Өнөөдөр аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэдэгтээ хүмүүс санал нэгдэх байх. Үүнтэй адил ялангуяа албан байгууллагуудын ажил төрөл принтер болон түүний хоргүйгээр урагш явахгүй биз. Монгол орны зах зээлд дараах гурван төрлийн хор нийлүүлэгдэж байна. Үүнд:
1. OEM буюу принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ төрлийн хор нь нэлээд үнэтэй ч чанарын хувьд асуудал гаргадаггүй.
2. Цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс орж ирдэг, үнийн хувьд маш хямд, баталгаагүй хор бөгөөд хайрцаг, сав баглаа боодол нь албан ёсны үйлдвэрлэгчийн хортой ижил төстэй ялгахад төвөгтэй байлаг. Энэхүү хор нь чанарын шаардлага хангахгүй хар зураастай гарах, асгарах, бага хуудас хэвлэх зэрэг олон сул талуудтай. Эд ангиудын хувьд чанар муу, үнийн хувьд харьцангуй хямд байна.
3. Принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг бусад бренд хорнууд . Картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор. Энэ төрлийн хор нь үнэ дундаж чанар боломжийн байдаг. Гэхдээ үйлдвэрлэгчдын түвшин,эд ангиудын чанар, зохицол зэргээс хамаарч чанар нь харилцан адилгүй байдаг.
Монгол орны зах зээлд эзлэж буй байдал:
Дээрхи төрлүүдээс манай оронд оргиналь биш буюу дууриамал цэнэглэсэн хор нь зах зээлийн ихэнхи хувийг эзэлдэг бөгөөд энэ төрлийн хор үнэ хямд ч чанар доголдолтой байдаг нь хэрэглэгчдийн шаардлагыг төдий л хангаж чадахгүй байдаг байна.
Мөн энэхүү төрлийн хорыг цэнэглэж ашиглахад хор 500 орчим хуудас хэвлээд асгардаг бөгөөд асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг.
Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог. Ингэснээр хэвлэгч, хувилагч төхөөрөмжийг гэмтээх эрсдэлтэй.
Принтерийн хорны чанарыг тод гаралт, анхны чанараараа стандартад заасан хуудсандаа хүрч хэвлэх байдаг бөгөөд принтерийн хорны чанар нь эд ангиудын сайтар зохицол, хорны дүүргэлтийн хэмжээ зэргээсээ ихээхэн хамаардаг байна.
Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар үүсч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдэлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдолууд байдаг.
Зөвөлгөө.
1. Тухайн худалдан авах гэж байгаа хор маань дээрхи 4 төрлөөс аль нь болохыг тодорхойлох хэрэгтэй. Та үнэ хямдтай хор худалдан авахаар шийдсэн бол аль болох принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг бусад бренд хорнуудыг сонгон ашиглах хэрэгтэй.
2. Принтерийн хорыг задлаад принтерт хийхдээ хорны тууз авах шаардлагатай байдаг. Туузыг авахдаа аль болох эгц шулуун байдлаар жигд татах хэрэгтэй бөгөөд далий татаснаас болж үзүүр тасарч үлдэснээр хор тал гарах, зураастай гарах зэрэг эрсдэлүүд бий болдог.
3. Принтерийн хорыг хэдэн хуудас хэвлэж байгааг нь сайтар хэмжих хэрэгтэй. Зарим хорнууд нь 2500 хуудас хэвлэх ёстой байдаг боловч хорны төрөл, чанараасаа хамаарч хуудсандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг.
4. Хэрэглэгчид принтерийн хор цэнэглүүлэх. Хэрэглэгчид принтерийн хорыг цэнэглүүлж хэрэглэх тохиолдол элбэг байдаг ч цэнэглүүлсэн хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарах тохиолдолууд байдаг. Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж цэвэрлэх, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгах шаардлагатай байдаг бөгөөд тухайн байгууллага хэрэглэгчийн ажлын байранд дуудлагаар цэнэлэхэд цэвэрлэх, илүүдэл хорыг асгах боломжгүй байдаг тул дээрхи төрлийн эрсдэлүүд үүсдэг.
Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг учир принтерийн хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэсэнээр орчинг бохирдуулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Принтерийн хорны нөлөөнөөс болж үргүйдэх, харшилтай болох, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит зэрэг өвчинүүд бий болдог байна.
Монгол оронд хэвлэгч, хувилагчийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нь хувь хүнд суурилсан гаалийн болон бусад татваруудыг огт төлдөггүй, үйл ажиллагааны зардал маш багатай бөгөөд нийгмийн хариуцлага, асуудалд хандах хандлага муу асуудлаас зугтсан шинжтэй байдаг.
Бидний хамтран ажиллах санал
Бид принтерийн хорны үйлдвэрлэлээс гадна бидний нэрийн бүтээгдэхүүний хэрэглэж дууссан хорны хайрцаг, баглаа, савыг буцаан авч дахин боловсруулж уг дахин боловсруулсан хорыг үндсэн үнээс 30%‐иар хямд үнээр нийлүүлнэ. Мөн хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг 20%‐ийн хямдралтай үнээр үзүүлэх саналтай байна.
1. Үйлдвэрлэл
Хэвлэгч, хувилагчийн хор нь нэр төрлөөсөө хамаараад 12‐20 ширхэг эд ангиудаас бүрддэг бөгөөд манай үйлдвэр нь принтерийн хорны эд ангиуд болох OPC Drum буюу дүрсний бул, хор хусагч резинэн ир буюу doctor blade and wiper blade, зөөлөн бул буюу PCR (Primary Charge Roller), соронзон бул буюу Magnetic Roller Sleeve зэрэг эд ангиудыг албан ёсны үйлдвэрлэгчдээс нь авч өөрийн оронд угсаран, горимын дагуу шалгаж туршин Монгол тайлбар, шошготойгоор савлаж хэрэглэгчдэд хүргэдэг.
Тухайлбал: Нунтаг хорыг солонгос улсын LG, Дүрсний булыг Япон, соронзон булыг Турк, бусад эд ангиудыг БНХАУ‐аас бэлтгэж байна.
Бид одоогоор HP, Canon, Samsung, Xerox, Dell, Lenovo зэрэг брэндийн 100 гаруй хэвлэгч, хувилагч төхөөрөмжинд тохирох 25 төрлийн хорыг үйлдвэрлэж 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад нийлүүлж байна.
Манай үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн 2 зэрэгцээ шугам бүхий 16 ажилтантай өдөрт 300 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна.
1. Цэнэглэлт
Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгаж цэвэрлэх шаардлагатай байдаг. Тухайн байгууллага, хэрэглэгчдийн ажлын байранд дуудлагаар цэнэлэхэд илүүдэл хорыг асгах, картридж савыг цэвэрлэх боломжгүй байдаг тул хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарч принтерийн эд ангийг гэмтээх тохиолдол байдаг.
Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг. Учир нь принтерийн нунтаг хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэсэнээр орчинг бохирдуулах, хүний биед харшил өгөх, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит үүсэх зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлэх байна.
Бид дуудлагаар принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээг тусгайлан бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудаар стандартын дагуу өөрийн нэрийн брэнд хорыг цэнэглэдэг. Их хэмжээний хорыг цэнэглэх тохиолдолд өөрийн үйлдвэрт хүргэж эд ангиудыг цэвэрлэн сайжруулж, илүүдэл хорыг арилгаж цэвэрлэн стандартын дагуу цэнэглэдэг.
Мөн цэнэглэсэн хор бүрийг нэг бүрчлэн тохирох принтерээр хэвлэн чанарыг нь шалгаж нарны гэрлээс хамгаалах хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут зэрэгт хийн хэрэглэгчдэд буцаан хүргэж өгдөг.
Хэрэглэгчид ихэвчлэн 2 сарын хэрэгцээний хорыг 1 удаа худалдан авч, эхний сард шинэ хороо хэрэглэж, дараагийн сард нь цэнэглэсэн хороо хэрэглэх байдлаар бидэнтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр гэнэт хор дуусч ажил удаашрах, солих хоргүй болж захиалга өгч хугацаа алдах зэрэг эрсдэлийг үгүй болгодог.
Принтерийн хорыг хэрхэн хадгалсан болон хэрэглэснээс нь хамаарч цэнэглэх боломжтой эсэх нь тодорхойлдог. Зарим тохиолдолд хэрэглэгчид хорны савыг нарны шууд тусгалд ил тавьснаар дүрсний булныг цэнэглэх боломжгүй болгох, хорны картридж савны хуванцар эд ангудыг гэмтээх зэрэг эрсдэлүүд бий болсоноор цэнэглэх боломжгүй болох тохиолдол бий.
3. Дахин боловсруулалт
Манай хамт олон зах зээл дээр хэрэглэгдэж дуусаад хогийн сав руу хаягдаж байгаа өөрийн бүтээгдэхүүний хорны картридж савыг буцаан худалдан авч 3 эд ангийг дахин ашиглах, 2 эд ангийг дахин боловсруулж 8 эд ангийг шинээр сольж нунтаг хорны дүүргэлт хийн дахин боловсруулсан хорыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Хорыг дахин боловсруулж ашигласнаар хорны өртөг буурч, гадагшаа урсах мөнгөний урсгал жилд 1,8‐2,2 тэрбум төгрөгөөр багасч, хог хаягдалын хэмжээ буурч байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлт бий болох юм.
- Хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээ
Хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийн гэмтэлийг тухай бүрт оношлох, засварлах, мөн хэрэглэгчийн хэрэглээ болон төхөөрөмжийн марк загвараас хамаарч урсгал үйлчилгээ жил тутам нэгээс хоёр удаа хийгдэх шаардлагатай байдаг.
Энэхүү үйлчилгээнд принтерийн цэвэрлэгээ үйлчилгээ, шаардлагатай эд ангийг тослох, элэгдэж муудсан бол солих зэрэг үйлчилгээнүүд багтана.Тус үйлчилгээг авсанаар принтер, хувилагч төхөөрөмжүүд эвдэрч гэмтэх, доголдолтой ажиллах нь багасч эдэлгээний хугацаа уртсах давуу талтай.
Бидэнтэй хамтран ажилласанаар бий болох давуу талууд:
• Хэмнэлт. Үнийн хувьд харьцангуй хямд, мөн дуудлагаар хүргэж өгөх, хэвлэгч хувилагчийн засвар, хор цэнэглэх үйлчилгээ, дахин боловсруулалт зэрэг нэмэлт үйлчилгээнүүд нь хэрэглэгч таны цагийг хэмнэж, ажлын бүтээмжийг тань нэмэгдүүлж, зардлыг хэмнэх болно.
• Чанар. Бид өөрийн үйлдвэрлэлдээ эд ангиудыг шинээр угсарч хамгийн өндөр нийцэл бүхий дүрсний бул болон нунтаг хорыг ашиглаж байгаа нь хэвлэлтийн гаралтыг илүү жигд тод болгон хамгийн их тоо ширхэгээр (хуудас) хэвлэдэг.
• Худалдан авалтын дараах үйлчилгээ: Дуудлагаар хүргэх, бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээ, цэнэглэх, дахин боловсруулалтын үйлчилгээ
• Хайрцаг, сав баглаа. Стандартын дагуу гэрлээс хамгаалсан хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут мөн өөрийн орны хэрэглэгчдэд зориулсан Монгол тайлбартай хайрцаг / хэрэглэх зааварчилгаа, хадгалалтын горим зэрэг / нь таны хэрэглээг илүү хялбар болгоно.
• Найдвартай хамтын ажиллагаа: Урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг зорилго болгон гэрээт болон байнгын харилцагчиддаа урамшуулалын төрөл бүрийн нөхцлийг санал болгон ажилладаг.
• Үндэсний үйлдвэрлэл: Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, Монголдоо үлдэх ахиуц ашиг үүсч гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасгах, байгаль орчны бохирдолыг бууруулах давуу тал бүхий үйлдвэрлэл.