ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж байгаль экологийн болон эд материалын хохирол учирч, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги, авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 хүний бүрэлдэхүүнтэй аврагчид хойд хөршид гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцох юм.
Өнөөдөр ОХУ-д үүргээ биелүүлэхээр мордож буй аврагчдыг үдэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д. Дорлигжав оролцлож нийт бие бүрэлдэхүүнд хандан тэрээр ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож олон удаа хүнд нөхцөлд ажилласан дадлага, туршлагатай бие бүрэлдэхүүн явж байгааг онцлон хариуцан ажиллах нэгжийн дарга нарт хүмүүсийн бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлэн, сахилга баттай байж аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо.