Есдүгээр сарын 04-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай УИХ-ын даргын 181 тоот захирамж гарлаа.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг,
- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 07- 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,
2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.
Ээлжит бус чуулган 2015 оны есдүгээр сарын 07-ны даваа гарагийн 09.00 цагт эхэлнэ. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний үүргийг хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.