Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд 17.49 цагт "Улаанбаатар-Сайншанд" чиглэлийн 286-р галт тэргэнд хүүхэд мэндэлсэн баярт явдал тохиосон.
Өнөөдөр Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар галт тэргэнд мэндэлсэн хүүхдийн аав Ц.Батбаярыг хүлээн авч, түүний гэр бүлийнхэнд 18 нас хүртэл үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
"Маш их баярлаж байна. 3700 гр хүүтэй болсон. Хүүдээ Ган-Эрдэм гэдэг нэр хайрласан. Манай эхнэрийг Батцэцэг гэдэг бөгөөд хүү маань бидний тав дахь хүүхэд. Тухайн үед Батцэцэгийн суусан галт тэргэнд эх баригч хоёр эмч зорчиж явсан тул эмнэлгийн анхан шатны тусламж сайн үзүүлжээ. Хүү маань эрүүл саруул бойжиж байна. Төмөр замын хамт олонд талархсанаа илэрхийлье" хэмээн Ц.Батбаяр сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртэл нь үнэгүй зорчих эрхийн бичиг өгдөг журам өмнө нь мөрдөгддөг байсныг сэргээж, хүүгийн аавд эрхийн бичгийг нь өнөөдөр ийнхүү гардуулан өглөө.
"УБТЗ" ХНН-ийн 66 жилийн түүхэнд галт тэргэнд хүүхэд мэндэлсэн 70 дахь тохиолдол энэ болж байгаа аж.
Энэхүү эрхийн бичгээр зөвхөн орон нутгийн чиглэлийн галт тэргэнд зорчих бөгөөд олон улсын чиглэлд өөр журмаар зорчино гэдгийг Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар хэллээ.