ХҮН намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд Халх голд чөлөөт эдийн засгийн бүс байгуулахыг эрс эсэргүүцдэг. Иймд намын гишүүдээ Халх гол руу илгээн, газар дээр нь ажиллуулжээ.
Ингэхэд нутгийн иргэд УИХ-аас гаргасан, Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоолын талаар ямар ч мэдээлэлгүй байсан байна. Халх голд ажилласан багийг ахалсан, ХҮН намын УЗ-ийн гишүүн Т.Бат-Оргил дараах мэдээллийг өгсөн юм.
“Халх голынхон хүн мал гэлтгүй бүгд Буйр нуураас ундаалдаг юм байна. Гэтэл Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар байгаль орчин, усны нөөц, ан амьтан, хөрсөнд хэрхэн нөлөөлөхийг тогтоосон, байгаль орчны шинжилгээг огт хийлгээгүй, эрсдэлийг тооцоогүй байна. Улс төрчид ул үндэсгүй шийдвэр гаргадаг хуучин зуршлаараа энэ шийдвэрийг гаргасан. Төслийг хэрэгжүүлснээр аймаг, бүс, цаашлаад манай эдийн засгт ямар эерэг үр дүн аврахыг урьдчилан төсөөлсөн ямар ч судалгаа хийгээгүй.
Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар салбарын хөгжилд түлхэц үзүүлэн, инновацийг хөгжүүлнэ гэх мэт ерөнхий зүйл ярьдаг. Мөн Хятад, Солонгос технологи нутагшулна гэдэг. Тэр нь орчин үеийн, хамгийн сүүлийн технологи мөн гэдгийг баталж, тайлбарлаж чадахгүй байна.
Аливаа чөлөөт бүст үйл ажиллагаа эрхлэхэд бизнес эрхлэгчид болон ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл Халх голд байгуулах чөлөөт бүст энэ давуу талыг олгохгүй гэсэн. Тэгвэл чөлөөт бүс байгуулахын зорилго нь юу юм бэ? Энэ асуултын хариулт их бүрхэг хэвээр байна.
Чөлөөт бүс байгуулах газар нь 500 мянган га газар. Энэ нь Багахангай, Багануур, Налайх дүүргийг нийлүүлснээс ч том газар.
Эрх баригчид их гоомой шийдвэр гаргалаа. Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-нд УИХ-аас энэ шийдвэрийг гаргасан нь анхаарал татна. УИХ ингэж амралт, баярын өмнө хариуцлагагүй шийдвэр гаргадаг жишиг тогтчихлоо. Бидний мэдэгдэл явцуу улс төр биш. Халх голын газар бол манай улсын үүц. Ирээдүйн монголчуудыг тэжээх гол газар. Чөлөөт бүс байгуулах газар нь 500 мянган га газар. Энэ нь Багахангай, Багануур, Налайх дүүргийг нийлүүлснээс ч том газар. Иймд хариуцлагатай хандах хэрэгтэй” гэсэн юм.
ХҮН намын удирдлага намынхаа дэргэдэх Хөгжил, хүн бодлого, судалгааны хүрээлэнд хандан Халх голд чөлөөт бүс байгуулах нь зохимжтой эсэх талаар судалгаа хийлгэжээ. Тэд удахгүй судалгааны дүгнэлтээ олон нийтэд дэлгэн, иргэдийн санал бодлыг авах гэнэ. Мөн УИХ-ын гишүүдэд ч илгээх аж.
ХҮН намын дарга С.Боргил “Бид энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүнтэй уулзахад ийм их сөрөг үр дагавартай байсан юм уу гэж гайхаж байсан.
Бид цаашид ч дуугарна. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх гарцыг хаахын тулд ажиллана.
Энэ тогтоол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай ч зөрчилдөж байна. Чөлөөт бүсэд гадаадын ажиллах хүчнийг олноор нь оруулна.
Гадаад иргэд 30 хоног визгүй зорчино. Хэрэв олон тооны гадаад иргэд нэгэн зэрэг нэвтэрвэл бид тэр хүмүүсийг гаргаж чадах уу?” гэв.
Дашрамд хэлэхэд эдийн засгийн чөлөөт бүсийг хөрөнгө оруулалт татах, ажлын байр, эдийн засгийн өсөлт бий болгох зорилгоор байгуулдаг. Харин дэлхийн эдийн засгийн бүтэц, хөгжлийн загвар, тухайн улсын төрийн бодлого, зах зээлийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх чадавх зэргээс хамааран чөлөөт бүсүүд төдийлөн амжилт олох нь багасчээ.
Мөн бид цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбараа хэрхэн хөгжүүлэхийг тодорхойлсон бодлогын баримт бичиггүй байхад Халх голд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан нь буруу гэж ХҮН намаас онцоллоо.