Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн захиргаа энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 16 мянган албан хаагчийнхаа цалин, урамшууллыг 10 хувиар нэмсэн талаар тус нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар өнөөдөр мэдээллээ.
Өнгөрсөн есөн сарын хугацаанд "УБТЗ" ХНН зардал төсвөө хэмнэж ажилласан нь нийт ажилчдынхаа 10 хувь нэмэгдүүлэх боломжийг олгожээ.
Цалин хөлсийг нэмснээр төмөр замчдын худалдан авах чадвар дээшилж, төмөр зам дагуу худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуй, нэгж байгууллагуудын орлого ашигт нөлөөлнө гэдгийг Төмөр замын удирдлага хэллээ.
Цалин нэмэгдсэнээр:
- сарын ажлын үр дүнгийн шагнал
- тасралтгүй ажилласны нэмэгдэл
- шөнийн цагийн нэмэгдэл хөлс
- нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс
- долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс
- мэргэжил, албан тушаал хавсран ажиллах, эзгүй байгаа ажилтныг орлох нэмэгдэл хөлс
- бүсийн нэмэгдэл
- хэсэг хариуцсан нэмэгдэл
- машинч, туслах машинчийн хүнд ачаа тээсний нэмэгдэл
- жилийн ажлын үр дүнгийн шагнал тус тус уялдан нэмэгдэх юм байна.
Түүнчлэн хөрш орнуудын хүнсний аюулгүй бадлын тухай хуулин дагуу Улаанбаатар дахь вагон депогийн галт тэрэгний бүтээгдэхүүний өөрсдийн хэрэгцээний хүнсийг хилээр нэвтрүүлэхгү байгаатай холбогдуулан галт тэрэгний дарга, үйлчлэгч нарын зам хоногийн мөнгийг өдөрт 7000 төгрөгөөр тооцдог байсныг найман ам.доллар болгон нэмэгдүүлжээ.