БНСУ-ын Төв банк тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дүнг эцэслэн гаргажээ. Гол үзүүлэлтүүд урьдчилсан тайлангаас зөрөөгүй байна.
Тухайлбал II улиралд БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өмнөх улиралтай харьцуулахад 0.3 хувиар өсчээ. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөнийг тус улсын Төв банкнаас албан ёсоор мэдээллээ.
II улиралд барилгын хөрөнгө оруулалт өмнөх улирлаас 1.6 хувиар, Засгийн газрын зардал 0.8 хувиар, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 0.5 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Харин хувийн хэрэглээ 0.2 хувиар буурсныг онцоллоо.
БНСУ-ын Засгийн газар болон компаниудын хэрэглээ өсөлтийг гол бүрдүүлэгч болж байгааг эдийн засагчид тэмдэглэжээ. Эргэн сануулахад БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хамгийн бага түвшинд барьсан хэвээр байна.