Голландын Гааг хотод босго өндөртэй Олон улсын эрүүгийн шүүхэд 10 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Орчлонг “GoGo Cafe” буландаа урьж ярилцлаа.
-Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажиллана гэдэг хэн бүхэнд тохиогоод байдаггүй боломж байх?
-Би Монголд Цагдаагийн дээд сургууль гэж байхад Хуульч мэргэжлээр төгсөж байлаа. Дараа нь цагдаагийн мөрдөн байцаагчаар хэсэг ажилласан. Мэргэжлээ дээшлүүлэхийн тулд Америкт магистрын зэрэг хамгаалж тэндээ Өмгөөлөгчийн товчоонд дадлагажсан. Одоо бол Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын хэмжээнд үйлдсэн ноцтой гэмт хэргүүдийг шүүн тасална гэсэн үг. Миний хувьд эрүүгийн хууль, хүний эрхийн хууль, хүмүүнлэгийн хуулиудаар мэргэшиж байгаа. Ер нь хүсэл мөрөөдлөө дагаад л олон улсад гарч ажиллая гэж шийдсэн. Олон Монгол хүн дэлхийн тавцанд хүрч ажиллаасай гэж мөрөөддөг. Тиймээс амралтаараа ирэхдээ хуулийн байгууллага, сургуулиар явж гадаадын орнуудад хуулийн чиглэлээр ажиллах ямар боломж байдаг талаар лекц уншдаг.
Олон улсад өөрийгөө сорьж үзэх ёстойгоо ухаарч Голланд руу явсан даа.
-Та АНУ-д магистр хамгаалсан гэж ярилаа. Ямар шалгуураар явах болов?
-Би Соросын сангийн тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-руу сургуульд суралцахаар болсон. Шаардлага нь мэргэжлийн чадвараас гадна хэлний өндөр мэдлэг байв. Тэр дундаа мэргэжлийн Англи, Франц хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байх нь гол шалгуур. Бас сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу сургуулиа төгсөөд Монголдоо ирж гурван жил өмгөөлөгчөөр ажиллаад олон улсад өөрийгөө сорьж үзэх ёстойгоо ухаарч Голланд руу явсан даа.
-Олон улсын эрүүгийн шүүхэд анх хөл тавихын тулд ямар замыг туулсан бэ?
-Би яагаад тэнд оччихсон юм бэ гэж үү. Юуны өмнө сонгон шалгаруулалт нээлттэй болдгийг энд онцолъё. Шүүхэд ажлын байр гарлаа л бол олон нийтэд зарладаг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрээс ямар ч хүн интернэтийн сүлжээ ашиглан хандаж өөрийгөө сорих боломжтой. Тэр дагуу би бичиг баримтаа бүрдүүлээд л явуулсан. Тэгээд мэргэжлийн бичгийн шалгалт өгч, дараа нь ярилцлагад орсон. Ярилцлагыг хоёр хэлбэрээр авдаг. Эхлээд утсаар ярилцлага хийж тэнцсэнийхээ дараа тус улсад биечлэн очиж ярилцдаг. Ийм олон шалгуур давдаг учраас өрсөлдөөний орчин маш өндөр. Намайг ажлаас гарвал зөрөөд орох хуульчдын дараалал урт гэсэн үг.
НАДАД ОЛОН УЛСАД МЭРГЭЖЛЭЭРЭЭ 30-40 ЖИЛ АЖИЛЛАХ ХУУЛЬЧИЙН КАРЬЕР БАЙНА
-Ер нь яагаад хуульч мэргэжилд тэгтлээ дурласан юм бэ?
-Манай гэр бүлд хуульч мэргэжлээр ажилладаг нэг ч хүн байгаагүй. Бараг тохиолдлоор л сонгочихсон. Үнэндээ мэргэжлийнхээ талаар ямар ч төсөөлөлгүй, гадаад хэлэндээ сонирхолтой учраас олон улсын харилцааны мэргэжил эзэмшинэ гэж боддог байв. Би багадаа 1945 он буюу дэлхийн хоёрдугаар дайны дараа Нацист Германийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг олон улсын шүүхээр шүүж буйг өгүүлсэн баримтат кино их үзнэ. Тэгээд цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүдэг газар ажиллах юмсан гэж мөрөөддөг байлаа. Одоо бодоход миний хувь заяа хуульч болоод олон улсын харилцааны уг чиглэлийг хослуулж ажиллах боломжийг олгожээ. Хүний амьдралыг шууд шийддэг хоёрхон мэргэжил бий. Нэг нь эмч нөгөөх нь хуульч. Тийм ч учраас хүндтэй мэргэжил. Хуульч хүнд ёс суртахууны өндөр шаардлага тавигддаг. Зарим хүн “Та хуульч байж яагаад ийм шударга бус байгаа юм” гэж ярих нь сонсогддог. Учир нь тухайн хүний зан араншин, ёс суртахуун, биеэ авч явж байгаа байдлаараа шууд холбогддог цор ганц мэргэжил юм. Тэгэхээр нийгэмд үзүүлэх үүрэг өндөр. Үүнийг ажиллах тусмаа л мэдэрч байна. Хуульчид улс орны хэмжээнд нөлөөгөө үзүүлж чадаж байна. Манай хотын ICJ шүүхийн хувьд улс орнуудын маргааныг шүүхээр шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл улсыг төлөөлж хуульч нар мэтгэлцдэг. Жишээ нь нэг орон тусгаар тогтнолоо зарлахын тулд бусад оронд зөвшөөрүүлэх шаардлага гардаг. Харин хуульч нар хувь заяаг нь нуруун дээр үүрч шийддэг. Тухайн улс хэчнээн арми цөмийн зэвсэгтэй байлаа ч хуульчийн гарт л хувь заяа нь багтаж байдаг. Иргэний дайн болж буй газарт буу, зэвсэгтэй тал хүчтэй байдаг бол хууль үйлчилдэг оронд хуульч хүчтэй.
-Таны ярианаас мэргэжлийн ур чадвартайгаас гадна дэлхийд ухаанаа сорих гарцаа олох нь хамгаас чухал гэдэг нь ойлгогдож байна. Харин манайхны хувьд боломж бололцоог тэр бүр хардаггүй юм шиг, эсвэл байгаадаа сэтгэл ханадаг ч юм уу...
Гаагийн Олон улсын шүүхэд хуульчдын ажиллах дундаж наслалт 60 байна.
-Үүнд би хамгийн их санаа зовж явдаг юм. Сая Монголд ирэхдээ Өмгөөлөгч нарын холбоонд очиж Олон улсын шүүхэд хэрхэн дадлага хийх боломжтой талаар лекц уншсан. Тэнд дадлагажна гэдэг бол суралцахын хажуугаар дэлхийн тавцанд өөрсдийгөө сорих боломж олдож байна гэсэн үг. Олон улсын хуульч нартай хамтарч ажиллаад ихийг сурна. Гэхдээ нэг үеэ бодвол залуучууд гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлдэг болчхож... Энэ нь маш том ололт. Намайг 2001 онд АНУ-д хуулийн сургуульд сурч байхад нэг ч Монгол оюутан байгаагүй. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ. Сургууль дүүргэнэ гэдэг нэг хэрэг. Сурснаараа олон улсын хэмжээнд өрсөлдөнө гэдэг өөр хэрэг. Их уншиж, судалж, мэдэж байж өмнөх зорилгодоо хүрнэ.
-Монгол болоод олон улсад ажиллахын ялгаа нь газар тэнгэр шиг зөрөөтэй байх даа?
-Хээл хахуульгүй, улс төрийн нөлөөлөл бага эрүүл нийгэмд хуульчийн мэргэжил хамгийн их мэдлэг ур чадвар шаарддаг. Солонгост гэхэд л мэргэжлээрээ ажиллах эрхээ авахын тулд маш олон жил хөдөлмөрлөдөг. Хуульчийн мэргэжлээр жилд 30000-40000 хүн өрсөлдөж хамгийн ихдээ 500 хүн ажиллах эрхээ авдаг байх жишээтэй. Би сурч байхдаа “University of Minnesota Law School” гэх сургуулийнхаа нэр, лого бүхий цамцаа өмсөөд явахад л хүмүүсийн харилцаа хандлага өөрчлөгддөг байсан. Учир нь тэнд хамгийн мундаг, өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартайнууд нь хуулийн сургуульд сурч, ажилладаг болоод л тэр. Америкийн ерөнхийлөгчдийн ихэнх нь хуульч байдаг. Гэхдээ үүгээрээ би өөрийгөө дөвийлгөөд байгаа юм биш шүү. Өнөөдрийг хүртэл сэтгэл ханалгүй суралцсаар л явна. Манай Гаагийн Олон улсын шүүхэд хуульчдын ажиллах дундаж наслалт 60 байна. Чи бод л доо. Шүүгч нар есөн жилээр томилогдоно. Бүрэн эрхийн хугацаагаа дахин сунгуулах боломжтой. Тэгэхээр 80 нас хүртлээ тэнд ажиллаж болно. Би өнөөдөр 37 настай гэхэд надад ахиад 30-40 жил ажиллах хуульчийн карьер байна. Амжилтынхаа хувьд дунд нь ч ороогүй явна. Мэдээж өөрт сэтгэл хангалуун байх үе бий. Дэлхийн хамгийн шилдэг хуульч нартай зэрэгцэн ажиллаж байна гэдэг өөрийгөө ирлэх нэг шалтгаан болдог.
КЕНИ УЛСАД ИРГЭНИЙ ДАЙН БОЛТЛОО ХУРЦДАЖ ОЛОН МЯНГАН ХҮН АЛАГДСАН НОЦТОЙ ХЭРЭГ ДЭЭР ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА
-Цалин орчин нөхцөл хангамжийн хувьд хангалттай биз дээ?
-Миний хувьд хангалттай. Амьдралаа аваад явахад боломжийн цалин өгнө. Цалин хөлсөөс илүү дэлхийн хэмжээний маргаан, асуудлыг шийдвэрлэхэд оролцож байна гэдэг утгаараа бахархалтай санагддаг шүү. Ажил мэргэжлийн бахархал их чухал гэж боддог. Тэндээс л сэтгэл ханамж авна шүү дээ. Америкт л гэхэд нэртэй хуульчдын цагийн хөлс 1000 ам.доллар. Гэтэл нэг хэрэг дээр хэдэн цаг, хэдэн хоног, хэдэн сар, жил ажиллах бол... Тооцоод үзээрэй.
-Хараат бус ажиллах гол нөхцөлүүдийн нэг яах аргагүй цалин хангамж байдаг байх?
-Цалин ердөө л нэг тал нь. Олон улсын шүүгчид мэдээж өндөр цалинтай. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын цалинтай дүйх байх. Гэсэн ч өндөр байлаа гээд шударга ёс тогтоно гэсэн онол хаа ч байхгүй. Хуульч нар хуулийн хийдлийг ашиглах, нугалаа гаргахдаа гарамгай улс. Тиймээс хуульчдад тавигдах шаардлагыг хянах, тэдний үйлдлийг мөрдөн шалгадаг хөндлөнгийн байгууллагууд байх ёстой. Хүний эрхийн дотоод хяналтын байгууллагууд өндөр байж хуулийн систем эрүүл ажиллана. Ямар ч улсад хууль шүүхийн байгууллагыг шударга байлгах хэцүү.
Америкт л гэхэд нэртэй хуульчдын цагийн хөлс 1000 ам.доллар.
-Та мэдээж олон улсад болсон томоохон эрүүгийн хэргүүд дээр ажилласан байх. Үүн дотроос хамгийн томоохонд тооцогдох нь ямар хэрэг байв?
-Хамгийн бодитой хэрэг гэвэл 2007 оны арванхоёрдугаар сараас 2008 оны нэгдүгээр сар хүртэл Африкийн Кени улсад эмх замбараагүй байдал бий болж, улмаар хурцдан иргэний дайны хэмжээнд хүрч маш олон энгийн номхон иргэн алагдсан ноцтой гэмт хэрэг гарсан. Олон улсын эрүүгийн шүүхээс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэн гэм буруутай иргэдийг эрүү үүсгэн шалгасан. Би энэ хэрэгт өөрийн хамтрагчидтайгаа хохирогчдын өмгөөлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Шүүх хурал эхлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Олон улсын хэмжээний асуудал болохоор олон сая иргэнийг хамарсан, олон мянган хохирогч, сэжигтэнтэй, хэрэгт холбогдож буй этгээдүүд нь хөрөнгө чинээтэй төрийн албан тушаалтнууд учир их ээдрээтэй хэрэг гэсэн үг.
БИД ЭРҮҮГИЙН МАШ АЮУЛТАЙ НӨХЦӨЛД АМЬДАРДАГ. ХЯТАДАД 100 МЯНГАН ХҮН АМ ТУТАМД ГАРЧ БУЙ САНААТАЙ ГЭМТ ХЭРЭГ НЭГ БАЙДАГ БОЛ МОНГОЛД ЕС...
- Монголын хуулийн тогтолцооны талаар ямар бодолтой явдаг вэ. Эерэг болоод шүүмжлэлтэй санагддаг зүйл?
-Манайд хуулийн тогтолцооны шинэчлэл хийж байна гэх боловч үнэндээ хийгдэхгүй байна. Харин нэр төдий, албан тушаал хөөсөн өөрчлөлтүүд бий болоод байх шиг. Өөрөөр хэлбэл өөр байшинд нүүж, нэрийг нь солиод, тавилгаа шинэчлэхийг л хэлээд байна. Гэтэл хуулийн салбарт гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. Наад зах нь өдөр тутам иргэдтэйгээ харилцаж буй албан хаагчийн мэдлэг чадвараас эхлэн өөрчлөх шаардлагатай байхгүй юу. Түүнээс биш нэг улс төрч гарч ирээд хэдхэн жилийн дотор хийх зүйл биш. Үүнийг маш олон жилийн хугацаанд бодлоготойгоор мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Зурагтаар өөрсдийгөө сурталчлахаас илүү бодит байдал дээр хуульч нараа хэрхэн яаж өөрчлөх тухай ярих ёстой. Хуулийн шинэчлэл хийх эхний алхам бол хуулийн сургуулиудад суралцаж буй оюутнуудын шалгуурыг 500 хувь нэмэх... Тэгж байж тэр шинэчлэл 10-20 жилийн дотор хийгдэж эхэлнэ. Хоёрдугаарт үүнийг улс төрчид хийдэггүй. Тухайн салбарт мэргэшсэн экспертүүд л хийж чадна. Алдаа гаргавал хамгаас аюултай, буруу хийвэл ард түмэндээ их хохиролтой. Учир нь Монгол эрүүгийн нөхцөл байдлын хувьд маш хүнд орон шүү дээ.
-Хуулийн шинэчлэлийг буруу хийсний үр дүн ард түмэнд хохирол учрах талаар та ярилаа. Үүнийгээ жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Би эрүүгийн хуулиар мэргэшсэн мэргэжилтний хувьд өөрийн салбарын тухай нэг зүйл ярья л даа. НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх байгууллага гэж бий. Тэндээс тухайн оронд гарч буй гэмт хэргийн нөхцөл байдлыг 100 мянган хүнд тооцож статистикаар гаргадаг. Тухайлбал, нэг жилд 100 мянган хүн тутамд хэчнээн санаатай гэмт хэрэг гарч буйг тодорхойлдог. Дэлхийн дундаж гэвэл дөрөв байдаг. АНУ бол дэлхийн дундаж. Телевизээр олон хүн буудуулж үхсэн талаарх мэдээлэл цөөнгүй цацагддаг ч 300 сая хүн амдаа хуваахаар харьцангуй тайван орон болж таарч байгаа юм.
Хуулийн шинэчлэл хийх эхний алхам бол хуулийн сургуулиудад суралцаж буй оюутнуудын шалгуурыг 500 хувь нэмэх...
Маш их иргэний дайн болж буй орнууд байна. Тэр газруудад энэ тоо өндөр. Хамгийн ойрхон жишээ гэвэл Хятад. 1.3 тэрбум хүн амтай. Гэтэл тэнд 100 мянган хүн ам тутамд гарч буй санаатай гэмт хэрэг ердөө л нэг. Солонгос, Японд бүр нэгээс бага 0.5, 0.4 байх жишээтэй. Гэтэл Монголд хэд байна гээч ес... Тэгэхээр бид маш аюултай нөхцөл байдалд амьдарч байгаа биз. Би өөрөө цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүн. Өнөөдөр эрүүгийн гэмт хэргийг бууруулах тал дээр дорвитой алхам хийх хэрэгтэй байна.
-Тэгэхээр эрүүгийн гэмт хэргийг бууруулахад ямар алхам хийх вэ. Бусад орны жишиг?
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг дорвитой хийх. Мэдээж хүн л амьдарч байгаа хойно огт гэмт хэрэггүй байлгана гэдэг худал. Хятадын хэмжээнд л очиход хангалттай. Урд хөрш 1.3 тэрбум хүн амтай ч гэмт хэргийг хэвийн хэмжээнд байлгаж чадаж байна. Хуулийн байгууллага нь үнэхээр сайн ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг сайн хэрэгжүүлж, гарсантай нь сайтар тэмцэж байна. Мэдээж ямар ч улсын хуулийн систем төгс байдаггүй. Алдаа дутагдал бий. Солонгос, Японы хуулийн системийг Олон улсын хүний эрхийн байгууллагууд үргэлж шүүмжилдэг. Гэсэн ч алдаа дутагдлаа бага хийж, үр дүнгээ илүү гаргаад л явж байна шүү дээ.
АНУ-ЫН НЭГ ЭРДЭМТЭН МАНАЙ УЛСЫН ХУУЛИЙН САЛБАРЫГ “ГОЛДОО ОРТОЛ ЯЛЗАРСАН” ГЭЖ ТОДОРХОЙЛСОН
-Жилээс жилд хуульч мэргэжлээр олон боловсон хүчин бэлтгэгддэг ч ажиллах нь ховор. Түүгээр ч барахгүй энэ салбарынхны нэр хүнд ард түмний дунд уначихсан байдаг. Үүний шалтгаан юу вэ?
- Тийм ээ, нэр хүндийн хувьд маш муудсан. Би АНУ-ын нэг профессорын Монголын хууль зүйн системийн талаар бичсэн нийтлэлийг уншсан. Тэрбээр манай улсын хуулийн салбарыг “Голдоо ортол ялзарсан” гэж тодорхойлсон байв. Мэдээж үүн дотор шударга, мундаг ажиллаж буй олон албан хаагч бий. Гэсэн ч дотроо ялзарсан, танил тал, албан тушаалаар асуудлыг шийддэг, хуулиа баримталж чаддаггүй хуульч олон. Хуульчаар сураад заавал мэргэжлээрээ ажиллах албагүй. Хууль дээдэлдэг нийгэмд хууль мэддэг хүн олон байх тусмаа сайн. Тэд мэдлэгтэй байж эрх ашгаа хамгаалуулж чадна. Харин хуулийн сургуульд орох босгыг өндөр болгох ёстой.
-Гадаадын орнуудад авлига хээл хахууль авсан шүүгч, хуульчдад ногдуулах арга хэмжээ ямар байдаг бол?
Би энэ хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа цорын ганц Монгол хуульч. Ямар нэг байдлаар ёс зүйн асуудал гаргахгүй, чадваргүй гэдгээ харуулахгүй юмсан гэж хичээсээр ирлээ.
-Өндөр байлгүй яах вэ. Жишээ нь, би нэг хэрэг дээр ажиллаж буй прокурор байлаа гэж бодоход уг хэргийн сэжигтэнтэй хувиараа уулзаж байгаад хээл хахууль авлаа гэж бодъё. Энэ бол цэвэр гэмт хэрэг. Харин би тэр хүнээс хахууль авалгүйгээр уулзсан байж болно. Аль ч тохиолдол нь хөндлөнгийн иргэнд сэжигтний нөлөөнд орж, хахууль авсан мэт бодол төрүүлэх учраас үүнийг ёс зүйн зөрчилд тооцдог. Ингэснээр зөрчил гаргах нөхцөлийг нь хазаарлан өгч байгаа юм. Бүр давж заалдах шатны шүүгч, хянаж буй доод шатны шүүгч нартай нэг коридорт тааралдахаас хүртэл зайлсхийдэг. Энэ нь иргэд шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа аж. Шүүгч, хуульчид хараат бус гэдгээ олонд харуулахаар биеэ авч явах ёстой.
-Хуульч мэргэжлийн зовлон хийгээд жаргалыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Их хүнд, маш хариуцлагатай мэргэжил. Ялангуяа олон улсад хуулийн чиглэлээр ажиллах амаргүй. Санаанаасаа юм дуугарч болдоггүй. Миний шүүх хурал дээр хэлж байгаа үг болгон цаанаа хуульзүйн үндэслэл, баримт нотолгоотой байх ёстой. Энэ шаардлагыг олон улсад маш өндөр хэмжээнд тавьдаг. Би нэг зүйл хэлэхэд л шүүгч “Таны хэлсэн үгийг юу батлах юм, хуульзүйн үндэслэл нь юу вэ гэж” асуудаг. Олон улсын хууль тогтоомж ээдрээтэй бас ялгаатай. Олон улсын гэрээ хэлэлцээр, зан заншлын хууль, улс орнуудын хууль гээд эх сурвалж ихтэй. Тухайн гаргалгааг гаргахын тулд энэ олон эх сурвалжийг судална гэсэн үг. Тэгэхээр цаг их зарцуулна. Ихэнх цагаа компьютерийн ард эрэн сурвалжлах ажил хийж өнгөрөөнө.
-Та хэр шударга, ёс суртахуунтай хүн бэ?
-Наадах чинь их харьцангуй ойлголт шүү дээ. Хуульч гэх энэ мэргэжлийг авч явахын тулд биеэ авч яваа байдлаасаа эхлээд мэргэжилдээ маш хүндэтгэлтэй байх ёстой. Би энэ хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа цорын ганц Монгол хуульч. Ямар нэг байдлаар ёс зүйн асуудал гаргахгүй, чадваргүй гэдгээ харуулахгүй юмсан гэж хичээсээр ирлээ. Олон улсын хуульч нартай өрсөлдөхүйц хэмжээнд очих юмсан гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!