Анх 1987 онд хэвлэгдэхдээ 181 хуудастай байсан “Монголын Улаан ном” 10 жилийн дараа 388, 2013 онд гурав дахь удаагаа уншигчдын гарт хүрэхдээ бүр 535 хуудастай болж зузаарчээ. Манай орны амьтны тоо толгой, ургамлын зүйл хэрхэн багассаныг дээрх жишээ товчхондоо харуулж байна.
Учир нь анх Монгол Улс дэлхий нийтийн жишгээр, ховордож буй, цаашдаа ховордож болзошгүй амьтан, ургамлаа нэрлэн “Улаан ном”-ыг хэвлүүлж байхад ердөө 50 зүйл амьтан, 86 зүйл ургамал багтаж байв. Түүнд нь бүс нутаг, дэлхийн хэмжээнд ховорт тооцох амьтан, ургамал голчлон багтсан бөгөөд цаашид нөөцөд нь анхаарч, хамгаалах зорилгоор нийтэд ийн таниулж байсан аж. Гэвч 1997 онд хэвлэгдсэн хоёр дахь “Улаан ном”-д орсон амьтны зүйл хоёр дахин нэмэгдэж 100 болсон бол ургамлын зүйл 128 бүртгэгдэв. Хамгийн сүүлд энэ ном 2013 онд хэвлэгдэхэд ховор, нэн ховор 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамлыг багтаан нийтэлжээ.
Өнөөдрийн байдлаар дор хаяж 26 мазаалай байгааг судалгааны дүнд тогтоогоод байна
Ан амьтан, ургамал гээд байгалийн нөөц ховордож буй энэ үзэгдэл зөвхөн сүүлийн жилүүдэд, ганц Монголд өрнөөд буй үзэгдэл биш. 1600 оноос хойших дөрвөн зууны хугацаанд манай гарагийн 36 зүйлийн хөхтөн, 94 зүйлийн шувуу бүрмөсөн устаж үгүй болжээ. Энэ үзэгдэл 1990-ээд оноос эрчээ авсан нь нийгмийн болоод уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбоотой. Монгол Улсад 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын дараа ажилгүй болсон олон мянган хүн амьдрахын эрхэнд ганзагын наймаа эрхлэх болов. Ялангуяа, буга, аргаль, бөхөн, хандгайн эвэр, хүдрийн заар, тарваганы арьс гээд амьтдын эд зүйл урд, хойд хөршид үнэд хүрч байсан нь эдгээр болон бусад амьтан ховордох томоохон шалтгаан болсон.
Үүний дүнд борооны дараах мөөг шиг олон байсан тарвага хүртэл өдгөө ховор амьтдын тоонд багтаж, агнахыг нь мөн хориглоод байгаа билээ. Тухайн жилүүдэд цагт гурав, хоногт 70 орчим зүйлийн амьтан, ургамал дэлхий дээр устаж байсанчлан Монголын олон амьтан, ургамал нэг л мэдэхэд нүдний гэм болсон гашуун түүхийн нэг жишээ энэ. Энэхүү өөрчлөлтийн нөлөөгөөр өнгөрсөн 40 жилийн хугацаанд манай улсын 128 сая га бүхий бэлчээрийн тал хувь нь талхлагдаж, ургамлын ургац тав дахин буурч, төрөл зүйлийнх нь тоо дөрөв дахин цөөрснийг “Улаан ном“-д онцолдог. Ойн сан 2.5 сая га-гаар хумигдсан бол 100 гаруй ан амьтнаа хамгаалах шаардлагатай болсон байна.
“МАЗААЛАЙ” ХӨТӨЛБӨР ЮУ БОЛОВ
Харин сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудаас гадна иргэд санаачилгаараа ховордсон ан амьтнаа хамгаалах төсөл, хөтөлбөр цөөнгүй хэрэгжүүлэх болж. Хамгийн сүүлийн нэг тод жишээ нь “Мазаалай” хөтөлбөр. Мазаалай бол угаас “Улаан ном” анх хэвлэгдэж байх үед л ховорт тооцогдож байсан амьтан. Гэвч говь цөлд амьдардаг энэхүү баавгайг дөнгөж 2012 онд нийтээрээ анхаарч эхэлсэн байдаг. Тухайн үеийн БОНХЯ санаачилга гаргаж, гадаад дотоодын эрдэмтэн, судлаачдыг цуглуулан хэлэлцээд энэ амьтныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах хөтөлбөр гаргасан. Түүгээр зогсохгүй мазаалай нь Гималайн баавгайгаас 9000, агуйн баавгайгаас 900 мянган жилийн өмнө салсан, дэлхийд Монголын говиос өөр хаана ч байхгүй цорын ганц дэд зүйл баавгай болохыг нь судалгаагаар тогтоож, олон улсын эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Ирвэс, аргаль угалз, янгир, хар сүүлт хөв цөөрөм дээр олноороо ирдэг болсон
Энэ талаар тухайн үед БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Мазаалай баавгайг хамгаалах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ж.Батболд “Бид энэ судалгаа болон “Мазаалай” хөтөлбөрөө 2014 оны аравдугаар сард болсон Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн хурал дээр танилцуулсан. Үүний үр дүнд тус нийгэмлэг Монголд мазаалай хамгаалах итгэлцлийн сан байгуулж, хамгаалах ажилд туслах санал гаргасан. Гэвч сайд солигдсоноор ажиллаж байсан хүмүүс өөрчлөгдсөн болохоор одоо юу хийж байгааг мэдэхгүй байна. Ямар ч байсан бид мазаалайн амьдралыг хүний оролцоогүйгээр тэтгэхийг зорьсон. Энэ хүрээнд булаг, хөв цөөрөм байгуулах, нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргах, газрын генератор суурилуулаад хиймлээр бороо оруулах, тэжээл тавих зэрэг олон ажил амжилттай эхлүүлсэн. Үүний үр дүнд сүүлийн 7-8 жилд үржил нь зогсонги байсан мазаалай төллөж, 2013 онд дөрвөн ихэр бамбарууш, 2014 онд нэг бамбарууш камерт бичигдсэн” хэмээн ярилаа.
Тухайн үед олон нийтийн сүлжээгээр мазаалай хамгаалах аян өрнөж, 12 тонн хорголжин тэжээлийн мөнгө цуглажээ. Төсвөөс 2013 онд уг хөтөлбөрт 600 орчим сая төгрөг зарцуулж байсны 200 гаруйг нь улсын төсөв, үлдсэнийг нь сайн дурынхан гаргаж, тэжээлийн үйлдвэр байгуулан, 100 гаруй камер суурилуулсан байна.
Түүгээр зогсохгүй өмнөд хөршийн эрдэмтэд пандаг үржүүлсэн туршлагаа солилцож, мазаалайг мөн өсгөн үржүүлэхэд хамтрах санал гарган, хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгуулж амжжээ.
Харин хөтөлбөрийн хэрэгжилт одоо ямар байгаа талаар БОНХАЖЯ-ны мэргэжилтэн А.Баясгалан “Энэ жил 50 сая төгрөг улсын төсвөөс тусгасан. Судалгааны ажил эрчимтэй явж байгаа. 2005 оноос хойш 18 мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн. Хамгийн сүүлд Шар хулсны баянбүрд, Атас уулын баянбүрдэд хоёр мазаалайд хүзүүвч зүүсэн. Ингэснээр мазаалайнууд хаагуур явж, хаана цуглаж байгаа гээд амьдрах нөхцөлийнх нь байдлыг өдөр бүр шалгах боломжтой болсон. Өнгөрсөн хавар 10 тонн тэжээлийг 30 орчим цэгт тараасан. Аравдугаар сард ичээндээ орохоос нь өмнө дахиад тэжээл тавихаас гадна энэ сард явж камеруудаа шалгахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.
Шинжлэх ухааны өгүүллэгт анх бичсэнээр 30-50 мазаалай бий гэсэн тоо байдаг бол 2005 оноос хойш хийсэн генетикийн судалгаа, ДНХ-гийн шинжилгээний дүнд өнөөдрийн байдлаар 26 бодгаль тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, Монголд хамгийн багадаа 26 мазаалай байна гэсэн үг.
Ямар ч байсан “Мазаалай” хөтөлбөр зогсчхоогүй байгаа аж. Үржлийн хувьд ч чамлалтгүй явагдаж байгаа юм байна. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндоржийн мэдээлснээр энэ жил нэг бамбарууш бичлэгт үлдсэн аж. “Энэ оны тавдугаар сарын 27-нд Сэгс цагаан богд уулын Мухар задгайн баянбүрдэд нэг бамбарууштай мазаалай сар гаруй байршаад явсан” хэмээн ярилаа.
Өнгөрсөн долоо хоногт БОНХАЖЯ-ныхан Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийнхэнтэй ярилцаад тус нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Харгер Ренолдс энэ сарын 15-нд Монголд ирэхээр болжээ. Энэ үеэрээ мазаалай хамгаалах чиглэлээр хэрхэн хамтрахаа хэлэлцэх юм байна. “Мобиком” корпорацтай тус яам мазаалай хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ нь ирэх оноос хэрэгжиж эхэлнэ гээд хөтөлбөрийн хүрээнд зүгээр суугаагүй гэдгээ яамныхан ярьж байна.
НАЙДЛАГА
Өнгөрсөн сарын сүүлчээр “1960-аад онд устаж үгүй болсон говийн цөөвөр чоно мазаалайн тэжээлийн ойролцоох камерт бичигджээ” гэсэн жиргээ твиттерээр нэлээд шуугиулав. Cuon alpinus буюу шарнад цөөвөр чоно нь хамгийн сүүлд 1969 онд хавханд орсон байдалтай олдсоноос хойш нэг ч удаа харагдаж, тааралдаагүй бөгөөд Монголын байгаль дээр устсан гэж үздэг аж. “Морфологийн хувьд тэр бол цөөвөр чоно биш байсан. Биологийн хүрээлэн “Шарнад цөөвөр чоно Монголд байх боломжтой эсэх сэргээн нутагшуулах боломж” судалгаа хийсэн. Уг судалгаагаар Монголд устсан гэж мөн тайлагнасан. Шарнад цөөвөр чоно найман дэд зүйлтэй бөгөөд амьдардаг газар нутгийнх нь хамгийн хойд хязгаарыг Монгол гэж үздэг. Хятадад байдаг тул манай улсаар дамжин өнгөрөх тохиолдол байхыг үгүйсгэхгүй” хэмээн А.Баясгалан ярьсан. Харин олон хүн говийн цөөвөр чоно мөн гэсэн таамаг дэвшүүлсэн.
Камерт өртсөн тэр амьтан шарнад цөөвөр чоно мөн ч бай, биш ч бай “Мазаалай” хөтөлбөрийн үр дүн говь нутагт гарч буйг энэ явдал харуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд хөв цөөрөм байгуулж, хиймэл бороо оруулж, тэжээл тавьсан нь зөвхөн мазаалайг бус Говийн их дархан цаазат газрын экосистемийг тэр чигт нь тэтгэжээ. Хөтөлбөрийн хүрээнд байршуулсан 100 гаруй камер болон дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас байрлуулсан камерт баримт болон үлдсэн бичлэгүүд үүнийг нотолно. “Энэ бүх ажлыг хийсний дүнд маш олон ирвэс, аргаль угалз, янгир, хар сүүлт зэрэг ховор болон нэн ховор амьтад бидний байгуулсан хөв, цөөрөм дээр ирдэг болсон. Учир нь амьтад уух устай болж байна. Үүгээрээ бид дэлхийд байхгүй, говийн экосистем “Гоби десерт”-ийг хамгаалах боломжийг бий болгож байна” хэмээн Ж.Батболд ярьсан юм. Энэ таатай орчныг дагаад чоно ийш ирсэн байж болох.
Мазаалайг монголчууд хамгаалахгүй байсан ч болно. Гэвч бүхэл бүтэн тусгаар тогтносон улс дэлхийд хосгүй, цөөхөн амьтнаа хамгаалж чадахгүй байх нь олон улсын өмнө гутамшиг гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм. Монгол Улс ховор амьтнаа юу ч хийж чадахгүй байсаар нүднийх нь өмнө устахыг харж байсан түүхтэй. Богд хаант Монгол Улсын үед тахь хэмээх амьтан Монголд ганц ч үлдэлгүй бүрэн устсан. Азаар 1900-гаад оны үед монгол тахийн унагыг европчууд худалдан авч, амьтны хүрээлэндээ аваачсан нь сүүлд, бүр 100 жилийн дараа бидэнд бэлэг болгон өгснийг нь өдгөө бид өсгөн үржүүлж буй. Үүнээс гадна тарвага ч монголчуудын хувьд сургамж болж, байгалийн нөөц шавхагддаг гэдгийг ойлгуулсан. Тиймээс алдаагаа давтах шаардлагагүй..
“Хүн нийгмийн соёлыг жолоодлогогүй хөгжүүлбэл ардаа зөвхөн элсэн цөл л үлдээнэ” хэмээн Ф.Энгельс аль эрт хэлсэнчлэн юу ч үгүй хоосон цөлд ирээдүй хойчоо үлдээхгүйн тулд ан амьтан, ургамал модоо одооноос хайрлан хамгаалах зайлшгүй үүрэг бидний өмнө байна. Хичээвэл үр дүнд хүрч болдгийг олон жишээ харуулна. Хэрэв чадахгүй бол ховордох амьтдын тоо нэмэгдсээр, “Улаан ном“ улам зузаарсаар байх нь.
Р.Оюунцэцэг