Умард Атлантын гэрээний байгууллагын буюу НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Зүүн Европт командын шинэ төвөө нээлээ.
Литва улсын нийслэл Вильнюс хотын төвд байрлах НАТО-гийн цэргүүдийн шинэ төв нь Зүүн Европт энэ онд нээгдсэн командын зургаа дахь төв болж байгаа юм.
Үүнээс өмнө Эстони, Латви, Польш, Болгар болон Румынд командын төв байгуулжээ.
Тус төвийн нээлтийн ажиллагаанд Литвын Ерөнхийлөгч Даля Грибаускайте оролцов. Төв тус бүр НАТО-гийн 45-50 мянган цэрэг алба хаах юм байна.
Сануулахад Болгар, Эстон, Латви, Литва, Польш, Румын улсууд 2004 онд НАТО болон ЕХ-нд нэгдсэн.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ цэргийн хүч хэрэглэн Крымийг нэгтгэж, Украины зүүн нутгийн байдлыг тогтворгүй болгож, хөрш улсуудаа айлган сүрдүүлж байна гэж үздэг юм.
НАТО гэж юу вэ?
Энэ бол 1949 оны дөрөдүгээр сарын 4-д Умард Атлантын гэрээгээр байгуулагдсан, социалист орнуудын ялангуяа хуучин Зөвлөлт Холбоот Улсын эсрэг чиглэсэн хүйтэн дайны үед байгуулагдсан АНУ болон бусад баруун Европын орнуудын цэрэг-улстөрийн эвсэл.
Хүйтэн дайнаас хойш дэлхийд АНУ-н тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон байна. НАТО-н дүрэмд зааснаар энэ байгуулагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм.