Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд шинэ хувцсаа өмсөн, засвар хийж, будаг нь ханхалсан сургуульдаа найз нөхөдтэйгөө уулзлаа.
Тэд зуны амралтаараа үзэж харсан сонин сайханааа хуваалцахаар яардаг.
Манай улсад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ, боломж тааруу хэвээр байна. Шинээр сургууль, цэцэрлэг барихад ихээхэн хэмжээний санхүүжилт хэрэгтэй болдог. Мөн зарим хуучин сургуулийн барилга хэзээ нурах бол гээр болж, хуучирсан.
Иймд 2012 онд нийслэлийн хэмжээнд барилгын чанар, аюулгүй байдал нь муудаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон 27 сургууль, цэцэрлэгийн барилгыг нураах шйдвэрийг НМХГ-аас гаргасан юм. Эдгээр сургууль, цэцэрлэгээс нэн түрүүнд буулгах шаардлагатай сургуулийн жагсаалтанд 11 дүгээр сургууль багтаж, тус сургуулийн барилгыг акталсан.
Ингээд 2013 оны хоёрдугаар улиралд нураасан юм. Сүхбаатар дүүрэг дэх Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль 600 гаруй сурагчтай. Шинэ сургууль нь баригдаж дуустал ойролцоох 31-р сургуулийн хичээлийн байрыг хуваан хичээллэж байна.
ХОЁР ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙТАЛ ЯАГААД ОДООГ БОЛТОЛ ШИНЭ СУРГУУЛЬ ҮҮДЭЭ НЭЭГЭЭГҮЙ ВЭ?
Шинэ сургууль барих тендерийг хоёр удаа зарлажээ. Эхний удаад тендерт ялагч гараагүй тул хоёр дахь удаа зарлажээ. Үүнээс болж барилгын ажил хэсэг хугацаагаар хойшилсон байна.
“Чойр хайрхан”, “Пүжи Алтай” компаниуд 11-р сургуулийн барилгыг хоршиж ажиллахаар болж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус сургуулийн шинэ барилгын шавыг тавьсан байна. Ингээд өнөөдрийг хүртэл сургуулийн барилгыг барьсаар байгаа юм.
Бид 11-р сургуулийн захирал Д.Энхжаргалтай уулзаж ярилцлаа.
-Шинэ сургууль барих ажил хэдэн хувьтай байгаа вэ. Яг хэзээ ашиглалтанд орох вэ?
-Одоогийн байдлаар барилгын ажил 60 хувьтай байна. Ирэх сарын 30-нд барилгын компани ажлаа дуусч, бидэнд хүлээлгэж өгөх ёстой. Бид нар захиалагч биш, хэрэглэгч, ашиглагч гэдэг үүднээс барилгын компанитайгаа харилцаатай байж, өдөр болгон ирж, шаардлагаа тавин, ажлын үйл явцтай танилцаж байна.
-Танай хүүхдүүд 31-р сургуулийнхантай хамт хичээллэж байна. Хэдэн ээлжээр хичээллэж байна вэ. Ачаалал ямар байна?
-Өмнөх сургууль маань 1947 оны, их муу барилга байсан. 10 ангитай, урлагийн танхим, номын сан, цайны газаргүй, хэцүү байсан. Тэр үетэй харьцуулвал ерөнхийдөө ойролцоо байдалд байна. Одоо 9 ангид хоёр ээлжээр хичээллэж байна. Сургуулийн коридоруудад шилэн хаалт хийж вакумжуулаад тэндээ давтлага, дугуйлангуйгууд хичээллэдэг. Хүүхдүүдээ хөгжүүлэх боломж тун муу. Хүүхдүүдийн суралцах орчин нөхцөл хүнд хэдий ч шинэ сургууль удахгүй ашиглалтанд орохоор сургалт, хүмүүжлийн ажлаа хэвийн явуулна.
-Шинэ хичээлийн байр ашиглалтанд орохоор танай сургууль Физик, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай хэвээрээ байх уу?
-Хэвээрээ байна. Одоо барьж байгаа барилга 320 хүүхдийн суудалтай. Нэмэгдэж байгаа зүйл гэвэл урлагийн танхим, цайны газар, зориулалтын, хүүхдүүдийн бие засах газар. Түүнээс хүүхдийн тоо нэмэгдэж, сургуулиа өргөжүүлнэ гэсэн ойлголт байхгүй.
-Барилгын ажил яагаад ингэж удав?
-Төсвийг хугацаанд нь өгөөгүй. Саяхан гэхэд л төсөв удсанаас өрлөгийн ажил зогссон. Түүнээс ажил хэвийн явж байна. Ямартай ч бид барилгаа эхлүүлж чадсан. Өнөөдрийг хүртэл 60 хувийн гүйцэтгэлтэй байгаад баяртай байгаа. Санхүүжилт зогсохгүй бол барилга хугацаандаа дуусна.
Сурвалжлага, гэрэл зургийг бэлтгэсэн Б.Цэрэннадмид