Хууль журмынхаа дагуу нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрх бүхий смарт картаа авч чадахгүй байгаа оюутнууд өчигдөр Нийслэлийн засаг даргын тамгын газрын урд буюу Чингисийн талбайд суулт хийсэн.
Өөрсдийн эрхийн төлөө тэмцсэн оюутнуудад өчигдөр Нийслэлийн Тээврийн газрын дарга О.Түшиг болон НЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа нар хариу албан бичиг илгээжээ.
Тус албан бичигт журмын дагуу тэдний асуудлыг шийдвэрлэж өгөх бөгөөд үүний тулд цахим картын хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байна гэдгээ албан бичигтээ мэдэгдсэн байна.
Албан бичигт бичсэнээр НЗДТГазар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зайлшгүй зорчих оюутан сурагчдын тоог авч, улмаар цахим төлбөрийн карт олгох шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авна хэмээн бичсэн байна.