Орчин үед нийгмийн стресс, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг маш олон шалтгааны улмаас зүрх судасны өвчлөл ихэнх оронд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Монгол улсад ч зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх, өвчлөлийн гол шалтгаануудын нэг болсоор удаж байна. Энэ ч улам нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ талын эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хөгжил, боловсон хүчний бэлтгэлийг зайлшгүй шаардаж байгаа юм.
Манай эмч нар олон оронд мэргэжил дээшлүүлдэг ба гадаадад олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан эмч нар маань эх орондоо эргэн ирж өөрийн эрдэм, туршлагаа ард түмэндээ харамгүй зориулж байгаа нь бахархууштай. Ингээд бид тэдгээр эмч нарын нэг УБ Сонгдо эмнэлгийн Зүрхний титэм судас, хавхлагын мэс засалч С.Сувд-Эрдэнэ эмчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Таны бодлоор зүрх судасны өвчлөл хэр хэмжээнд байна вэ? Ихсэж байгаагийн гол шалтгаан нь юу бол?
- Монголд нас баралтын хамгийн том шалтгаан Зүрх судасны эмгэг байна. Дөнгөж 40 гарсан хүмүүс зүрхний титэм судасны стент тавиулах нь нэмэгдлээ. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр өвчлөл залуужиж байна, бас иргэд энэ өвчнөөр шаналах нь нэмэгдэж байна. Зүрх судасны эмгэгт хүргэх олон эрсдэлт хүчин зүйл байна. Үүнд эрүүл бус хооллолт, үүнээс үүдэлтэй цусан дахь өөх тосны хэмжээ өсөх, таргалалт, удамшил , стресс, тамхи, чихрийн шижин өвчин мөн агаарын бохирдол гэх мэт .
- Хавхлагын эмгэгийг үүсгэж байгаа гол хүчин зүйлс нь Монголд юу вэ?
- Барууны орнуудад хавхлагын гажгийн гол шалтгаан насжилттай холбоотой шохойжилт мөн зүрхний титэм судасны эмгэгтэй холбоотой олдмол хавхлагын гажиг байдаг. Монголд бол хэрлэгийн буюу ангины гаралтай хавхлагын гажиг ихэнх хувийг эзэлдэг
- Ангина буюу хоолой өвдөх нь зүрхэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хэрлэг буюу ревматизм нь гүйлсэн булчирхайн үрэвсэл /ларингит/, эсвэл залгиурын үрэвсэл /ангин/ зэрэг стрептокок халдварын хожуу үеийн үрэвсэл юм. Гэхдээ хоолой нь өвдсөн хүн болгон ревматизмаар өвддөггүй, зөвхөн 0,3-3% өвчилдөг. Ревматизмын улмаас зүрхний гадаргуй үрэвсэн өөрчлөгдөхийг ревмакардит гэдэг. Ревмокардит гэдэг нь зүрхний булчингийн гэмтэл буюу миокардит, зүрхний дотоод бүрхүүлийн гэмтэл эндокардит гэсэн хоёр янз байдаг.
Стрептококийн халдварыг аюулгүй болгох зориулалттай эсрэг бие /антитело/ дархлалын онцлог /гажиг/-аас үүдэн хүний зүрхний эсийн эсрэг ажиллаж эхэлдгээс болж зүрхний клапан буюу хавхлага гэмтдэг. Стрептококийн халдвар буюу ангинтасан хүн бүр ревматизмаар өвдөөд байдаггүй зөвхөн дархлалын гажигтай хүн л өвддөгийн шалтгаан нь энэ. Архаг ревматизмын үед зүрхний үйл ажиллагаа алдагддаг.
Ингэж гэмтэх үед миокардит буюу зүрхний булчингийн гэмтэл нь гол төлөв эдгэрдэг боловч зүрхний хавхлагад гарсан өөрчлөлт нь арилалгүй үлддэг. Үүнийг манайхан хар яриандаа ангина зүрхэнд орох, эсвэл ангина нь зүрхэндээ орчихсон гэж ярьдаг.
- Эдгээр өвчлөлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? Ямар эмчилгээний үе шат байдаг вэ?
- Хавхлагын гажиг явсаар хүндрэхээрээ тухайн хүн зүрхний дутагдалд ордог. Ямар нэг байдлаар хавхлагын гажиг оношлогдсон бол зургаан сар тутамд эсвэл жилд нэг удаа тогтмол зүрхний ЭХО-д харуулж байх хэрэгтэй. Зүрхний эмчийн хяналтад байх ёстой. Дархлаагаа сайжруулж, амьдрах, ажиллах нөхцөлөө сайжруулах ёстой юм л даа. Бас нэг зүйлийг хэлэхэд зүрхний хавхлагын гажгийг зэргээр ангилдаг.
Нэг, хоёрдугаарт зэрэгт хагалгаа хийх заалт байдаггүй. Тэгэхээр эмчийн хяналтад байгаад эмэн эмчилгээгээ сайн хийх ёстой. Харин гуравдугаар зэргийн хавхлагын гажигтай үед эсвэл бүр хүндэрсэн, зовиур ихтэй байгаа хүн хагалгаанд орох шаардлагатай. Эхний ээлжид хавхлагыг нь засах арга хэрэглэдэг, хэрвээ болохгүй бол хиймэл хавхлага суулгах арга хэмжээ авдаг.
- Таны ярьж буй зүрхний хагалгаа Монголд хийгдэж байгаа юу?
- Зүрхний хавхлага мөн зүрхний титэм судасны мэс засал Монголдоо хийгдэж байгаа. Гэхдээ тухайн өвчтөний биеийн байдал мөн дагалдах өвчнөөс шалтгаалж эрсдэлээ тооцож үзээд хэрэв өндөр бол гадагшаа явахыг зөвлөдөг тохиолдол байдаг.
- Хагалгааны өмнөх болон дараах зөвлөгөө байдаг уу?
- Жишээлбэл Германд зүрхний хагалгаанд орсон өвчтөн эмнэлэгтээ 10 орчим хоног хэвтээд нөхөн сэргээх эмчилгээ хийх эмнэлэг рүү шилждэг. Ингээд нөхөн сэргэх эмчилгээ гурван долоо хоног орчим үргэлжлээд дараа нь дүүргийнхээ зүрхний эмчийн хяналтад байдаг. Харин Монголд бол мэс засалд орсон өвчтөнүүд эхний ээлжид хагалгаа хийсэн эмчийнхээ хяналтад байдаг. Тийм байхаас өөр арга байхгүй. Ялангуяа нээлттэй зүрхний хагалгааны дараа сайн гам барих ёстой.
Эмнэлэгтээ хоёр долоо хоног хэвтээд, дараа нь сувилалд явуулахыг боддог. Ингээд эхний 2 жил зургаан сар тутам, дараа нь жил тутам эргэж ирээд хяналтад орох хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн өвчтөн ямар шалтгааны улмаас зүрхний өвчтэй болсон түүнийгээ л хорих ёстой. Жишээ нь тамхи татдаг байсан бол тамхиа хаях, таргалалттай бол турах, стресс ихтэй байдаг бол түүнийгээ багасгах гэх мэт.
Сүүлийн үед сахарын өвчлөл манайд нэмэгдэж байна. Хагалгаанд орсон хүмүүсийн дийлэнх нь энэ өвчний улмаас зүрхний титэм судасны эмгэгтэй болсон байх жишээтэй. Тийм өвчтөнүүдийн хувьд хагалгааны дараа хоолны дэглэм барих ба чихрийн шижин өвчнийхөө эмчилгээг сайн хийх хэрэгтэй. Хагалгаанд орсон юм чинь сайн тэнхрэх ёстой гээд өөх тостой хоол идэж байсан тохиолдол байдаг. Тэгээд сарын дараа, хоёр сарын дараа үзүүлэх гээд ирэхдээ жин нэмчихсэн байх жишээтэй.
УБ Сонгдо эмнэлгийн Зүрхний титэм судас, хавхлагын мэс засалч С.Сувд-Эрдэнэ эмч энэ чиглэлийн эмгэгтэй хүмүүст 08-р сарын 21-ээс 09-р сарын 30 хүртэл ажлын өдрүүдэд 09-16 цагийн хооронд үнэгүй үзлэг, зөвлөгөө өгч байна. Та бүхэн өөрөө болон гэр бүл найз нөхөд дотор зүрхний хавхлага, титэм судасны эмгэгтэй хүн байдаг бол энэхүү мэдээллийг цааш нь дамжуулаарай! (Доорх "Анхаарах зүйлс"-ийг уншина уу)
Анхаарах зүйлс:
1) Зүрхний титэм судас, хавхлагын эмгэгтэй өвчтөнүүдийг үзэж зөвлөгөө өгнө.
2) Та үзүүлэхдээ Сонгдо эмнэлгийн бүртгэлийн дугаар (ногоон карт)-тай байх ёстойг анхаарна уу?
3) Урд нь үзүүлж байсан тэмдэглэл, эрүүл мэндийн дэвтэр, зүрхний ЭХО хийлгэж байсан бол зураг гэх мэт холбогдох материал, шинжилгээний бичгүүдээ авч ирнэ үү.
4) Эмч зөвхөн заагдсан цагт үзлэг хийх тул дараалал үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд дараагийн өдөр ирэх зэрэг арга хэмжээ авагдах тул та бүхэн ойлгож хандана уу.
Сүхбаатар СУВД-ЭРДЭНЭ
Боловсрол
- 1999 онд ХБНГУ-ын Берлин хотын Лихтенберг коллежид Герман хэлний бэлтгэл
- 1999-2000 онд ХБНГУ-ын Түрингин мужийн Нордхаузен коллежид гадаад оюутнуудад зориулсан Их дээд сургуулийн бэлтгэл
- 2000-2006 онд ХБНГУ-ын Берлин хотын Шаритэгийн нэрэмжит Анагаах Ухааны их сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн
- 2013 оны 4 сард ХБНГУ-д Олон улсын стандартыг хангасан мэргэжлийн зүрхний мэс засалч цол
Мэргэшсэн байдал
- 2008 онд ХБНГУ-ын Гросс Дөлн хотод Зүрхний титэм судасны мэс заслын нарийн мэргэжил дээшлүүлэх сургалт
- 2009 онд ХБНГУ-ын Гросс Дөлн хотод Зүрхний хавхлагын мэс заслын нарийн мэргэжил дээшлүүлэх сургалт
- 2009 онд ХБНГУ-ын Лудвигсбург хотод Pace-Maker –ийн нарийн мэргэжил дээшлүүлэх сургалт
- 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын зүрхний төвд Хүүхдийн зүрхний мэс заслын их эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
- 2013 онд ХБНГУ-ын Бад Оенхаузен хотын зүрхний төвд OPCAB Summer School 2013 зүрхний титэм судасны OPCAB техникийн нарийн мэргэжил дээшлүүлэх сургалт
- 2013 онд ХБНГУ-ын Берлин хотын зүрхний төвд Хүүхдийн зүрхний мэс заслын их эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
- 2007-2013 ХБНГУ-ын Mediclin Coswig зүрхний төвд зүрхний мэс засалчаар ажилласан
- 2014 онд ШУГТЭ-т зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч