ОХУ-ын нийслэл Москва хот гэхээр бид бүхний санаанд хамгийн түрүүнд Улаан талбай буудаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Магадгүй та аав ээж, өвөө эмээгийнхээ Москвагийн Улаан талбайд авхуулсан хуучны хар зургуудыг бишгүй л харж байсан байх.
Москва хот энэ жил 868 жилийн ойгоо тэмдэглэв. Тус хот нь үүнээс ч урт настай гэж түүхчид үздэг ч хотын тухай 1147 онд албан ёсоор тэмдэглэсэн байдаг юм.
Өдгөө Москва хот Европ тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва улсынхаа эдийн засаг, улс төр, санхүү, боловсрол, шашин, тээврийн төв нь юм. Москвад маш нарийн зохион байгуулалттай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай Москвагийн метро зүй ёсоор тооцогддог юм.
Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтныхаа тоогоор тэргүүлдэг. 2012 онд хамгийн өртөг өндөртэй хотоор гурав дахь жилдээ шалгарч байжээ.