Сирид болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас энхийн амьдрал хайж Туркээр дамжин Европ руу тэмүүлсэн эцэг эхтэйгээ хамт явж байсан гурван настай Айлан хүүгийн цогцос энэ сарын 2-нд Туркийн Бодрумын эргээс олдсон билээ.
Тэр даруйдаа цахим ертөнцөөр тарсан тус гэрэл зураг нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, Ойрхи Дорнод болон Африкийн дүрвэгчдийн асуудлаар хүмүүсийг хоёр хуваагдахад хүргэлээ.
Айлан хүү гэр бүлийн хамт Грекийн Кос арал руу завиар явж байсан ч лхагва гарагт шилжих шөнө 23 дүрвэгч сууж явсан хоёр завь осолдсон юм.
Тус ослоор 12 хүн амиа алдсаны дотор гурван настай Айлан, түүний ах таван настай Галип болон тэдний ээж Рихан нар харамсалтайгаар амиа алдлаа.
"Манай хүүхдүүд дэлхийн хамгийн хөөрхөн хүүхдүүд байсан. Тэд өглөө босонгуутаа надтай тоглодог байсан. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Гэхдээ одоо энэ бүх зүйл байхгүй боллоо” гэж Айлан хүүгийн аав Абдулла Курди хэллээ.
Абдулла Курди Канадад амьдардаг эгч рүүгээ цагаачлах гэж байсан ч Оттавагийн эрх баригчид түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм.
Абдуллагийн гэр бүлд юу тохиолдсоныг мэдсэн Канадын албаныхан дараа нь иргэншил өгөхөөр болсон ч тэрээр хүлээж авсангүй.
Энэ хэргийн дараа Канадын эрх баригчид хүчтэй шүүмжлэлд өртөөд байна.
Туркийн цахим сүлжээгээр #KiyiyaVuranInsanlik /"Эрэг мөргөсөн хүн төрөлхтөн"/ хэштегийг ашиглан Айлан хүүгийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаа аж.
Айлан хүүгийн сэтгэл өвтгөм цогцосны зураг энэ дэлхийг цочроож байна. Гэхдээ тэр бол амиа алдсан дүрвэгсдийн нэг.
Газрын дундын тэнгисээр дамжин Европ тив рүү дүрвэх гэж яваад амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрсөн зунаас өнөөдрийг хүртэл 2500-д хүрсэн гэж НҮБ-ын цагаачлал, дүрвэгсэдийн асуудал хариуцсан албанаас мэдээллээ. Өнгөрсөн сард л гэхэд 107 мянган дүрвэгч Европын улсад иржээ.