Өнөөдрөөс Мишээл Экспо төвд “БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2015” эхэлж байна. Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, хүнс, хуванцар сав, баглаа боодол зэрэг тоног төхөөрөмж, машин механизм үйлдвэрлэгчид цугларчээ.
БНХАУ-ын СМЕК компани Мишээл Групптэй хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх учир та амралтын өдрүүдээр ирж сонирхоорой. Хиам үйлдвэрлэх төхөөрөмж, гадна болон дотно гэрэлтүүлэг, хуванцар сав, аяга таваг хэвлэх төхөөрөмж гээд төрөл бүрийн зүйлсийг дэлгэн харуулжээ.
Магадгүй та жижиг дунд бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаа бол энд таны хэрэгцээг хангах төхөөрөмжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эдгээрээс гадна цахилгаан эрчим хүч, барилгын материал, мотоцикл, авто машины сэлбэг зэрэг нийт 10 гаруй салбарыг хамарсан 100 орчим аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулжээ.
Жишээ нь 830-2000 орчим ам. долларын үнэтэй төрөл бүрийн мотоцикл, дөрвөн дугуйт энд бий. Эсвэл 360-550 мянган төгрөгийн үнэтэй шүршүүр, автомашины сэлбэг хэрэгсэл хүртэл энд байгаа.