Чи хийхгүй юм бол хэн хийх юм бэ? Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ? Гайхалтай философи. Магадгүй Билл Гейтс хийгээгүй бол өнөөдөр Microsoft, Марк Цукерберг хийгээгүй бол Facebook, Сергей Брин, Ларри Пейж нар хийгээгүй бол Google байхгүй байх байсан биз. Тэгэхээр яг одоо миний мэдэхгүй байгаа, анзаараагүй тэр л зүйлийг та хийхгүй юм бол хэн ч, хэзээ ч хийхгүй.
Энэ арга хэмжээний нэг давуу тал нь та хэрвээ ирвэл өмнөх дугааруудад оролцож байсан бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзах явдал юм
Мэдээж хэрэг хэн нэгэн Facebook-ийг, Google-ийг бүтээж болох байсан гэхдээ хэзээ ч яг Facebook, яг Google болохгүй байв. Түүнчлэн арван жилийн өмнө бид iPhone гэдэг утас байж болно гэж огтхон ч төсөөлж байгаагүй бол одоо Nokia яаж хэрэгцээ хангадаг байсан юм бол гэж гайхаж байх жишээтэй.
Яг үүнтэй адил танд бусдын амьдарлыг хөнгөвчлөх, бусдын амьдралд хэрэг болох санаа байж болно. Зарим нэг нь тэр санаагаа гүйцэлдүүлсэн байхад зарим нь бодсоор байгаад орчлонг орхих нь бий. Тийм ч учраас санаагаа гүйцэлдүүлэх сэдэл төрүүлэх нэг зүйл бидэнд хэрэг болно.
Яг л тэр сэдлийг төрүүлэх нэг зүйлийг StartUp Mongolia ашгийн бус байгууллага гүйцэтгэж байна. Ялангуяа энэ тохиолдолд тэдний бэлтгэн хүргэдэг “Гарааны Бизнес” нэвтрүүлгийг онцолмоор. Учир нь бизнесийн гараагаа эхлээд, тодорхой амжилтад хүрчихсэн залуустай яриа өрнүүлэх хагас цагийн хугацаанд та олон зүйлийг сурч болно.
Нэвтрүүлгийн 26 дахь дугаар
Бизнесээ эхлүүлж байхад ямар хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг байсан, юуг даван туулсны дараа ямар амжилтад хүрсэн зэргийг бүгдийг нь та энэ нэвтрүүлгээр дамжуулан мэдэж авна. Нэвтрүүлэгт оролцож байсан залуусаас цухас дурдвал гэрийн ухаалаг төхөөрөмж бүтээсэн Ametros, органик арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж буй Натурал Эссеншлсийг үүсгэн байгуулагчид гэх мэтээр үргэлжилсээр 49 бизнес эрхлэгч, амжилтад хүрэгсэд оролцжээ.
Та Startup Mongolia-ийн Youtube хуудаснаас бүх нэвтрүүлгийг нь үзэж болох учир хэрвээ сонирхож байвал, хэрвээ хүсэж байвал яг одоо үзээрэй. Харин энэ Баасан гаригт нэвтрүүлгийн 50 дахь дугаарыг тохиолдуулан Founder’s Night арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэ арга хэмжээний нэг давуу тал нь та хэрвээ ирвэл өмнөх дугааруудад оролцож байсан бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзах явдал юм. Арга хэмжээ албан бус, чөлөөтэй, энгийн байдлаар болно гэдгээрээ онцлогтой.
Үйл ажиллагааны талаар, хэрхэн оролцох тухай та албан ёсны Event хуудаснаас нь үзээрэй.