Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Миний мөрөн” төрийн бус байгууллагын тэргүүн А.Долгор-Өлзий болон Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөл Орхон голын бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
Таван аймгийн 134 сумаар дамжин өнгөрдөг Орхон гол наймдугаар сарын 9-нөөс эхлэн ихээр бохирдсон байна. Алтны олон компани үйл ажиллагаа явуулж, далангаа алдасны улмаас гол руу бохироо урсгаж, Орхон гол хүрэн өнгөтэй болтлоо бохирдоод байгаа юм байна. Энэ нь алтны олон компани үйл ажиллагаа явуулж байгаагаас болж байгаа аж.
Засгийн газраас гаргасан эдийн засгаа аврах бодлого барьж байгаа хэдий ч мал аж ахуй, ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, уух усгүй болж байгаа учраас энэ тал дээр арга хэмжээ авахыг хүсч, малчид иргэдийн төлөөлөл ийнхүү хэвлэл мэдээллийнхэнд хандаад байгаа юм.
“Хөдөөний бид нар өвөлд өнтэй орохын тулд бэлтгэл ажил хийгээд зав зай муутай байна. Нутгийн иргэдийн санал бодлыг авахад гол дагуух алтны уурхайг ажиллуулахыг эсэргүүцэж байна. Нөхөн сэргээлт хийсэн газруудад дахин олборлолт хийж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Одоо малын хайлах үе эхэлж байна. Намрын шар нар тусч байгаа энэ өдрүүдэд мал улам ундаасдаг. Уусан ус нь бохир болохоор тарга тэвээрэг авч чадахгүй. Улмаар өвөлжилтийн бэлтгэлд нөлөөлнө гэдгийг Монгол хүн бүхэн мэднэ. Тиймээс төр засгийн шийдвэр гаргадаг нөхдүүд дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” хэмээн “Миний мөрөн” ТББ-ын тэргүүн А.Долгор-Өлзий ярьлаа.
Орхон гол дагуу 50-60 уурхай ажиллаж байгаа бөгөөд нөхөн сэргээх боломжгүй цэвэр, урсгал усыг бохирлохгүйн тулд үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг иргэд хүсч байгаа аж.