-Гарааны бизнес-
Их хотын чимээ заримдаа залхмаар... Хаашаа ч хамаагүй гараад гүймээр, ганцаархнаа өнгөрснөөс алдаагаа олж, ирээдүйд юу хийхээ төлөвлөж ингэснээр өнөөдөр хийх эрч хүч, идэвх чармайлтыг олж авмаар санагддаг үе бий.
Өнөөдрийн завгүй нийгэм бидэнд олон зүйлийг өгсөн. Гэхдээ энэ хэрээрээ бидний эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх зүйлүүдийг ч “бэлэглэж” байдаг.
Тийм ч учраас амралт, тэр дундаа эрүүл амралт бидэнд чухал. Шинэ соргог, амралтыг утгаар нь мэдрүүлж, дээр нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх нэгэн төв үүд хаалгаа нээжээ.
“MUS” хөвөгч төвийг бид Монголдоо анхдагч шинэ санал, санаачлагыг хэрэгжүүлж байгаа учраас ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна.
Анир чимээгүй дулаан орчинд хүчилтөрөгчөөр баяжуулсан агаараар амьсгалан, ямар ч чармайлтгүйгээр жингүйдэн огторгуйд хөвж буй мэт мэдрэмжийг авч болох газар бол энэ.
Нэг цагийн хугацаанд хөвөгч өрөөнд хөвснөөр 4 цаг унтсантай тэнцэх амралтыг авах боломжтой бөгөөд эрүүл мэндэд олон талын ач тустай нь шинжлэх ухаанаар батлагджээ.
Шведийн судалгааны зөвлөл хэмээх байгууллага хөвөх нь эрүүл мэнд болон сэтгэл санааны тайван байдлыг сайжруулж өвчинг намдаадаг хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд бэлтгэлээ хөвөхтэй хослуулсан мэргэн буудагчдын байгаа онох, тамирчдын тэмцээний үед төвлөрөх чадварт сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг нь тархины долгионы зураг авалт ба биеийн химийн шинжилгээгээр бас нотлогдсон байна.
Мөн Герман, Их Британи, Голланд, Швед, Америкийн эрдэмтдийн хамтран хийсэн судалгаагаар хөвөх нь Fibromyalgia хэмээх араг ясны дагуу байрлах булчингууд нь байнгын өвддөг хүмүүст сайнаар нөлөөлж байгааг тогтоосон байна. Тиймээс хөвөх аргаар энэ өвчинг эдгээх боломжтой байж магадгүй хэмээн судалгааныхаа хугацааг сунгаад байгаа аж.
Ингээд өнгөрсөн зургадугаар сараас үйл ажиллагаагаа эхлээд буй “MUS” хөвөгч төвийн захирал Э.Баттулгатай шинэ үйлчилгээнийх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Хөвөгч төв гэж ямар үйлчилгээ үзүүлдэг газар вэ гэдгээс яриагаа эхэлье.
-Богино хугацаанд сайтар амарч, эрүүлжиж, эрч хүчээ сэлбэх боломжийг олгож буй үйлчилгээ гэж болно. Тусгай зориулалтын давстай усанд ороход ямар ч хүч чармайлтгүй хөвдөг учраас хөвөгч төв гэж нэрлэдэг. Тайлбарлавал, хүний биеийн температурт халаасан усанд ороод хэсэг хугацааны дараа арьс усанд байгаа эсэхээ мэдрэхээ больчихдог юм. Харанхуй орчинд чихээ бөглөөд хэвтэхээр харахгүй, сонсохгүй болчихно. Хөвж байгаа үед газрын татах хүчний 80 хувь нь байхгүй болдог гэж үздэг юм. Бид суусан ч, хэвтсэн ч маш олон булчин ажиллаж байдаг. Харин татах хүчний 80 хувь байхгүй болж хөвөхөөр бүх булчин суларч, амардаг. Тэгэхээр унахгүйн тулд ажиллаж байгаа тархины механизм ажиллагаагүй болж, бүх мэдрэхүй алга болоод тархины үелзэл тета түвшинд очдог.
Хүний тархи альфа, бета, тета гэсэн хэлбэлзлийн түвшинтэй. Тета түвшин нь бясалгалынх. Тэгэхээр хөвөгч төвд хөвснөөр энэ түвшинд очих боломжтой болж байгаа юм. Унтахын өмнө бие гоё болдог нэг үе байдаг шүү дээ тэр үед мөн сэрэхэд тархины үелзэл тета түвшинд байдаг. Харин бага насны хүүхдүүдийн тархи байнга шахуу тета түвшинд байдаг юм билээ. Хөвөгч төвд хөвөхөд 30 минутын дараа тархи автоматаар тета түвшинд очдог. Бясалгал хийх туршлагагүй байсан ч автоматаар хийж байна гэсэн үг. Даяанч, хувилгаанчид хоолоо сойж бясалгал хийдэг байсан нь орчноосоо алсарч энэ түвшинд хүрдэг байсан гэдэг. Харин одоо бол бясалгалыг амархан хийх боломжтой болсон.

-Хөвөгч төв гэдэг Монголчуудад шинэ ойлголт гэж болно. Тэгэхээр энэ бизнесийг эхлэх болсон шалтгаан нь юу байв?
-Монголчууд өдөр тутмын амьдралдаа их стресстэй байдаг болчихсон. Түүнээсээ болоод уур уцаартай болчихсон юм шиг санагддаг байсан юм. Ингээд л хүний стрессийг богино хугацаанд амархан тайлах боломж юу байна гэж судалж эхэлсэн. Ингээд 2013 онд АНУ руу энэ бизнесийг судлахаар явсан. Тэнд Хөвөгчдийн холбоо гэж байдаг юм билээ. Хөвөх сонирхолтой, энэ чиглэлээр бизнес хийдэг хүмүүс жилдээ нэг удаа цуглаж, уулзалт хийдэг юм. Тэндээс л хөвөгч өрөөг анх үйлдвэрлэж эхэлсэн хүмүүстэй нь уулзаж, судалгаа хийгээд Монголд ирж өөрийн багаа бүрдүүлээд ажлаа эхэлсэн. Европт бол хөвөгч өрөөний бүхий л тоноглолыг зардаг юм. Онгоц, шүүлтүүр гээд л. Гэхдээ өртөг нь өндөр. Тиймээс бид судлаад технологийг нь ашиглаад Монголдоо бүх зүйлээ хийсэн. Ингээд л үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна даа.
-Хөвөгч төвд ирснээр мэдэрхүйн эрхтэнүүд амрахаас гадна биеэс ялгарсан хорт бодисууд цэвэрлэгддэг гээд олон давуу тал байдаг гэсэн. Энэ бүгдийг шинжлэх ухаанаар баталсан судалгаа олон байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ үйлчилгээний үүсэл гарлын талаар уншигчдад маань ярьж өгөөч.
-Америкийн алдартай сэтгэл зүйч, судлаач Жон Лилли гэж хүн анх ухамсрын үйл ажиллагаа, үүсэл шалтгааныг сонирхож судлахын тулд анхны хөвөгчийг 1950-аад онд бүтээсэн байдаг. Тархи судалдаг хүн байсан учраас хүний тархинд ирж буй дохиоллуудыг хаавал ямар хүнд ямар нөлөө, үр дүн гарах бол гэдгийг мэдэхийг хүссэн байгаа юм. Жишээлбэл, бид хоёр яриад сууж байхад В үелзэл үүсэж чихэнд чинь очоод, орчуулагдаад чамд хүрч байгаа тэр дохиоллыг хаана гэсэн үг. Анхны хөвөгчид нь босоогоороо толгойдоо амьсгалах том аппараттай тийм ч таатай бус байдалд хөвж, цаашдаа сайжруулсаар эпсом давсанд хэвтээгээр нь хөвүүлэх нь илүү амар юм байна гэдгийг нээсэн байгаа юм. Эхлээд оюутнууддаа туршиж үзтэл сэтгэл ханамж өндөр байсан учраас өөрөө хөвж үзсэн байдаг юм билээ. Жон Лилли хамгийн удаан хөвсөн хүн. 7 хоног тасралтгүй хөвсөн байдаг.
-Анагаах ухааны доктор, дэд профессор, мэдрэлийн эмч Д.Өлзийбаяр танай төвийг өөрийнх нь өвчтөнүүдэд тохирсон газар байна гэж хэлж байсан гэсэн энэ талаараа ярихгүй юу?
-Би Өлзий эмч дээр очиж үзүүлдэг байсан юм. Миний толгой их эргэдэг байлаа. Тэгээд Өлзий эмч надад усан спортоор хичээллэхийг санал болгосон. Хүний чихэнд байдаг шингэн эргэлдэхээр толгой эргэдэг юм байна. Харин усанд хөвөхөөр хүний бие тэнцвэрждэг гэнэ ээ. Ер нь усанд хөвөх нь мэдрэлийн гаралтай өвчинд их сайн байдаг талаар надад ярьж өгсөн. Тэгэхээр манай төв мэдрэлийн гаралтай өвчинд сайнаар нөлөөлдөг гэсэн үг.
Хөвөгч өрөөг сэтгэн бодох оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, тамирчид, ном зохиолчид ихээр хэрэглэдэг юм билээ. Гэртээ хүртэл ийм өрөө байгуулсан байдаг.
-Хөвөх ус нь тосорхуу өтгөн байна лээ. Давснаасаа болоод тэгж байна уу?
-400 литр усанд 200-250 кг давс ордог. Тэгэхээр Сөнөсөн далайн уснаас ч илүү концентрацитай болдог. Тэгэхээр ямар ч жинтэй хүн орсон ямар нэг хүчин чармайлтгүй хөвнө гэсэн үг. Хөвөх усны найрлагын 70 хувь нь зориулалтын эпсом давс байдаг.
-Хөвөгч төвөөр үйлчлүүлэх давуу талуудын талаар уншигчид маань тодорхой мэдээлэлтэй болчихлоо. Тэгвэл хориглох заалт байдаг уу?
-Ер нь долоогоос дээш насны хүүхдүүд орох боломжтой. Бага насны хүүхдүүдийн тархины түвшин тета байдаг учраас шаардлагагүй гэж болно. Ил том хэмжээний яр, шархгүй бол өөр хориглох заалт байхгүй. Жирэмсэн эхчүүдэд сайн ч төрөх дөхсөн эхчүүдийг хальтирч унах ч гэдэг юм уу эрсдлээс болгоомжлох үүднээс нөхрөөрөө туслуулахыг зөвлөдөг.

-Сайхан амраад авъя гэвэл бүтэн биеийн иллэгт орох санаанд ороод байдаг юм. Нэг цаг хөвөх, нэг цаг массаж хийлгэхийн ялгаа юу юм бол?
-Хөвөөд амарч байна гэдэг нь эпсом гэдэг давстайгаа холбоотой байдаг юм. Энэ нь магни, сульфатаас бүрдсэн эрдэс бодис юм. Магни хүний бүх булчинг сулладаг, кальци зохицуулах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг хүний биед хамгийн их тохиолддог элементийн дөрөв дэх нь. Сульфат нь үе мөч, уураг, тархины эд эс, гэдэсний дотор хана, хоол боловсруулдаг энзим бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвж буй хугацаанд эдгээр хэрэгтэй зүйлсийг авдаг. Ингээд цаг хөвөөд гараад ирэхэд бүх булчин амраад массажинд орсон юм шиг болдог. Гүн амралт авахыг хүсвэл хөвчихөөд цэгэн барианд орох боломжийг олгоод массажны өрөөг тохижуулсан. Хөвөх нь хүний тархинд аз жаргалын гормон ялгаруулдаг. Тиймээс их стрессдсэн, амиа хорлох хэмжээнд болсон хүмүүс долоо хоногт 4-5 удаа хөвөхийг санал болгодог юм билээ.
-Өөрийн мөрөөдлөө шат шатаар биелүүлж яваа хүний хувьд ярилцлагынхаа төгсгөлд Гарааны бизнес эхлэхээр зэхэж буй хүмүүст хандаад урмын үг хэлэх байх.
-Эхлээд мөрөөдлөө олох хэрэгтэй. Бүх юмны эхлэл бол энэ. Ямар хүн байх уу, хэн болох уу, юу хийж чадах уу тэр мөрөөдлөө эхлээд олоорой. Санаж явбал бүтнэ гэж сайхан үг бий. Уйгагүй оролдлого мөрөөдлөө биелүүлэх боломжийг үргэлж гаргаж ирдэг. Дараа нь түүнийхээ төлөө тууштай байх хэрэгтэй. Шантарч болохгүй. Хүний амьдралд унаж босох үе олон байдаг. Тэр муу өдрүүдэд бууж өгч, дийлдэж болохгүй. Тэгж чадвал бүх юм эерэгээр шийдэгдэнэ. Асуудалгүй зүйл гэж үгүй шүү дээ. Асуудал бүхэнд шийдэл байдаг. Түүнээс гарах арга шийдлийг л олох хэрэгтэй. Өнөөдрийн асуудал маргааш юу ч биш болдог байхгүй юу. Амжилтанд хүрнэ гэдэг бол нэг өдрийн, нэг жилийн үйл явц биш. Өдөр болгоны дадал хэвшлээс л шалтгаална. Өөрөө өөртөө үнэнч байж, өөрийгөө хуурахгүй ухамсартай хандаж байх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Монголдоо анхдагч энэ төв зургаан хөвөгч өрөөтэй бөгөөд хөвсний дараа биеийн болон нүүрний иллэг хийлгэх боломжтой юм байна. Хөвөгч төвд нэг цаг хөвөхөд 60 мянган төгрөгийн үнэтэй. Даваагаас бусад гарагт 10.00-22.00 цагийн хооронд ажилладаг “MUS” хөвөгч төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.