Франц улсад хөдөө аж ахуйн салбар уналтад орж, фермерүүдийн орлого хумигдаж байгааг эсэргүүцэн аж ахуй эрхлэгчид Парис хотын төвд трактортой жагсаал хийжээ.
Хотын төвд 1300 гаруй тракторыг байрлуулсан жагсагчид аж ахуйн салбарыг сэргээхэд арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж байгаа юм.
Францын Засгийн газар сарын өмнө аж ахуйн салбарын өр болох 600 сая еврог хөнгөвчилсөн хэдий ч фермерүүд энэхүү арга хэмжээг хангалтгүй гэж үзэж байгаа аж.
Украинд болж байгаа хэрэг явдалд барууны орнууд ОХУ-ыг буруутган эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авсан.
Харин Орос хариу арга хэмжээ авч, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглосноор хамгийн их хохирол амсах нь Европын холбооны орнууд болж байна.
Зөвхөн 2013 оны байдлаар ОХУ руу 43,1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулж ирсэн эдгээрийн дийлэнх нь Европын холбооны орнуудад ноогдож байгаа юм.
Эх сурвалж: ВВС