалд тохирохгүй баримт бичиг авч явах шаардлагагүй/.
Танд зөвлөхөд ажлын ярилцлагад очих гэж буй байгууллагынхаа талаар мэдээлэл олж танилцаарай. Компанийн цахим хуудас, сошиал хуудсаар нь зочлоод үз. Ингэснээр та тухайн байгууллагад орох чин хүсэлтэй байгаагаа харуулах болно.
3. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг
Өмссөн хувцсаараа та ажил олгогчдоо анхны сэтгэгдэл төрүүлэх болно. Судалгаагаар ажил олгогчдын 33 хувь нь “албан хослол өмсч ирсэн хүмүүс таатай санагдсан” гэж хариулжээ. Мэдээж хэт тод өнгийн хослол өмсөөд хэрэггүй.
Бүсгүйчүүдэд өвдөгний талаар татсан урттай банзал, ханцуйтай сорочкан цамц өмсөхийг зөвлөж байна. Гутлын хувьд онгорхой биш, багахан хэмжээний өсгийтэй байвал зүгээр. Хэрвээ углааш өмсөх гэж байгаа бол хөлийн хумсаа тод өнгөөр бүү будаарай. Мөн ээмэг зүүлт, цаг зүүхдээ хэтэрхий гялтганасан, хүний анхаарал татахуйц хэлбэртэй, том хэмжээтэйг сонгохгүй байхыг хичээ.
Заавал хослол өмсөхгүй байж болно. Ажил олгогчдын 23 хувь нь ярилцлагад ирж буй хүмүүс энгийн ажил хэрэгч хувцаслах хэрэгтэй гэжээ. Таны хувцас бусдыг хүндлэхээс гадна ажлаа хийж буй хүмүүсийн анхаарлыг татахааргүй байх хэрэгтэй. Ажилтнууд таныг ярианыхаа гол сэдвээ болгохыг хүсэхгүй л байгаа биз дээ. Энгийн бөгөөд цэгцтэй харагдах л чухал.
Эрчүүд сайтар индүүдсэн даавуун өмд, дээр нь тохирсон ажил хэрэгч тод биш өнгийн цамц өмсөхөд болно. Эмэгтэйчүүд ажилд өмсөхөд тохиромжтой энгийн даашинз ч өмсөж болно. Хамгийн гол нь хувцас гутал тань хоорондоо зохицсон, цэвэрхэн байх хэрэгтэй.
Мэдээж тухайн албан тушаалаас шалтгаалаад та хэт баригдмал хувцаслах гээд хэрэггүй. Хэрвээ та зар сурталчилгааны агентлагт ажлын ярилцлагад орохоор очиж буй загвар зохион бүтээгч бол заавал хослол өмсч, зангиа зүүгээд хэрэггүй. Уран бүтээлч, сэтгүүлч, гэрэл зурагчин, пиар хийдэг хүн бол чөлөөтэй хувцаслаж очвол өөрийгөө тэдэн шиг чөлөөтэй сэтгэдэг гэдгээ харуулах бас нэг алхам болно.
4. Ажлын ярилцлагад орохоос өмнө хариултаа бэлд
Урьднаас очих газраа сайтар төлөвлөж, замын түгжрэлээ тооцоод хоцрохгүй байхыг хичээгээрэй.
Мөн дараах асуултуудад хариулт бэлдээд очвол та ярилцлагын үеэр тайван байх болно.
- Та яагаад ажлаасаа гарсан бэ?
- Та яагаад заавал манай компанид ажиллахыг хүсч байна вэ?
- Та манай компанийн үйл ажиллагаанд ямар хувь нэмэр оруулах вэ?
- Өөрийн давуу болон сул талаа хэлнэ үү?
- Мэргэжлийн хүний хувьд бусдаас ямар давуу талтай вэ?
- Та ажлаа хийж байх үедээ мэргэжлийн алдаа гаргаж байсан уу? Тийм бол ямар?
Дээрх асуултуудад та үнэн шударгаар хариулахыг хичээгээрэй.
Өөрийнхөө давуу болон сул талын талаар ярихдаа болгоомжтой хандаарай. Ажлаа хийж байхдаа том алдаа хийснээ заавал ярих албагүй ч өөртөө шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлэхэд ярилцагч талдаа таалагдах болно. Хамгийн гол нь алдаагаа өөрөө засч, компанийг алдагдалд оруулахаас сэргийлсэн гэдэг утгаар нь ойлгуулахыг хичээгээрэй.
Түүнчлэн мэргэжлийн болон сэтгэл зүйн, оюун ухааны шалгалтуудад бэлэн байх хэрэгтэй.
5. Ярилцлагад орох цаг боллоо
Таны амьдралыг өөрчилж ч мэдэх ажлын ярилцлагын цаг боллоо. Та цагаасаа өмнө очоорой. Ажил олгогч таныг хагас минут хүлээж байхаар та хүлээлгийн өрөөнд 10 минут суусан нь хавьгүй дээр. Ярилцлагын цагаас хоцрох нь таны ажилд орох найдлагыг 99 хувиар бууруулна.
Хэрвээ та үнэхээр хоцорч байгаа бол утсаар нь холбогдож, уучлалт гуйн учраа хэлээд ажил олгогчтой тухайн өдөр уулзах боломжтой эсэхийг эсвэл уулзалтыг дараагийн өдөр шилжүүлж болох эсэхийг асуугаарай. Уулзалтыг цуцлахаар шийдсэн бол заавал залгаж уучлалт хүсэх хэрэгтэй.
Ажлын ярилцлага өгөх газраа ирээд өөрийнхөө зорилгыг хэлээрэй. Таныг хүлээлгэх шаардлага гарсан бол бүү бухимд.
Мөн гар утсаа унтраагаад орчихвол танд хэн ч юу ч саад болохгүй. Ярилцагч талынхаа нүд рүү харж, асуултыг маш анхааралтай сонс. Асуултыг ойлгоогүй бол уулчлалт хүсээд асуултаа давтахыг хүсээрэй.
Асуултандаа хариулах явцдаа 2-3 минутын дотор хариулахыг хичээгээрэй. Энэ нь та өөрийнхөө тухай илэрхийлэхэд хангалттай хугацаа. “Тийм” эсвэл “Үгүй” гэж хариулах, сул дуугаар ярих нь өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байгаагаа харуулж буй хэрэг.
Хэрвээ танаас өөрийнхөө тухай ярихыг хүсвэл намтраа хэтэрхий өргөн цар хүрээтэйгээр ярих гээд хэрэггүй.
Эзэмшсэн боловсрол болон ажлын туршлагынхаа талаар илүүтэй ярих нь зүйтэй. Энэ нь таны мэргэжлийн чадвар болон хувь хүний зан чанарыг илэрхийлэх болно.
Ярилцлагын үеэр танд өмнө нь бэлдсэн асуултаа тавих боломж гарч болох юм.
Хэрвээ та карьер ахих боломжтой эсэхийг асуух гэж байгаа бол энэ асуултаа зөв тавих хэрэгтэй. Мэдээж тухайн компанийн ямар нэг асуудлыг шийдэхийн тулд таныг ажилд урьж байгаа учраас албан тушаал бүрт карьер дэвших ирээдүй байдаггүй гэдгийг санаж явах нь чухал. Ажил олгогчид таны чадварыг мэдэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэж, шууд хариулт хэлэхэд төвөгтэй байдаг.
Гэлээ ч танд тухайн компанид яг тэр ажлын байрны хувьд ирээдүйд ахиж дэвших боломж байдаг эсэх, дэвшихийн тулд юу хэрэгтэйг /нэмэлтээр боловсрол эзэмших, мэргэжил дээшлүүлэх курст суралцах гэх мэт/ асуух эрх бүрэн бий.
Мөн тус компанид ажилчдын чадварыг дээшлүүлэхэд зориулсан сургалтууд байдаг эсэхийг лавлаж болох юм. Ингэснээр та зорилгынхоо төлөө мэрийдэг хүн шиг харагдана.
Ажил олгогч хариуцлагатай, өгсөн үүргийг цагт нь чанартай биелүүлдэг, шүүмжлэл хүлээн авах чадвартай, бусдыг сонсож сурсан хүнтэй ажиллах дуртай байдаг.
Өөрийгөө сахилга баттай, аливаа зүйлд амархан суралцдаг, даалгасан ажлыг хариуцлагатай гүйцэтгэдэг гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн тухайн ажилд сонирхолтой, дуртай учраас хийж чадна гэвэл хүн илүү таатай хүлээж авах болно.
6. Дараах асуултад хариулахад тань тусалъя
- Та яагаад манай компанийг сонгосон бэ?
Танай компанид би ийм хувь нэмэр оруулж чадна эсвэл миний эзэмшсэн мэргэжил, туршлага маань энэ ажилд тохирно гэж бодож байна гэх мэтээр хариулж болно.
- Танд өөр ажлын санал ирж байсан уу?
Хэрвээ танд ажлын санал ирж байсан бол энэ тухайгаа шууд хэлж, өөр хэн нэгэн таныг ажилд авахад бэлэн байгааг дурдаж болно. Гэхдээ танай компанийн яг энэ ажил илүү сонирхлыг маань татаж байна гэсэн утгаар хариулаарай.
- Танд өөр газар ярилцлага өгсөн үү?
Хэрвээ та ярилцлага өгсөн бол үнэнээ хэлээрэй. Гэхдээ чухам хаана өгснөө яаравчлан хэлэх хэрэггүй.
- Таны хувийн амьдрал ажилд тань саад болдог уу?
Энэ асуултыг ихэвчлэн эмэгтэйчүүдэд тавьдаг. Энэ нь хэт хувийн асуулт байх магадлалтай тул та шууд л “Үгүй, саад болдоггүй” гэж хариулах нь зөв.
- Таны давуу тал?
Та хамгийн түрүүнд тухайн ажилд тохирсон давуу талаа хэлэх хэрэгтэй
- Таны сул тал?
Энэ асуултад заавал чин үнэнээр хариулах албагүй. Та сул талынхаа талаар ярьж байгаа мэт боловч цаагуураа энэ нь давуу тал гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
- Та яагаад өмнөх ажлаасаа гарсан бэ?
Ажлаа яагаад солихоор болсон бэ гэдэг асуултын хариуд өмнөх удирдлагууд болон хамт ажиллагсдынхаа талаар сөрөг зүйл ярилгүйгээр тушаал дэвших боломж хомс, цалингаа тогтмол тавьдаггүй, ажлын цагийн хуваарь таалагддагүй гэх талаас нь хариулбал хавьгүй дээр. Гэхдээ худал хэлж болохгүй.
- Та ойрын гурваас таван жилийн ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
Энэ асуултаар таныг тогтвор суурьшилтай ажиллах хүн мөн эсэхийг мэдэх гэж байж болох юм. Та нэг газраа удаан хугацаагаар ажиллана, гэхдээ илүү хариуцлагатай ажил хийхийг хүсч байна гэж хариулж болно.
- Таны ажлын туршлага?
Мэдээж хаана ямар ажил хийж байснаа бүгдийг нь тоочоорой. Түүнчлэн таны анхны ажлын туршлага сургуулийн он жилүүдээс эхэлсэн байж болно. Дунд сургуулийн нийгмийн ажилд идэвхтэй оролцож байсан тухайгаа яриандаа оруулбал ажил олгогчийн сонирхлыг татах хандлагатай байдаг.
- Та ямар цалин авахыг хүсч байна вэ?
Ярианыхаа эхэнд та “цалингийн талаар заавал одоо ярилцах шаардлагагүй гэж бодож байна” хэмээн хариултаас эвтэйхэн татгалзаж болно. Хэрвээ ярилцагч тал танаас заавал хэлэхийг хүсч байвал өөрт тохирч байна гэж үзсэн, нөгөөтэйгүүр компанийн боломжид тулгуурласан дүн хэлж болно.
Хэрвээ та тухайн байгууллагын цалингийн хэмжээг мэдэхгүй бол өөрийн хэлэх гэсэн дүнгээс бага хэлж болохгүй. “Цалин дунджаас доогуур биш гэж найдаж байна” эсвэл “танай хөдөлмөрийн хөлс ажлын ачаалалтайгаа нийцнэ гэж бодож байна” гэх мэтээр хариулж болно. Эсвэл энэ талаар дараа дэлгэрэнгүй ярилцъя гэж хэлж болно.
Энэ мэт асуултад бэлдээд очиход хангалттай. Гэхдээ ажил олгогч “Өнөөдөр та юу хийсэн бэ?” гэх мэт санаанд оромгүй асуулт тавих магадлалтай. Танаас өдрийг хэрхэн өнгөрүүлдгийг сонирхож, амьдралын хэв маягийг тань сонирхож болох юм. Та цагаа үр бүтээлтэй зарцуулдаг бол ажилд орох боломж тань нэмэгдэх болно.
Ингээд эцэст нь хэлэхэд инээмсэглэн харьцвал сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Ажил хэргийн талаар ярилцаж байхад бага зэрэг инээмсэглэхэд та өөртөө итгэлтэй харагдах болно.
Ярилцлага өндөрлөх үед танд ярилцлага өгөх боломж олгосонд талархсанаа илэрхийлээрэй.
Амжилт хүсье!