Жүжигчин Ц.Баясгалан ЮНЕСКО болон Дэлхийн театрын урлагийн холбооноос хамтран зохион байгуулсан тэмцээнд 2014 онд хамгийн дээд шагнал болох Гран При хүртсэн юм. Үүнээс хойш моно жүжгийн төрлийг хөгжүүлэхээр ажиллаж буй тэрээр моно жүжгийн наадмыг эх орондоо зохион байгуулсан. Харин энэ удаад "Ялагчдын цуваа" олон улсын наадмыг зохион байгуулах гэж байна.
СОНГОДГУУДЫГ ХӨДӨӨГИЙНХӨН ОЙЛГОХГҮЙ ГЭХ АРГАГҮЙ
-Саяхан аялан тоглолтоор яваад ирсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье.
-Манай театрынхан жил болгон орон нутгаар аялан тоглолтоор явдаг. Социализмын үед хангалттай явдаг байлаа. 30, 60 хоногоор, сум сум дамжиж, аялдаг байсан. Тухайн үед аялан тоглолтоо бригад гэж нэрлэдэг байсан юм. Зах зээлийн хүнд үед явж чадахгүй болоод 2002 оноос аялан тоглолтын төслөө дахин хэрэгжүүлсэн. Бид бүх аймгуудаар явсан. Хавар, намар бүр явдаг юм.
-Ингэж явахдаа хэдэн жүжиг тавьдаг вэ?
-Нэг удаад дөрвөөс таван жүжиг тавина. Эрдэнэт, Дарханд бол хоёр газар зэрэг тоглодог. Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театрт нэг хэсэг нь тоглож байхад нөгөө хэсэг нь Уурхайчин соёлын ордонд тоглох жишээтэй. Өнгөрсөн жил зургаан жүжигтэй явсан бол энэ жил дөрвөн жүжигтэй явлаа. Өглөө хүүхдийн жүжиг болох “Онц сурлагатан орохыг хориглоно”, өдөр нь ахлах ангийханд “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгээ тоглоно. Дараа нь настангууддаа “Бүүвэй” жүжгээ, орой нь “Чөлөөт хос” жүжгээ тоглоод ирсэн. Урлаг хүнийг гэгээрүүлдэг. Бид орон нутгийнхныг орхигдуулж болохгүй.
-Аялан тоглолтоор явахад хот хөдөөгийн үзэгчдийн ялгаа мэдрэгддэг үү?
-Үгүй шүү. “Чөлөөт хос” жүжигт надаас гадна залуу жүжигчин Э.Тодгэрэл тоглосон. Бид хоёр бүтэн цаг дөчин минут тайзан дээр хоёулхнаа тоглодог. Жүжгийн төгсгөлд нэг залуу л орж ирдэг юм. Энэ жүжгийг хотод тоглоход хүмүүс их нээлттэй үздэг. Энэ бол зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан жүжиг. Харин хөдөө тоглоход заримдаа хүүхдээ дагуулаад ирчихдэг. Хүүхэд оруулахгүй гэхээр харах хүнгүй гэсээр ороод ирнэ. Жүжигт секс гэх мэт зөндөө үгнүүдтэй, маш олон үзэгдэл гардаг. Нөгөө хүүхдээ дагуулаад ирсэн хүмүүс жүжгээ чөлөөтэй үзэж чадалгүй гардаг. Ийм тохиолдолд л ялгарна уу гэхээс үзэгчид их гоё хүлээж авдаг.
Энэ бол орчин үеийн, эрүүл тархитай, хүн бүхний үзэж ойлгодог жүжиг. Европт ч тэр хаана ч очоод тоглосон хэнээс ч ичихээргүй тоглохоор тавигдсан. Дэлхийн түвшинд шаардлагыг нь хангасан тавилттай. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч найруулсан сонгодог жүжиг. Энэ жүжгийг цаашид маш олон жил тоглоно.
Сонгодогуудыг хөдөөгийнхөн ойлгохгүй гэх аргагүй. Жүжигт гэр бүлийн үйл явдал гардаг. Эхнэр нөхөр хоёрын гэр бүлийн дотоод асуудал, эмэгтэй хүний мөн чанар яг хаана, ямар нөхцөлд хугардаг, хаана эмэгтэй хүн буцаад цэцэг шиг дэлгэрдгийг маш гоё хөндсөн, гайхалтай жүжиг. Өнгөрсөн оны шилдэг жүжиг болсон. Энэ жүжгийнхээ дүрээр би өнгөрсөн жил олон шагнал авлаа. Сонгодог маягаар бичсэн олон тоглолт үзэж байгаад Ч.Найдандорж найруулагч тэс ондоогоор, урнаар тавьсан. Хөдөө, бүр суманд очиж тоглоход ойлгохгүй хүн гэж байхгүй.
Би хүүгээ 3 настай байхад нь нөхрөөсөө салсан. Тийм болохоор 20 гаруй жил хамт амьдарчихсан гэр бүлийн амьдралыг сайн мэдэхгүй.
-Ч.Найдандорж найруулагч хэзээнээс л хатуу ширүүн, их сэтгэл хөдлөлтэй хүн шиг харагддаг?
-Найдаа найруулагч тэгж их уурладаггүй. Тайзан дээр жүжигчнээр дүр гэж юу байдгийг хийлгэхийг их хүсдэг. “Чөлөөт хос” жүжиг дээр бид гурав өөд өөдөөсөө харж суугаад зургаан сар ажилласан. Энэ хугацаанд жүжгээ судалсан, анализ хийсэн. Надтай хамт тоглосон залуу 24-тэй, гэр бүлгүй, миний нөхөрт тоглодог.
Би хүүгээ 3 настай байхад нь нөхрөөсөө салсан. Тийм болохоор 20 гаруй жил хамт амьдарчихсан гэр бүлийн амьдралыг сайн мэдэхгүй. Эхнэр нь яаж тарчилдаг юм, нөхөр нь ямар байдгийг судалсан. Судалгаа сайтай учраас жүжиг маш сайн болсон. Ч.Найдандорж найруулагч ууртай, хатуу ширүүн юм шиг харагддаг ч энэ жүжигт бүх сэтгэл зүрхээ зориулсан. Жүжгийг маань Молдав улсад болох 24 орны жүжигчин оролцох наадамд урьсан. Гэхдээ уралдаант биш. Тэнд төрөл бүрийн жүжгүүд очно. Би ганц хүний жүжгийн төрөлд очлоо гэхэд тэнд ганц хүний жүжгүүдийг л тавина. Харин энэ наадамд инээдмийн, сонгодог гээд олон төрлийн жүжгүүд тавина. Тэндээс бид олон улсын театрууд ямар түвшинд байгааг харж, туршлага судлах боломжтой. Гэсэн ч театрын удирдлага төсөв байхгүй гэсэн. Маркетингийнхан маань мөнгө олж өгөх юм уу мэдэхгүй л байна. Уг нь Монголынхоо нэрийг гаргах боломж бий.
“Би Эдит Пиаф байна” жүжгийг үзсэн хүмүүс намайг урихад нь “Та нар манай Монголын драмын театр, том театрын бүтээл ямар байдгийг харцгаа” гээд энэ урилгыг авчирсан.
-Эдит Пиаф, Ц.Баясгалан гэдэг хоёр нэр салшгүй холбоотой болчихлоо. Францын алдарт дуучныг мэддэггүй байсан олон хүн таны жүжгээс мэддэг болсон. Энэ дуучны талаар яриач?
-Зовлон, жаргалын тууль юу байна, аль алиныг нь эдэлсэн хүн. Өөрийнхөө зоргоор, үнэхээр гайхамшигтай амьдралыг хэзээ ч харамсахгүйгээр туулсан тийм л хүн.
-Яагаад түүний түүхийг сонгосон бэ? Та өөрөө дуулдаг болохоор дуучин хүний амьдралыг харуулахаар шийдсэн үү?
-Ардын жүжигчин С.Сарантуяа эгч надад санал болгосон юм. Ийм жүжгийн зохиол байна, Баясаа чи дуулдаг юм чинь энийг дуулна даа. Чи энийг хийгээч гэж санал болгосон. Тэгээд би тэр жүжгийн зохиолыг барьж авч, дуунуудыг нь сурсан юм. Мөн энэ жүжиг амжилттай болсон нэг үндэс бол Б.Баатар найруулагчтай хамтарч ажилласан.
Б.Баатар найруулагч радиод ажиллаж байсан, дээрээс нь олон улсын моно төрлийн болон янз янзын наадмуудад оролцсон. Ерөнхийдөө моно жүжиг, жүжигчний тоглолт ямар байх хэрэгтэйг сайн мэдэрдэг. Жүжгээ их сайхан найруулсан. Бас тайзны зургийг Б.Баатар найруулагч сэдсэнээр манай тайзны зураач, СТА Батбилэг эгч зурж, дуу шумыг УДЭТ-ын ажилтан, СТА н.Ганхуяг их мэдрэмжтэй ажилласнаар энэ жүжиг амжилттай болсон.

-Та өөрийгөө дуучин хүн гэж хэлэх үү?
-Үгүй ээ, би мэргэжлийн дуучин биш. Нотоор биш сонсголоороо сурна. Жүжигчин хүн учраас мэдрэмжтэй л байдаг байх. Өөрийгөө дуучин гэж ер бодож байгаагүй. Яагаад гэвэл энэ жүжиг учраас жүжигчин хүний мэдрэмжээрээ л дуулсан.
Хэчнээн жижиг биетэй ч ямар гоё гоё эрчүүд түүнд дурлаж, араас нь гүйж байсан гэж бодож байна. Гоё залуучуудаар дандаа хүрээлүүлж байсан.
Дуучид хоолойгоо их хайрладаг. Би сая хөдөө нойр, хоол дутуу яваад өөрийн эрхгүй хоолой өвдөөд суусан. Дуучдад их ярих хориотой байдаг. Тиймээс юм ярилгүй хоолойгоо гамнаж, хамгаалж байгаад дуулдаг. Жүжигчин хүн орилж, хашгирч, уйлаад давхар дуулдаг болохоор хоолой гамнаад байх боломжгүй. Гэхдээ тоглолтоос өмнө хэл ам, хоолой халаах дасгал заавал хийдэг. Түүнээс учиргүй гаам уншаад байх боломж надад байдаггүй.
ЭДИТ ПИАФ БОЛ ГАЙХАМШГИЙН ТУУЛЬ
-"Би Эдит Пиаф байна” жүжгийг амилуулахад дуучин Эдит Пиаф болон Ц.Баясгалан хоёрт ижил тал байсан уу. Миний бодлоор эршүүд, зоригтой, өөртөө итгэлтэй гэдгээрээ ижилхэн.
-Тэр эмэгтэй бол гайхамшгийн тууль. Биеийн хувьд би түүнээс арай том л доо. Гэхдээ шанаа, нүүрний бүтцээрээ ер нь төстэй. Түүнээс өөр төстэй зүйл юу ч байхгүй. Зан араншингийн хувьд ч адилгүй. Хоолойн тэмп төстэй байх. Гэхдээ Эдит Пиафын хоолой байгалиас заяагдсан. Цаанаасаа жиргээ хоолойтой, гайхамшигтай хүн. Тэр хүн гудамжны хүнд амьдралаас дээш цоройн гарсан. Хэчнээн жижиг биетэй ч ямар гоё гоё эрчүүд түүнд дурлаж, араас нь гүйж байсан гэж бодож байна. Гоё залуучуудаар дандаа хүрээлүүлж байсан. Францын тухайн үеийн нийгэм ямар задгай байсныг түүний намтар харуулна.
Миний хувьд социалист нийгэмд өсч хүмүүжсэн, манай ээж аав сурган хүмүүжүүлэгчид гэхээр миний хүмүүжил Эдит Пиафтай харьцуулахын аргагүй. Бүх юмыг болохгүй гэж боддог тийм үе.
Гэтэл Эдит Пиаф архи, тамхины мангас, хар тамхинд ороод буцаад гарсан хүн. Хэрвээ түүнд тийм гоё хоолой байгаагүй бол Эдит Пиаф биеэ үнэлэгч болох байсан гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Одоо Эдит Пиафын дууг сонсдоггүй хүн гэж алга. Түүний хүмүүжил нь үнэхээр задгай, ёстой хүссэнээрээ амьдарсан.
Бид бол хичнээн хүссэн ч ингэж болохгүй гээд өөрийнхөө хүмүүжилд баригдаад, юу ч хийдэггүй шүү дээ. Гэтэл Пиаф хүссэнээрээ бүгдийг хийж байсан.
Ерөөсөө юунд ч харамсалгүй зоргоороо амьдарсан. Их олон нөхөр сольсон. Тэр олон дурлалаас дуунууд нь төрж гардаг байсан. “Би хайрлаж, дурлахгүйгээр амьдарч чадахгүй. Яагаад гэвэл миний хайр дурлалын түүхээс уран бүтээлүүд үүсдэг юм” гэж өөрийнх нь хэлсэн үг бий.
-Та жүжгийн зохиолыг анх уншаад юу гэж бодсон бэ?
-Эхний дуугаа сурсны дараа болох юм байна гэж бодсон. Түүнээс би дуунуудыг нь дуулна гэдэгтээ итгэлгүй байсан. Эдит Пиафын хэмжээнд дуулна гэж байхгүй. Жүжигчний хувьд бол жүжгийг тоглох нь ойлгомжтой. Миний мэргэжил учраас. Харин давхар дуулна гэдэгт итгэл муутай байсан.
БИ ЯМАР Ч БАЙСАН ШАГНАЛТАЙ ЮМ БАЙНА ГЭДЭГ НЬ МЭДРЭГДЭЖ ЭХЭЛСЭН
-Тэгтэл олон улсын тэмцээнээс Гран При шагналыг нь хүртсэн.
-Тэр тэмцээнд 13 орны жүжигчид оролцсон юм. Дуучид тайзан дээр гараад хэдэн минут дуулдаг бол жүжиг бүтэн цаг үргэлжилнэ.
Тэнд олон орны жүжигчид нэг дор цуглаж болдоггүй юм билээ. Тиймээс жүжигчид эхлээд тоглолтоо видеогоор явуулаад, тэр дундаас шалгаруулан, 13 орны жүжигчинд тоглолтоо хийх эрх олгосон.
Эхний өдөр Германы жүжигчин тоглов. Хоёр дахь өдөр нь миний жүжиг байсан. Жүжгээ тоглосны дараа л би ямар ч байсан шагналтай юм байна гэдэг нь мэдрэгдэж эхэлсэн.
Хүн бүхэн надтай сайхан харилцаад, ерөнхий найруулагч намайг өрөөндөө дуудан, бэлэг өгөөд, хамтарч ажилласан хүмүүс тойрон хүрээлж, шүүгчид хүртэл хажуудаа суулгаад л их өөр болчихсон.
Эхэндээ тэд Ази хүн Эдит Пиафыг тоглоно гэхээр итгэлгүй байсан байх. Энэ шагналыг авахад Эдит Пиафын дуунууд, амьдрал нь их нөлөөлсөн. Мөн энэ жүжгийг дэлхийн олон оронд тавьсан, жүжгийн найруулга, тавилт ч их ойлгомжтой байсан учраас Монгол хэлээр тоглоход хүмүүс их сайн ойлгосон. Энэ жүжгээ есдүгээр сарын 24-нд Драмын театрт дахин тоглоно.
-Үзэгчдийн хүсэлтээр үү?
-Үгүй. Моно жүжгийн олон улсын наадмыг Улаанбаатарт зохион байгуулахад хөрөнгө хэрэгтэй байгаа учраас би “Тэнгэрийн аялгуу”, “Би Эдит Пиаф байна” жүжгээ тоглож, орлогоо хандивлана.
-Та энэ жүжигт тоглосноос хойш моно жүжгийн төрөл рүү эргэлт буцалтгүй орчихов уу?
-Тийм ээ. Моно жүжгийн төрлийг Монголд хөгжүүлэх зорилгоор наадам зохион байгуулах гэж байна. ЮНЕСКО-гоос зохиосон Театр урлагийн тэмцээнд Гран при шагнал авсан тохиолдолд манай Засгийн газраас тухайн жүжигчнийг 65 сая төгрөгөөр шагнана гэсэн тогтоол байдаг юм байна. Тэгээд би энэ мөнгөн шагналыг авсан. Олон улсын тэмцээнд оролцох нь бидний гарц юм байна.
Төр засгаас намайг ингэж урамшуулж байхад би яагаад зүгээр суух ёстой гэж. Араасаа гарах жүжигчдийг би бэлдэх хэрэгтэй.
Ийм шагнал Монголд байдгийг ч мэддэггүй байсан. Энэ шагналыг авсны дараа маш олон жүжигчин, залуучууд драмын энэ төрлийг сонирхож, хошуурч байна. Би ч урам зориг авсан болохоор жил хагасын өмнө “Монголын моно жүжгийн төв” байгууллаа. Энэ төв дараа дараагийн олон улсын наадамд жүжигчдээ явуулна. Мөн Монголд наадам хийхийг зорьсон. Төр засгаас намайг ингэж урамшуулж байхад би яагаад зүгээр суух ёстой гэж. Араасаа гарах жүжигчдийг бэлдэх хэрэгтэй.
Монгол жүжигчдэд моно жүжиг гэж юу байдгийг ойлгуулж, олон улсын өндөр зэрэглэлийн жүжигчдийг авчирч тоглуулж тэдэнд таниулах хэрэгтэй юм байна, монгол жүжигчдийг олон улс руу гаргах гарцыг олж, мөн үзэгчдэдээ моно жүжгийг дэмжих сэдэл өгөх хэрэгтэйг ойлгож, зүтгэж эхэлсэн. Би л энийг залгамжилж, энэ төрлийг Монголд хөгжүүлэх нь миний үүрэг гэж бодож, энэ төрөл рүү эргэлт буцалтгүй тэмүүлсэн.
-Монголд болох наадамд хэдэн улсаас жүжигчин оролцох вэ?
-“Ялагчдын цуваа” гээд олон улсын, өндөр зэрэглэлийн жүжигчид ирж тоглох наадам юм. Таван орны жүжигчин ирнэ. Нэмээд ЮНЕСКО-гийн шүүгч, моно жүжгийн төвийн дэд ерөнхийлөгч ирнэ. Дандаа олон улсаас шагнал авсан жүжигчид ирж тоглоно. Энэ сарын 30-нд ирээд, аравдугаар сарын 1-5-ны хооронд таван өдөр Хүүхэлдэйн театрт тоглоно.
Ийм наадам болох гэж байгаад драмын театрийнхан маань маш их баяртай байна. Дандаа сонгодог жүжгүүд тоглоно. Заавал сонгодог үзэгчдийг ир гэж байгаа юм биш. Моно жүжгийг хэн ч үзээд ойлгоно. Өөр хэл дээр байсан ч ойлгоно. Ийм сайхан жүжгүүдийг Монголд зөвшөөрүүлж авчрах нь хүнд. Монгол их хол учраас мөн тэд ирж очих зардлаа өөрсдөө даадаг болохоор тэр бүх хүмүүсийг зөвшөөрүүлээд, наашаа авчирна гэдэг миний хувьд маш том ажил болсон.
Гол нь эндэх асуудлыг нь би шийдэх ёстой. Буудаллах, тоглолт хийх газар, тайзуудыг бэлтгэх, хоол унд, тэр хүмүүсийг ая тухтай байлгах гээд л. Тэдэнд Монгол улс ямар байдгийг харуулна. Маш сайхан сэтгэгдэлтэй буцаах хэрэгтэй. Тэгж байж дараа дараагийн жилүүдэд наадмаа зохионо. Энэ ажлын ард гарахын тулд миний ядрах юу ч биш. БСШУ-ны сайд Л.Гантөмөр дэмжиж, яамны Соёл урлаг бодлого зохицуулалтын газар бидэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн Драмын театр маань хамтарсан. "Монгол мөрөөдөл" клуб маш сайхан хүлээн авч, намайг дэмжиж байгаад их баяртай байна. Эдгээр залуус Монгол хүн л монгол хүндээ туслах ёстой гэж их найрсаг хандсан.
БИ ОЛОНД ТАНИГДАЖ, НЭР ХҮНДТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГГҮЙ. БИ БОЛ ТАЙЗНЫ ЖҮЖИГЧИН
-Гадны жүжигчдийн жүжгүүд бүх үзэгчдэд нээлттэй юу?
-Нээлттэй. Гэхдээ Хүүхэлдэйн театр 150-хан хүний суудалтай. 50-60 суудлыг дандаа урилгаар тараан, хамтарч ажилласан байгууллагууд, төр засгийнханд гээд хүндэт зочид сууна. Маш цөөн суудалтай тул үзэх хүмүүс тасалбараа эрт захиалаарай. Анх гадны жүжигчид надад зөвшөөрсөн хариу өгөхөд би ганцаараа яаж ийм том наадмыг зохиох билээ. Театр хийж чадаагүй зүйлийг би яаж зохиох билээ гэж айх үе байсан.
Одоо бол намайг дэмжиж, хамтарч ажиллах олон хүн гарч ирсэнд миний сэтгэл их өег байгаа. Тэгээд жил болгон энэ наадмаа явуулна. Олон улсад энэ наадам “UB Parade of Winners” гэсэн нэрээр цацагдсан. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага анхаарлаа хандуулах байх гэж бодож байна. Энэ бол зөвхөн жүжигчид ирээд тоглоод өнгөрөх нэг удаагийн наадам биш.
Манай залуу жүжигчид хэнээс ч ичилгүй, гадны жүжигчдийн өмнө монгол жүжгээ тоглоно. Монголын жүжигчид ямар гоё юм бэ гээд гадныхан магтана, би итгэлтэй байна.
-Монгол Улсаа төлөөлөн хэний, ямар жүжгийг тоглох вэ?
-Тоглолтын тав дахь өдрийн хаалтын тоглолтыг Монгол жүжигчид хийнэ. Долдугаар сард Монгол жүжигчид хоорондоо моно жүжгээр уралдсан. Энэ уралдаанд манай Драмын театрын залуу жүжигчин Б.Одгэрэл Гётегийн Фауст жүжгийн гол дүрээр, өөрөө сэдэвлэсэн зохиомжтой “Ном” жүжгээр оролцож, түрүүлсэн.
Мөн Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.Мишээл “Чаплинд нулимс бий юу” жүжгээрээ хоёрдугаар байр эзэлсэн. Энэ хоёр жүжгээр наадмаа хаана. Яагаад монгол жүжигчдээр хаах гээд байна гэвэл олон орноос ирэх жүжигчид, продюсерууд, ЮНЕСКО-гийн шүүгчид гээд өндөр зэрэглэлийн наадам зохион байгуулдаг хүмүүс ирнэ. Тэдэнд жүжигчдээ танилцуулаад, 2016 онд жүжигчдээ олон улс руу гаргах зорилготой. Манай залуу жүжигчид хэнээс ч ичилгүй, гадны жүжигчдийн өмнө монгол жүжгээ тоглоно. Монголын жүжигчид ямар гоё юм бэ гээд гадныхан магтана, би итгэлтэй байна.
Туушин, Корпорэйт зочид буудлын удирдлагууд бидэнтэй хамтарч ажиллан, гаднаас ирсэн жүжигчдийг байрлуулах тул энэ дашрамд тэдэнд талархсанаа илэрхийлье.
-Ингэхэд манайд моно жүжиг анх яаж үүссэн юм бол?
-Би ганцаараа моно жүжгийг Монголд үүсгээд байгуулчихсан юм биш. Моно гэдэг маань тайзан дээр гав ганцаараа тоглодог л зүйл. Манайд бүр байгаагүй зүйл биш. Тууль хайлдаг соёлоос үүдэлтэй гэж би боддог. Яг мэргэжлийн, орчин үеийн драмын урлагт бол Ц.Сосорбарам ах нэг хүний “Од” театраа анхлан байгуулсан. Бүтэн жүжиг тавигдсаныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Ц.Сосорбарам ах ганцаараа тайзан дээр дуулаад, яруу найраг шүлгээ уншаад удаан хугацаанд тоглодог. Тэгэхээр Сосорбарам ах анхдагч.
Мөн ардын жүжигчин Л.Жамсранжав ах маань “Гамлет” жүжгийн бүх дүрүүдэд дуу хоолойгоо хувиргаж тоглоод радиод бичүүлсэн байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа эгч Шекспирийн “Макбет” жүжгийн Леди Макбетийн дүрээр 30 минутын жүжиг хийгээд Польш руу олон улсын наадамд явж, шагнал авсан түүхтэй. Олонд жүжиг болж тавьсан гэдгээрээ би анхдагч байж болно.
-Олон улсын Гран Пригийн шагналд мөнгөн урамшуулал дагалддаг уу?
-Үгүй, шагналд медаль өгсөн. Манайд бол том, том цом дагалддаг шүү дээ. Тэнд маш энгийн юм байна. Тэмцээнд жүжигчин ганцаараа очихгүй. Дуу чимээ, гэрэл тавьдаг хүмүүс хамт очдог учраас зохион байгуулагчид их зардал гаргадаг. Мөнгөн шагнал гэхээс илүү тийм том тэмцээн зохиож байгаа нь их юм шүү дээ.
Гэнэт гол дүрийн жүжигчнээ сольчихсон Намайг жаахан хөгшин гэж голсон байх.
-Нууц биш бол та шагналын 65 сая төгрөгөө юунд зарцуулав?
-Тэр мөнгөнөөсөө хамт ажилласан ажилчид, найруулагч, намайг сургасан багшдаа хүртээсэн. Мөн АНУ-д тоглолтоо хийхэд их өндөр зардал гаргасан. Өртэй байснаа дарлаа. Одоо болох наадамдаа зарцуулж байна. Гол нь монголчуудад моно жүжгийг таниулж, хөгжүүлж, цаашлаад олон улсад Монголын театрыг танилцуулах нь миний зорилго, хүсэл мөрөөдөл. Эндээс би сэтгэлийн баяр баясгалан, гоё мэдрэмж авч байна. Энийг л хийчихвэл төр засгаас авсан тэр том шагналын хариу болно. Би өөрөө олонд танигдаж нэр хүндтэй болохыг хүсдэггүй. Би бол тайзны жүжигчин.
-Та "Ану хатан" жүжгийн гол дүрд тоглосон атлаа кинонд нь яагаад тоглоогүй юм бэ?
-Яахав жүжгийг нь хийсэн. "Ану хатан"-аараа кино хийнэ гээд зохиолч Б.Шүүдэрцэцэг бид хоёр хоёулаа зориод, хөрөнгө босгоод явж байсан. Гэнэт гол дүрийн жүжигчнээ сольчихсон. Намайг жаахан хөгшин гэж голсон байх. Харин ээжийнх нь дүрд тоглооч гэхэд нь би татгалзсан юм. Н.Сувд эгч Мандухайсэцэн хатанд тоглосон гэдэг шиг олонд би Ану хатан гэж нэрлэгдээд, гоё хатны дүрд тоглоно гэж хүсдэг байсан. Тэр маань бүтээгүй.
Гэсэн ч жүжгийг маань үзсэн хүмүүс Ану хатан гэж нэрлэдэг. Кинонд Ану хатанд тоглоогүй болохоор шартай хүний шар буцлаад, энэ нь нэг хүний жүжиг хийхэд их хэрэг болсон. Өөрийгөө дайчлаад Эдит Пиафт тоглож, цаашлаад “Тэнгэрийн аялгуу” гээд маш гоё жүжигтэй болсон. Олон улс руу яваад тэмцээн ямар байдгийг харж, дараа дараагийн шат руу явж байна. "Ану хатан"-д тоглосон бол өдийд өөрийгөө Ану хатан гэж бодоод олигтой хийж бүтээсэн зүйлгүй явж байх байсан ч юм билүү.
Бурхан цаанаасаа хөөе чи боль, энэ замаар яв гээд заачихсан юм байлгүй дээ. Тийм болохоор "Ану хатан"-ы дүрд тоглоогүйдээ харамсдаггүй. Харин ч баярладаг. Драмын театрын түүхэнд Гран При авна гэдэг өмнө нь байгаагүй шагнал. Би ийм том амжилтад хүрчихсэн гээд олонд танигдах албагүй. Драмын урлагтаа би үнэнч.
-Тайзан дээр гарахын өмнөх мэдрэмж ямар байдаг вэ. Жүжиг болгонд өөр байх уу?
-Жүжиг болгон өөр. Яагаад гэвэл жүжгийн дүр ямар байхаас шалтгаалаад мэдрэмж өөр байдаг. Жишээ нь сахилгагүй охины дүрд тоглох гэж байгаа бол ерөнхийдөө тийм ритмд орчихсон, гараад хэлэх үгнүүд маань ч тайзны ард өөр болдог.
"Ану хатан"-д тоглох бол өөр болно. Тайзан дээр гарахын өмнө тэр дүрдээ орж, өөрийгөө бэлддэг. Залуу байхад дүрээ сайн мэдэрч, олоогүй үед айж сандардаг байсан. Хүн ерөөсөө өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй юман дээр сандардаг шүү дээ, яг тэрэнтэй адилхан. Одоо бол миний тоглох дүр ямар байх ёстойг судалж, дүрүүдээ гаргаж байна. Тиймээс сандрах тохиолдол гардаггүй.
-Моно жүжигт жүжигчин ганцаараа тайзаа эзэгнэж, үзэгчидтэйгээ харилцдаг. Тэдний анхаарал сарниж, залхах маягтай болох үе бий юу. Энэ үед та тактикаа өөрчилнө биз?
-Жүжгийн жаахан уйтгартай хэсэг гарахаар үзэгчид надаас холдож байгаа нь мэдрэгддэг. Тэгэхээр илүү ритмтэй болж, үзэгчдээ буцааж барьж авахын тулд илүү ачаалал гаргадаг. Дүрдээ орох хэрэгтэй. Дүрдээ орно гэдэг бол ухаантай тоглоно л гэсэн үг. Түүнээс дүрдээ орж байна гээд хаа хамаагүй ярьж, жүжигчин хүн ухаангүй тоглоно гэсэн үг биш.
-Үзэгчидтэйгээ уулзах таны дараагийн дүр?
-Нэг жүжиг санал болгосон. Одоохондоо моно жүжигт тоглох сонирхол алга. Хоёр жүжгээ тоглоход л болно.
Араасаа гарч ирэх залуучуудаа дэмжих бодлоготой байна. Моно жүжгийн төвөө хөгжүүлэхээр ажиллаж байна. Мөн театр маань ямар жүжиг хийх нь үү, түүнээс хамаарна.
-Танд гаргахад хэцүү сэтгэл хөдлөл гэж байдаг уу?
-Уйлах нь амархан, инээх хэцүү гэсэн зүйл байдаггүй. Жүжигчин өөрөө тэр дүрдээ орох чухал. Өөрөө инээх, уйлах бол асуудал биш. Харин үзэгчдийг инээлгэж, уйлуулах л хамгийн гол асуудал.
Ямар ч жүжигчин бүхий л сэтгэл хөдлөлийг гаргаж хийж чадна. Тэгж байж л жүжигчин гэдэг мэргэжил эзэмшинэ.
-Дүрээ судалдаг гэсэн дээ. Яаж, ямар арга барилаар судалдаг вэ?
-Бүх л судалгааг хийж өгнө. Жишээ нь "Ану хатан"-д тоглоно гээд Ойрадын түүхийг судална, түүхэнд Ану хатныг юу гэсэн байна, 17 дугаар зууны үеийн амьдрал ямар байсан гээд хэн юу гэж бичсэнийг уншсан. Тэрний дараа “Эсрэг дурлал” жүжигт ажилласан япон зохиолоос сэдэвлэсэн юм. Энэ жүжигт би туслах дүр бүтээсэн. Жүжиг надаар эхэлдэг.
Гэнжи гээд залууг насанд хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн хөгшин шивэгчний дүр байсан юм. Жүжигтээ би дуулдаг. Тиймээс тухайн үеийн Японы амьдралыг судлаад, ардын дуунууд нь ямар байсан бол гээд гүнзгий судалсан. Ингэж судалж байхдаа би өөрийнхөө дуулах үгэн дээр ая зохиож дуулсан.
Дараа нь "Эдит Пиаф"-т тоглох гээд зургаан сарын хугацаанд судалсан. Ингэж судлаад энэ дүр чинь яг ийм юм байна шүү дээ гээд ойлгоод авчихвал гоё. Миний багш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Ц.Гантөмөр надад "Хүн өөрөөрөө, байгаа боломжоороо тав арван дүрд тоглоод өнгөрдөг. Гэхдээ жинхэнэ жүжигчин тэрнээс цааших дүрүүдийг судалж, хувь хүнээсээ өөр болж байж гаргаж ирдэг" гэж захидаг. Түүнээс насан туршдаа хаана ч явсан нэгэн хэвийн байхгүй шүү гэж хэлж байсан. Тийм болохоор би дүр болгондоо өөр өөр зүйл гаргахын тулд хичээгээд явж байна.
-Баярлалаа. Танд болон наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөн булган сүүлтэй байж, араасаа олон шилдэг жүжигчнийг моно жүжгийн төрөлд хөтлөөрэй.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир