"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-ны өдрүүдэд манай улсад болох гэж байгаатай холбогдуулан энэхүү спортын үүх түүх, ашиг тус болоод сэлэмний төрлүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ТҮҮХ
Туялзуур сэлэм нь эртний тулааны төрлөөс үүсэлтэй талаар Хомероос эхлээд Уильям Шекспир хүртэл бичин тэмдэглэсэн байдаг юм.
Нөгөөтэйгүүр, туялзуур сэлэмний спорт 1896 онд Олимпийн наадмыг анх зохион явуулахад багтсан 4 төрлийн нэг бөгөөд одоог хүртэл олимпийн төрөл хэвээр байна. Орчин үеийн туялзуур сэлэмний спорт нь олимпийн төрлүүд дундаа бэртэл авах магадлал хамгийн бага спортод тооцоогддог. Туялзуур сэлэмний талаарх илүү ихийг эндээс уншина уу.
СЭЛЭМНИЙ ТӨРӨЛ
Туялзуур сэлэмний спорт нь 3 төрлийн сэлэмтэй ба хатгах талбай нь өөр өөр байдаг.
Хөнгөн сэлэм (Foil)
Зөвхөн сэлэмний үзүүрийн товчлуураар өрсөлдөгчийн их биед 500гр-аас дээш жингийн даралтаар хатгаж оноо авна.
Хүнд сэлэм (Epee)
Эртний халз тулааны зэвсэгээс үүссэн үзүүрээр хатгаж оноо авна.Өрсөлдөгчийн биеийн бүх хэсэгт буюу толгойноос хөл хүртэл аль ч хэсэгт 750 гр-аас дээш жингийн даралттай хатгасан үед тооцно.
Илд сэлэм (Sabre)
Илд сэлэм нь хөнгөн, уян хатан бөгөөд цавчих, хатгах хэлбэрээр оноо авна. Хөлнөөс дээш их биеийн бүх хэсэгт сэлэмний аль ч хэсгээр хүрч оноо авах боломжтой.
Туялзуур сэлэмний төрлүүдийн талаар илүү ихийг энд дарж уншина уу.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ МОНГОЛД ХӨГЖСӨН ТҮҮХ
“Залуучуудын Үнэн” сонины 1949 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн дугаарт Г.Рагчаагийн бичсэн “Биеийн тамирчдын тэмцээн” нийтлэлд Б.Н.М.А.Улсын 28 жилийн ойн баярын үеэр зохиогдсон Армийн биеийн тамир спортын тэмцээнд сэлэмний тулаан явагдсан талаар дурджээ. “Тоглох талбар дээр фехтованийн (fencing, fechten, фехтования, escrime, туялзуур сэлэм) тэмцээн явагдаж эхлэв. Гавшгай залуу биеийн тамирчдын хааж, няцааж, хатгаж байгаа шаламгай хөдөлгөөнийг манай төлөөлөгчид ихэд сонирхов... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.