Дархан-Уул аймгийн 5000 иргэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг шүүх танхимд, нээлттэй явуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос хүсээд байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Есдүгээр сарын 2-нд болсон шүүх хурал Л.Гансүхийн өмгөөлөгчийн талаас гэрч дутуу гэх шалтгаанаар энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон.
Өмнө болсон хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй болсон бөгөөд 10-ны хурал Цагдан хорих 461-р ангид мөн л нээлттэй болно.
Харин эдгээр иргэд шүүх хурлыг шоронд бус шүүх танхимд хийхийг шаардаж буй бөгөөд хурлыг явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Тиймээс ч 5000 иргэний гарын үсэг бүхий хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид энэ сарын 3-нд хүргүүлсэн байна. Хүсэлтийнхээ хариуг есдүгээр сарын 7-ноос өмнө өгөхийг хүссэн бөгөөд хэрэв заасан хугацаанд хүссэн хариуг нь өгөхгүй бол жагсаал цуглаан зохион байгуулж, суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Дархан-Уул аймгийн иргэд 2004, 2008 онуудад Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Л.Гансүхийг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь үр дүнгээр мэддэг бөгөөд найз нөхөд, хамаатан садан нь биш гэдгээ тодотгож байв.
Иргэдийн төлөөлөл болон ирсэн Дархан-Уул аймгийн иргэн Л.Баясгалан хэлэхдээ,
-Л.Гансүх найман жилийн хугацаандаа Дархан-Уул аймагт олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байсан учраас манай аймгийн иргэд түүнийг дэмждэг. Хүмүүст хэрэгтэй ажил хийснийхээ төлөө шүүхээс ял авч болохгүй” гэлээ.
Харин тус аймгийн иргэн С.Наранцэцэг “Өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсээд байхад яагаад өнөөдөр төрийн дээд байгууллагын хүмүүс зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Аймгийн шүүх хурал ч аймгийнхаа шүүхийн байранд болдог. Л.Гансүх улс төрийн хэлмэгдэлд ороод байна. Улс төрийн золиос болж байна” гэсэн юм.
Дархан-Уул аймгийн иргэдтэй Нүүрс хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд борлуулагчаар ажиллаж байсан А.Жасрайжав нэгдэж байгаагаа мэдээлсэн юм. Тэрээр хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байх хугацаандаа сардаа тогтмол 900 мянган төгрөгийн цалин авч байсан аж. Нүүрс хөтөлбөр гэр хорооллын иргэдэд хэрэгтэй хөтөлбөр байснаас гадна ажлын байр бий болгосныг ч дурдсан юм. Энэ жил ч иргэд өмнөх жилийн хямдралтай үнээр борлуулах эсэхийг лавлаж байгаа нь үнэхээр цагаа олсон зөв ажил гэдгийг харуулж байна гэв.