Дэлхийн шилдэг архитекторуудын давтагдашгүй санаа, өвөрмөц шийдэл, донжийг гайхалтай хослуулсан Астанад дэлхийн шилдэг жүдочид 14 хоног саатлаа. 2016 оны олимпийн өмнөх, отгон жүдогийн ДАШТ учраас Астанад дэлхий даяар анхаарлаа хандууллаа.
Жүдо олимпийн төрлийн хамгийн их үзэгчтэй спортын гуравдугаарт бичигдэж эхэлсэн гэдгийг IJF конгрессын үеэр Мариус Визер онцолж, жүдо бөхийн халуун ам бүлдээ баяр хүргэж, бахархаж байгаагаа илэрхийлсэн.
2013 оны Астанагийн жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр энэхүү хахир он цагийн хэлхээст бардам амжилтаар цэг тавилаа.
Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон энэ удаагийн дэлхийн аваргаар түүхэн амжилтын эзэд болсныг та бид бүхэн найм хоногийн турш үзэж, харж, омогшиж бахархцгаасан билээ.
Дэлхийн аваргаас жүдочид анх удаа гурван медаль хүртлээ. 1989, 2010, 2013 онд хошой медальтай ирж байсан бол энэ удаад гурван хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Монголын жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа медаль хүртсэн. Жүдо бөхийн тэргүүлэгч улс гэдгээ илтгэж, Япон, БНСУ, Гүрж улсын төрийн далбаатай эн зэрэгцэн Алау ордонд мандлаа.
Хамгийн гол, онцлох зүйл гэвэл Монголын жүдо бөхийн түүхэнд олимпийн өмнөх жилийн хатуу дэлхийн аваргыг зөөллөв.
2000 оноос хойшхи жүдо бөхийн хатуу ДАШТ-үүдийн түүхийг тодруулан сөхвөл.
Афины олимпийн өмнөх жил. 2003 оны Японы Осакагийн ДАШТ-д Х.Цагаанбаатар, Г.Дашдаваа, Д.Сүлдбаяр, Д.Нямхүү, Э.Гэрэлтуяа, Х.Эрдэнэт-Од нарын есөн жүдоч зодоглосноос -78кг-д Д.Цэрэнханд гавьяат ганцаараа шагналт тавдугаар байр эзэлсэн.
Бээжингийн олимпийн өмнөх 2007 оны дэлхийн аваргад Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, С.Ням-Очир, Д.Нямхүү, М.Бундаа, Х.Эрдэнэт-Од нарын 13 жүдоч зодоглосноос Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр /үнэмлэхүй/ нар шагналт V, Д.Цэрэнханд /үнэмлэхүй/ шагналт VII байрт орсон.
2011 оны Парисын дэлхийн аваргад 23 жүдоч зодоглож нэг ч жүдоч шагналт байр эзлээгүй.
Энэ оны Астанагийн жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр энэхүү хахир он цагийн хэлхээст бардам амжилтаар цэг тавилаа.
Монголын жүдо бөхийн ДАШТ-ий түүх нэгэн шинэ хуудсаа Астанагаар эхлүүллээ.
Эмэгтэйчүүдийн 57кг-д Д.Сумъяа хүрэл медаль хүртэж Монголын багийн салхийг хагалсан. С.Ням-Очир олимпийн хүрэл медаль дэлхийн аваргаар ижилсүүлэх хувь тохиол Астанад бүрдсэн бол С.Мөнхзаяа дэлхийн медальтны тоонд багтсан юм.
IJF-ийн Шүүгчийн зөвлөлөөс 15 шүүгчийг ДАШТ-д томилсон. Европ тивээс найм, Ази тивээс дөрөв, Америк, Африк тивээс гурав томилогдсон юм.
Ази тивийн дөрвөн төлөөллийн нэг бол Монголын шүүгч М.Бөхбат байлаа.
2007 оноос хойш найман жилийн дараа дэлхийн аваргын татамид Монгол шүүгч ялалт, ялагдлыг дэнсэллээ.
2015 оны Астанагийн дэлхийн аваргад Монголын жүдо бөхийн шигшээ баг шүүгчтэй, бэлтгэл хангагчидтай, хөгжөөн дэмжигчидтэй ёстой л элэг бүтэн оролцлоо.
Залуучуудын дэлхийн аваргад оролцох цагаан өмсгөлтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ Астанад очиж, шигшээ багийн ах эгч нарынхаа болон өөрсдийнхөө бэлтгэлийг давхар хангалаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын хамт олонд нийт жүдочдынхоо өмнөөс дахин, дахин баярласнаа илэрхийлье.
Тэмцээний эхний өдрөөс Элчин сайдын яамны хамт олон жүдочдын болон бэлтгэл хангагч нарыг монгол хоол, цайгаар дайлж, унаагаар үйлчилж, бүхий л боломж бололцоогоор тусалж, дэмжиж байсан юм.