Зарим эцэг эхчүүд хүүхдээ гайгүй айлын хүүхэдтэй найзлуулна гэх юм. Гайгүй айлын хүүхэдтэй тэгээд насан туршдаа амьдарлаа юу? Манайхан дунд нэг сонин хийрхэл яваад байх юм.
Би өөрөө их зөөлөн хүн. Хүнийг их хайрладаг. Хүн зовлон ярихаар зовлон дотор нь орчихдог
Амьдрах ухаантай болоод, хүн хайрлаад сурчихсан хүн эргээд эхнэр хүүхдээ, эцэг эх, найз нөхдөө хайрлана. Хүүхдээ багаас нь эдийн шуналгүй, амбицгүй, жалга довны үзэлгүй өсгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрөөсөө доош хүнийг дээрэлхэж, гайгүй яваа нэгэндээ долигоносон үзэл суулгаад байна.
Би хүүхдээ орой 12 цаг хүртэл “гадаа тогло” гээд гаргачихдаг. Заримдаа зодуулаад заримдаа инээчихсэн орж ирдэг. Гэхдээ би хэзээ ч асуудаггүй. Хүүхэд гадаа хүмүүстэй харьцаад “Би хүнд дээрэлхүүлж болохгүй юм байна. Зодуулчихдаг юм байна. Муу муудаа дээрэлхүү байж болохгүй юм байна. Найз нөхөдтэйгөө ингэвэл эвтэй байх юм байна. Муухай зан гаргавал найз нөхөд надаас холдох юм байна” гэдгийг багаасаа ойлгодог болно.
-Ер нь хүүхдэд буруу зөвийг яаж ойлгуулах ёстой вэ? Та өөрийгөө хатуу аав гэж боддог уу. Эсвэл зөөлөн хүн үү?
-Би өөрөө их зөөлөн хүн. Манайхан “Очироо ахдаа оч. Эхлээд чамайг цохиод авах вий гэж бодох байх шүү. Тэр үед нь тэсээрэй. Тэр үед нь тэсчихвэл өөрөө хошуугаа цорвойлгоод чамайг өрөвдчихнө” гэж ярьдаг юм. Ингэж далайсан /гараа далайлган үзүүлээд/ хэрнээ л зөөлөн буудаг байхгүй юу. Гэхдээ би өөрөө их зөөлөн хүн. Хүнийг их хайрладаг. Хүн зовлон ярихаар зовлон дотор нь орчихдог, “ядаргаатай”. /инээв/ Хүний сэтгэлд орчихсон /шанаагаа тулан/ ингээд сууж байдаг юм. Хүмүүсийн жаргал зовлонг сонсоод, боломжоороо тусалдаг болохоор хүрээлэлтэй байдаг.
Би аавынхаа алганы амтыг үзэж явсан, гэхдээ хорон биш, сүр үзүүлэх маягаар ороолгох жишээтэй.
Би хүүхдүүдэдээ болж өгвөл үглэж яншаад байлгүй, учрыг нь олоод хэлчих юмсан. Яахав, алдаа гаргаг. Хүн алдаж байж л ойлгодог. Нэг алдаа хийчихсэн байхад нь зодож нүдэхгүйгээр ухааруулаад ингэж болохгүй шүү гэж учирлаж, ойлгуулж ярьдаг. Огт гар хүрэхгүй гэж хэлэхгүй ээ. Хааяа алганы амт үзүүлсэн тохиолдол бий бий.
Би хүүхдүүдэдээ бүгдийг нь бэлдээд, элбэг дэлбэг байлгая гэж боддоггүй. Тэд өөрсдөө амьдрах аргаа олох хэрэгтэй. Хүүхдээ юу ч хийх сонирхолгүй, бүгдийг нь бэлдээд өгчихвөл буруу юм сонирхдог болчихвол яана. Би ч эхнэрээ уурлахад нь дор нь аргыг нь олоод инээлгэчихдэг юм.
ГЭР МУУХАЙ БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ
-Гэр бүлийнхээ хүнтэй, хүүхдүүдтэйгээ чин сэтгэлийн дотно яриа хэр ойрхон өрнүүлдэг вэ?
Эр хүн өчүүхэн асуудлаар хөөцөлддөггүй, хэлсэн үгэндээ эзэн болж, алсыг харж, холыг тунгаадаг байх хэрэгтэй.
-Би өөрөө их хөгжилтэй хүн. Хэрүүл уруул, бие биедээ муу санасан, үглэсэн юманд огт дургүй. Гэртээ жаргалтай л байхыг хүсдэг. Гэр муухай байж болно. Гэхдээ жаргалтай байх ёстой. Манай эхнэр эхэндээ “тэрийгээ энд тавь, энийгээ энд тавь” гэдэг байлаа. Өөрөө их цэвэрч хүн. Тэгээд би “Миний хөгшөөн, би гэртээ тааваараа баймаар байна” гэж хэлдэг байлаа. Хүмүүс буруугаар ойлгох л байх.
Би эхнэртээ “Ялих ялихгүй юманд битгий ингээд байгаач” гэсээр байгаад манай эхнэр одоо дундаа орчихсон явж байдаг. Манайх хэрүүл уруул гээч зүйл байдаггүй. Би ч эхнэрээ уурлахад нь дор нь аргыг нь олоод инээлгэчихдэг юм. Нөгөөх чинь тэсэлгүй инээчихдэг. Бид бие биедээ сэтгэлээсээ хандаж, ярьж хөөрч, бие биенээ сонсч, чин сэтгэлээсээ хайрлаж байх ёстой.
Ажлаа тараад гэр лүүгээ яардаг. Хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзахаар болбол эхнэрээ хүндлээд утасдаад хэлчихдэг.
Хэлж байгаагаараа эхнэрийнхээ гарт орж байгаа гэсэн үг биш шүү дээ. Эхнэрээ хүндэлж байгаа юм. Тэгэхгүй ор тас алга болчихвол тэр хүн санаа зовно, хоолыг нь халаана, бухимдана.
Манайхан дунд бие биедээ гомдож тунирхсан, буулт хийж чаддаггүй хүмүүс бий. Би эхнэртэйгээ баргийн юманд дээр нь гарч, ялах гээд байдаггүй. Дандаа л буулт хийдэг. Эмэгтэй хүнд чинь буулт хийх нь сайхан байдаг юм. Ач холбогдолгүй юманд амаа хамхиад зогсохын оронд буулт хийчихээд инээж амьдармаар байна.
Би эхнэртэйгээ бүхнээ ярьдаг. Зарим эрчүүд эхнэртэйгээ хэрэлдээд л, бүр эмэгтэйлэг болчихсон. Эр хүн өчүүхэн асуудлаар хөөцөлддөггүй, хэлсэн үгэндээ эзэн болж, алсыг харж, холыг тунгаадаг байх хэрэгтэй.
-Та эхнэрийнхээ талаар ярихгүй юу?
-Манай эхнэрийг Дэлгэрмаа гэдэг. Анагаахын дээд төгссөн, арьс гоо сайхны мэргэжилтэй, мундаг хүн бий. Манай эхнэр хоёр хүүхэд төрүүлээд арван жил гэртээ суусан. Арван жилийн дотор миний ар гэрийг эхнэр маань 200 хувь авч явсан. Би тэр хооронд ардаа огт санаа зоволгүйгээр бизнесээ хийсэн.
Ингээд арван жил гэрт суусан эхнэрийнхээ ачийг хариулъя, дуртай юмаа хийг гээд гоо сайхны салон, эмнэлэг байгуулж өгсөн юм. Манай эхнэр ч бөөн кайфтай ажиллалаа. Тэгтэл асуудал үүссэн. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа бизнес хийж болохгүй юм байна. Хоёулаа гэрийн бараа харахаа байчихаар үр хүүхдийн хүмүүжил, ар гэрийн амьдрал орхигдлоо. Орлогын түвшин нэмэгдсэн ч гэр бүлийн уур амьсгал доошилсон.
Ингээд бид хоёр нэг орой ярилцлаа. “Бид хоёр ажлын төлөө хэзээ ч алдаж болохгүй аз жаргалаа алдаж магадгүй юм байна.
Гэр бүлийн бэрхшээл маш их болж байна” гэхэд эхнэр маань “Би эмэгтэй хүн учир хүүхдээ, чамайг хайрлаж халамжилж явах нь миний л үүрэг. Би гэр орноо авч явъя. Эмнэлгээ больж, нэг өрөө авч үлдээд, өдөртөө өөрийн хэдэн үйлчлүүлэгчээ аваад, эрт тарж байя” гэж ярилцаад шийдсэн. Тэр нь яг болсон.
“Адгийн тэнэг авгайгаа магтдаг” гэдэг. Би бол магтдаг юм. Үнэхээр гайхалтай бурхны элч, сахиусан тэнгэр дээ. Амжилттай яваа эр хүний ард халамжит эхнэр нь байдаг гэдэг. Хамтдаа 22 жилийг ардаа орхижээ.
-Та бас эхнэртээ их халамжтай нөхөр шиг санагдсан.
-Халамжлалгүй яахав. Ханиа халамжлахгүй бол өөр хэнийг халамжлах вэ дээ. Аав ээж маань хүүхдүүдэдээ насан туршид ханилах ханиа хайрлаж бай. Аав ээжээ хайрлах хайр, хань ижлээ хайрлах хайр хоёр тусдаа ойлголт шүү. Хань ижил гэдэг бол үхэн үхтэл чиний л хажууд насыг барах хүмүүс. Бид хоёр бие биенээ хайрлаад байж дөнгөнө гэдэг сэн.
Эхнэрт маань жаахан таагүй юм болбол “Миний хөгшин дуу муутай байна уу. Яасан, юу нь болохгүй байна” гээд асуусаар байгаад хэлүүлчихдэг юм. Одоо ч харцаараа ойлголцдог боллоо доо.
-Эхнэртэйгээ танилцсан түүхээ ярихгүй юу?
-Хүний амьдралд дээш гарч, доош унах үеүд байдаг. Залуудаа хамгийн доод цэгт орчихсон, хамгийн гундсан үедээ би эхнэртэйгээ танилцаад сууж байсан. Мөнгөгүй, өртэй байх үедээ танилцсан.
Тухайн үед би төмрийн цехтэй байлаа. Айлын цонхны сараалж хийдэг. Хүнээс зээл авчихсан. Тэр нь нэхэгдээд. Ер нь миний амьдралын хамгийн гундуу үе. Тэр үед манай найз төрсөн өдөртөө урилаа. Ойрхон гагнуур хийж байсан болохоор ажлынхаа хувцастай туугаад орлоо.
Очсон чинь эхнэрийнх нь найз гээд Анагаахад сурдаг хөөрхөн бүсгүй байсан юм. Манай эхнэр царайлаг. Би чинь ажлаа тараад ирчихсэн, халтар гартай гагнуурчин хүн яаж олигтой хувцастай байх вэ дээ.
Төрсөн өдөрт очоод тэр ч намайг харсангүй, би ч харсангүй. Жаал сууж байгаад гарах гээл өндийтөл найзын эхнэр “Та хоёр нэг зүг юм байна. Очироо, хөгшөөн хүргээд өг л гэлээ. Угаасаа бие биенээ сонирхоогүй залуус дуугүй явсаар...
Орц нь тас харанхуй, гэртээ орохыг нь хүлээгээд зогсож байтал хаалга онгойж гэрэл мэлс хийгээл халтар царайтай би ээжид нь харагдчихваа.
Ээж нь “алив тэр хүү нааш ир. Хаалган дээрээс буцна гэж юу байх вэ орж цай амсаад гар” гээд “Өө эгч ээ, зүгээр ээ” гэтэл эхнэр “ээж ээ, Туулын нөхрийн найз юм аа. Намайг зүгээр дөхүүлж өгсөн юм” гэхэд “ээж нь юу яриад байгаа юм Монголоо алдсан гэдэг нь ор ор” гэв.
Би орлоо, хувцас хунараасаа ичсэн гэж яана аа.
Аав ээж нь “OK”, найзууд нь бас “ОК” гэхээр эгч юм боддог юм байгаа биз дээ. Дараа нь нэг тааралдаад, юм яриад бие биетэйгээ илүү танилцсан.
Тийм цэвэрхэн айлд гутлынх нь алчуур хүртэл цав цагаан. Бакаалаа тайлалтай биш. Тэгсэн ээж нь “миний хүү зүгээрээ шууд гал тогоо руу ордоо” гээд суулгаад цай аягалж өглөө. Уугаад хамар дээгүүр хөлс бурзайгаад ичиж үхэх дөхлөө. Эхнэр орж ирсэн ч үгүй. Аав нь нэг орж ирж мэндэлчихээд гарлаа. Би ч “баярлалаа” гээд явсан сан.
Би чинь тэр үед ёстой уучлаарай гэсэн царайтай байлаа шд. Манай эхнэр бол намайг нэг нүдээрээ ч харахгүй шд. Тэгээд хэзээ хойно суусны дараа хэлж байсан юм.
Намайг гарсны дараа аав ээж нь “Энэ ямар нүдэнд дулаахан хүүхэд вэ. Яаж таньдаг юм?” гэхэд нь эхнэр “та хоёр болиоч ээ нэрийг нь ч сайн мэдэхгүй шахуу залуу зүгээр л нэг чиг болохоор л хүргэж өгсөн юм. Шинжчих юм аа” гээд л шоолсон гэсэн. Ээж нь “Чиний амны хишиг л мэдэж дээ. Энэ хүү маш сайн хүү байна даа” гэсэн гэнэ лээ.
Эхнэр маань нь тэрүүхэндээ юм бодоод л өнгөрсөн гэсэн. Би бол сураггүй, хамгийн миа дээрээ явж байсан хүн юун охин харах. Эхнэрийнхээ тухай бодоо ч үгүй. Юу гэж намайг тоох вэ дээ.
Сарын дараа автобусанд суусан чинь хөөрхнөө над руу хараад инээмсэглэлээ. “Чамд билет авчихлаа” гэлээ. Би ч “баярлалаа” гээд л. Ах өглөө гараад явж байсан болохоор гайгүй хувцастай байгаа юм аа.
Тэгж байтал азаар тэр автобус эвдрээд зогслоо. Автобуснаас буугаад, би эхнэрээсээ “Чи хаашаа явж байгаа юм бэ” гээд “Би хичээлдээ явж байна. Хоцорлоо” гэхээр нь би такси бариад хүргэж өглөө. Тэр үед ч найзална гэсэн юм бодоогүй байлаа. Сургуулийнх нь гадаа хамт таксинаасаа буугаад би ажил руугаа алхлаа. Ангийнх нь охид намайг хараад “Хүүш энэ хэн юм бэ. Юун залуу юм, танилцуулчих” энэ тэр гээд. /инээв сурв/
Аав ээж нь “OK”, найзууд нь бас “ОК” гэхээр эгч юм боддог юм байгаа биз дээ. Дараа нь нэг тааралдаад, юм яриад бие биетэйгээ илүү танилцсан. Тэгээд уулздаг болж, хааяа гэрт нь очихоор аав ээж нь “Ор, ор миний хүү” гээд л ногоон гэрлээр ордог байлаа. Заяаны хань зам дээр гэгчээр гурван сарын дотор л бид хоёр суусан. Ёстой амархан суусан даа. Би их азтай шүү хүмүүсийн дэмжлэгээр ханиа олоод авсан.
ӨВ УЛАМЖЛАГДСАН ЮМЫГ БИ ЗАРЖ БОЛОХГҮЙ. ЗАРАХГҮЙ ГЭВЭЛ ӨРӨӨ ЯАЖ ДАРАХ УУ...
Би хадмындаа амьдардаг байлаа. Машин засдаг, тостой хутгалдсан гагнуурчин, эхнэр маань Анагаахын дээдийн оюутан, хадам аав ээж маань жирийн л нэг тэтгэврийн хөгшчүүл. Намайг хайрлана гэж жигтэйхэн.
Хадам ээж маань хоол өгөхдөө хамаг л махыг нь надад аягална, хадам аав маань надад мах ирэхээ байлаа гээд инээдэг сэн. Ээж маань “хүнд ажил хийж байгаа юм зайлуул” гээд өмөөрнө.
Залуу ч байж дээ хүнээс 1000 доллар зээлээд гагнуурын аппарат бас бус юм авчихсан ажил орж ирэхгүй чүү чамай л гэж хүүгээ өгнө. Тэр нэгэн өдөр ажлаа тараад гэртээ иртэл галын өрөөнд жирэмсэн эхнэр маань уйлчихсан, хадам аав маань “хүү минь өртэй юм бол 1000 долларт нь таарах юм байдаг бол ачаад аваад яв” гэчихсэн зогсож байв.
Ийм сайхан аав ээж, хань ижил маань намайг түшсэн.
Нөгөө мөнгө зээлүүлсэн залуугийн эгч нар нь гээд гурван эгч ороод ирчихсэн даналзаж байна аа. Би ч хэллээ “хүүгээ би цаг тухайд нь өгөөд явж байгаа шүү дээ. Юу болоо вэ?” гэсэн чинь “тэр ямар хамаатай юм. Нөгөөдөр бид хойшоо явна. Мөнгө өгөөдөх” гэж загнаад бөөн юм болов.
Нөгөө өрөөнд хадам ээж маань хоёр чихээ дараад сууж байсан сан, ямар өрөвдөлтөй харагдсан гэж бодно. Би ч “та нар ямар юм үзээгүй хүмүүс вэ? Урьдчилж хэлж болно доо. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг сэн. Маргааш өгье” гээд хэлээд тавьчихлаа. Хаанаас ч олж өгөх гэж байгаа юм зайлуул нөгөө хэд ч гарын үсгээ зур гээд гараад явлаа. Хоёр хөгшин юм хэлсэнгүй өрөө рүүгээ орсон. Эхнэр маань “чи ийм их өртэйгөө хэлэхгүй яасан юм. Би айл андуурлаа гэж бодлоо шүү” гээд санаа алдлаа. “Уг нь удахгүй ажил орж ирээд өгчихнө гэж бодож байсан юм. Чамд хэлж санааг чинь зовоогоод юу хийх вэ гэж бодоод найз нь аргалчихна. Чи тайвшир” гээд унтуулчихаад галын өрөөнд мөн ч их юм бодож суулаа. Эднийгээ ингэж зовоох гэж дээ гээд өөрийгөө зүхлээ. Үе үе ээж маань “миний хүү унт” гэх юм. Би ямар ч гарц олсонгүй шөнийг өнгөрөөлөө.
Өглөө эхнэр маань хичээлдээ явсан. Би ч босоод цайгаа уугаад сууж байтал хадам аав ээж маань дуудаж байна. Би өрөөнд нь яваад ортол авдраа ухаад бор даавуунд боосон юм гаргаж ирээд “хүү минь, уг нь аав ээж нь гурван хүүхдэдээ үлдээнэ гэж бодож байсан юм. Энэ миний ааваас дамжиж ирсэн хэт хутга, хоёр ширхэг мөнгөн аяга, сүүжин алтан ээмэг. Байгаа нь л энэ байна. Эхнэрийн чинь эгч дүү ойлгоно. Үүнийг зараад өрөө өгдөө хүү минь” гээд өгөхдөө аавынхаа үе дамжсан үнэт зүйлээ хоёр гараараа хүндлээд өгсөн.
Тэгсэн яасан ах “За” гээд шагнал авч байгаа юм шиг авсан шд. Үнэн тэнэг толгой шүү. Тэгээд өвөртлөөд гарлаа. Замдаа “яавч үүнийг зарж болохгүй. Чи ийм дээрээ туллаа гэж үү” гээд л. Үүнийг “зарж болохгүй, зарахгүй гэхэд өрөө яаж өгөх вэ?” гэж бодоод хүн болгоны таньдаг дуучин эгч дээрээ очоод үнэнээ хэлж, бүгдийг нь барьцаанд тавиад 2000 доллар 20 хувийн хүүтэй зээлээд орой нь өрөө өгөөд, гурав хоногийн дараа наймааны замд эргэлт буцалтгүй орсон доо.
Энэ хугацаанд аав, ээж, эхнэр маань нэг ч удаа үнэт эдлэлээ дурссангүй. Хоёр сарын дараа өрөө өгөөд юмаа аваад гэртээ ирлээ. Бүх өрөө дарчихлаа. Одоо өргүй болсон гээд бяцхан баяр болоод аав ээж намайг магтаад “сайн байна, миний хүү” гээд. Нөгөөхөө хэлээгүй юм чинь, эхнэр ч мэдээгүй.
Сэмээрхэн авдар дээр нь өрөөд тавьчихлаа. Манай хоёр өрөөндөө ордоггүй, би яараад байдаг. Тэгтэл аав маань орлоо, араас нь орсон чинь аав аавынхаа хэт хутгыг элгэндээ тэврээд “миний хүү” гээд нулимсаа арчихад нь би тэвэрлээ. Бодвол аав нь нүдэнд нь харагдсан байхдаа зайлуул.
Энгэрт минь наалдаад хүүхэд шиг уртаар санаа алдаж билээ. “Та хоёртоо маш их баярлалаа хүү нь ингэсэн юмаа, одоо бүгд сайхан болно” гэж билээ. Би азтай хүргэн.
Би охинтой нь батлуулаагүй, хүргэн нь гээд ороод ирчихсэн. Муухан гагнуурчин. Охинтой нь дөрөв, таван сар амьдрахдаа охинд нь би хувцас авч өгч байгаагүй. Үнэхээр хэцүү үе байсан. Хадмынд хооллоод л, яг л даварчихсан амьтан. Тэр хүмүүсийн хамгийн сайхан нинжин сэтгэл, ёс жудаг, хүргэнээ хүүгээ гэж бодсон хүндлэл байсан.
Ийм сайхан аав ээж, хань ижил маань намайг түшсэн. Би өөрөө ч ажилч хичээнгүй, хэзээ ч шантарч байсангүй, үргэлж хүний төлөө ажиллаж байсан болохоор, хэзээ ч хүнд муу санаж, хуурч явсангүй. Хүнд би нэг төгрөг дутуу өгч байсангүй.
ТЭР ЯВДЛЫГ САНАХАД ОДОО Ч ИЧДЭГ ЮМ
-Их харамсч байсан үе танд байдаг уу?
- Аавыгаа алдсандаа их харамссан. Өөр надад амьдралд харамсаад байх юм алга. “Тэгсэн бол бизнест тэдийг илүү олох байж дээ” гэж бодох үе байсан. Гэхдээ би хэзээ ч олж байсан зүйлдээ сэтгэл дундуур явж байсангүй.
Та надад хамгийн их тусалж дэмжиж байсан хүн. Би таныг олон удаа өвлийн хүйтэнд такси барих гээд зогсч байхыг харлаа, хүнээс зөндөө сонслоо. Унаа тэрэггүй үедээ дүүдээ хэлэхгүй яавдаа. Хоёулаа хамт гаръя” гэсэн.
Харамсах биш би үхтлээ ичсэн тухайгаа ярья. Жижигхэн мөртлөө би одоо ч ичдэг юм.
Нэлээд олон жилийн өмнө нэг газар машинаа угаалгалаа. Цоо шинэ Ланд Крузер уначихсан ганган амьтан, машинаа угаалгачихаад гарч яваад утсаараа ярих гэсэн утас байдаггүй. Хайгаад хаана ч байдаггүй. Буцаж давхиж очоод ёстой “будаа” болгосон. Хэдэн залуучуудыг бүгдийг нь жагсаагаад даргыг нь дуудаад. Та нар хүний утас хулгайллаа, гаргаж өг гээд. Дарга хүүхэн “Манайд ийм зүйл гарч байгаагүй, та юмандаа үзсэн үү?” гэхэд нь “Үзэлгүй яадаг юм” гээд л ... Би ч тэр үед залуу ч байж, омголон ч байж.
Нөгөө машин угаасан залууг “Алив чи гаргаад ир” гээд загнатал нөгөө залуугийн нүд нь бүлтэлзээд. “Таны утас хэд вэ?” гэж асуухаар нь дугаараа хэлтэл, нөгөө залуу залгалаа. Гэтэл утас маань цүнхний урд карманд дуугардаг байна шд. /нүүрээ гараараа дарав/ Тэнд ёстой сүрийг бадруулсан. Ёо ёо ёо тэгсэн нөгөө хүүхэн “Чи хүүхэд айлгаж ичээлээ” гээд. Нөгөө залуу уйлсан.
Тэгэхэд миний нүүр түлэгдэх шиг болсон. Би эвгүй царайлаад ямар их ичсэн гэж бодно оо. Дараа нь би нөгөө залууд “Ах нь буруу юм хийчихлээ, уучлаарай” гээд 20 мянган төгрөг өгсөн чинь нөгөө залуу мөнгөө аваад дахиад уйлсан. Тэр явдал одоо ч нүдэнд харагдаад ичдэг юм. Би хэзээ ч тэгж ичиж байгаагүй. Би тэрийг л ерөөсөө мартдаггүй юм.
-Хамгийн их баярлаж байсан үе?
-Баярлаж байсан үе бол зөндөө. Хүүгээ Бээжин аваад явахад тэнд миний хүү хятадаар ус цас шиг ярьж, орчуулга хийсэн. Тэгэхэд хамрын самсаа шархирч байсан даа. Баярлаад, огшоод, дэмий юманд явуулаагүй юм байна гэж бодсон.
Машины зах дээр машин зардаг нэг залуу байлаа. Би тэр залууг бизнест хөтөлж оруулаад, овоо хөл дээр нь зогсоож, дэмжиж тусалсан юм. Америкаас, Германаас машин оруулж ирэхийг нь зааж өгч, машин зардаг болсон юм. Тав, зургаан жилийн өмнөх явдал.
Гэтэл саяхан би юм авах гээд машинаа зарсан юм. Хааяа би эхнэрийнхээ машиныг унаж, хааяа такси бариад явж байлаа. Тэгээд нэг өдөр гэртээ сууж байтал хаалга тогшоод нөгөө залуу эхнэртэйгээ ороод ирлээ. Тэгээд сонин сайхан ярьж суугаад “Очироо ах, та намайг хөл дээр минь босгосон хүн. Би сардаа 3-4 LX570 зардаг. Та надад хамгийн их тусалж дэмжиж байсан хүн. Би таныг олон удаа өвлийн хүйтэнд такси барих гээд зогсч байхыг харлаа, хүнээс зөндөө сонслоо. Та унаа тэрэггүй үедээ дүүдээ хэлэхгүй яавдаа. Би танд үнэхээр талархаж явдаг. Хоёулаа хамт гаръя” гэлээ.
Гараад хартал цоо шинэ 570. “Ах аа, та дуртай үедээ мөнгөө өгөөрэй. Энэ бол таны машин, битгий зараарай. Таныг зам дээр гараа өргөөд зогсч байхыг би хармааргүй байна” гээд явсан.
Тэгэхэд л их сонин болдог юм билээ. Жирвэс хийгээд. “Би жилийн дараа мөнгийг нь өгье” гэхэд “Жил гэж худлаа яриад яах вэ. Та өгнө л гэсэн бол өгнө. Гэхдээ жилийн дараа та их хүнд байдалд өгнө. Дуртай үедээ л өг. Арван жилийн дараа ч болно” гэсэн. Энэ л жаргал шүү дээ. Ямар сайхан сэтгэл вэ. Гэхдээ би яаж ийж байгаад мөнгийг нь төлж дуусгасан. Баярлалаа, дүүдээ.
-Амьдралдаа сонсч байсан хамгийн сайхан урмын үг?
-Жаахан байхын л би ямарваа ажлыг сэтгэлээсээ хийдэг байлаа. Данх цэвэрлэ гэхэд манай эгч гадна дотрыг нь угаачихаад тавьдаг байсан бол би эхлээд угаагаад, дараа нь гадна талыг нь гялтайтал өнгөлөөд, чимээгүйхэн тавьчихна. Ээж орой ирээд “Пөөх энэ чинь юу вэ?” гээд л. Энэ чинь л урам. Үнэн сэтгэлээсээ тэгж байгаа нь л урам байдаг.
-Ажилчдадаа, үр хүүхдүүдэдээ урмын үг хэлнэ биз?
-Үнэн “найс” хэлнэ шдээ. Харамгүй цацчихдаг. Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ гэдэг. Чи мундаг шүү, болж байна, чадаж байна, өнөөдөр ингэж байгаад маргааш арай өөр болно. “Чи энийг мэддэггүй юм уу хаашаа юм” гэхийн оронд “Болсон байна. Харин чи энийгээ жаахан анхаараарай” гээд хэлчихвэл хүн их сайхан урам авч, алдаагаа ойлгоно.
ЖИЖИГ САЖИГ ЗҮЙЛС ХҮНИЙГ АМЬДРАХ УХААНТАЙ БОЛГОДОГ
-Таны бага нас хэрхэн өнгөрөв? Ах дүү наймуулаа гэсэн байсан.
-Тийм. Бид ам бүл арвуулаа. Аав маань насаараа шаазангийн үйлдвэрт химич, ээж маань 24-р сургуулийн химийн багш байсан. Аав ээж маань “Ямар ч хүнд хэцүү цаг үе гарсан бие биетэйгээ эвтэй бай” гэнэ. Бид хоорондоо их найрсаг, орой бүгд цуглаад хөзөр, даалуу тоглоно. Аав ээж маань угийн их найрсаг хүмүүс. Аливаа бэрхшээлийг болж өгвөл найрсгаар дардаг. Бид энд тэнд явахдаа яагаад ч юм гэр лүүгээ л яардаг байсан.
Аав ээж маань “Хүн ямар үр тарина, тэр үр жимсээ л иднэ. Та нар овлигогүй, өөдгүй, муу муухай үр таривал тэр чинь эргээд л та нарыг хатгана. Хүн болгонд тустай, дэмтэй бай. Хүнд туслаад, хэзээ ч битгий тэр хүнээсээ хариугаа нэхэж бай. Тэр хүн чамд хариу барихгүй байж болно. Тусыг чинь ойлгохгүй байж болно. Өөр газраас, өөр хүн чамд хариу өгнө. Нэг өгсөн хариу хоёр, гурав үржиж чамд ирдэг юм шүү” гэж хэлдэг байсан.
Гэхдээ би манай гэр бүл мундаг сайхан гэж хэлэх гэж байгаа юм биш. Энэ найман хүүхэд бүгд нэг эцэг эхийн, нэг тогооноос хоол идэж явсан хүмүүс ч гэлээ наймуулаа өөр тийшээ явж байна. Гэхдээ бид эвтэй. Ямарваа нэг зовлон жаргал боллоо гэхэд бүгд цугладаг.
-Найман хүүхэд өсгөнө гэдэг бас аав ээжид тань амаргүй байсан байх. Хэдэн хүү хэдэн охинтой айл вэ?
-Манай аав ээж хоёр таван хүү, гурван охинтой. Ээжтэйгээ дөрвөн эмэгтэй, аавтайгаа зургаан эрэгтэй болно. Эрчүүд голдуу болохоор идэж ууна гэж “машиндана”. Тэр үед Туул рестораны хажуугийн байранд бид өссөн. Таван эрэгтэй ёстой бужигнуулна. Найман хүүхэд өсгөнө гэдэг асар их хариуцлага. Одоо над шиг 40 гаран настай хүмүүс найман хүүхэдтэй байна гэдэг хэцүү дээ.
Гэтэл манай аав ээж хоёр дөнгөж 37, 38-тай байхдаа л найман хүүхэдтэй байсан. Тэр олон хүүхдийн өмсөж зүүхэд зарцуулахаас эхлээд цалин мөнгө нь хүрдэггүй хэцүү байсан даа. Заримдаа аав ээж минь хүнээс мөнгө зээлнэ. Нэг удаа тогоо таслуулчихаад аав минь. "Уучлаарай аавыгаа, ямар хурдан таславаа" гээд маргааш нь очиж залгуулж байсан санагддаг юм.
-Амьдрах ухаан гэснээс аав ээж тань ямар хүмүүжлээр та бүхнийг хүн болгов? Олон хүүхэдтэй айлын ах эгч нар нь дүү нараа аваад явчихдаг байсан гэж ярьцгаадаг.
-Тэр үед тансаг хэрэглээтэй ганц хоёрхон хүүхэдтэй айлууд байсан. Гэтэл зарим нь өнөөдөр тун хэцүү явж байна. Зарим нь архичин болчихсон. Нөгөө л мундаг онцчуудын эзэд хаана байна? Би арван жилдээ гурав сурдаг байсан, гэхдээ мундаг гурав. Тэр үед онц сурч байсан хүүхдүүдийн заримынх нь амьдрал гундуу явж байна.
Хүүхдийн хүмүүжил гэдэг онц сурахдаа, элбэг дэлбэг байхдаа гол нь биш. Бид наймуулаа өөрт оногдсон ажлаа хийнэ. Аяга тавгаа ээлжлээд угаана, дүү нараа авч явна. Би хоёрдугаар ангийн хүүхэд байсан хэрнээ дөрвөн настай дүүгээ өвлийн хүйтэнд хөтлөөд цэцэрлэгт нь хүргээд, авдаг байлаа. Амьдралын жижиг сажиг зүйлс хүнийг амьдрах ухаантай болгодог. Амьдрах ухаан гэхээсээ илүү зөв амьдралын хэвшилд оруулах юм даа.
Надаас мундаг баячууд байна. Гэхдээ би хэзээ ч тэдэнд атаархдаггүй. Би амьдралдаа өөрийнхөө чадлаар байгаа нь л жаргал. Гэхдээ байгаагаараа байна гээд дээшээ хараад хэвтээд байж болохгүй. Ажил хөдөлмөрөө хийгээд л явж байхад аяндаа болно доо. Би хэзээ ч урдаа том зорилго тавьж байгаагүй бас яардаггүй л дээ.
ШААЗАНГИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛААД САЙДЫН ЦАЛИН АВДАГ БАЙЛАА
-Сургууль төгсөөд амьдралын гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Би арван жилээ төгсөөд цэргийн алба хаасан. Багын зургийн авьяастай хүүхэд байлаа. Өвөө маань Сүхбаатар аймгийн Халзан сумын мундаг уран хүн байсан. Гутал оёдог, дархан хийдэг. Тэр нь бидэнд шилжиж ирсэн юм шиг байгаа юм.
Цэргийн албаа хааж ирээд Шаазангийн үйлдвэрт шалгуулаад зураачаар ажилд орлоо. Тэнд би зураач, зохион бүтээгчээр ажиллаад нэлээн мандсан даа.
2000 төгрөгийн цалинтай. Социализмын үед их өндөр, сайдын цалин шүү дээ. Тэрэндээ их урамшаад, эвлэлийн үүрийн дарга, таван жилийн гавшгайч болж байлаа.
Аав ээж маань “Хань ижилтэй болоогүй, аав ээж дээрээ байгаа дээрээ ажил сайн хийгээд, мөнгөө өөрсдөө цуглуулаад аваарай” гэдэг байсан.
Сардаа хэдэн төгрөг аав ээждээ өгөөд, бусдыг нь цааш хийнэ. Тэгж ажиллаж байтал зах зээл гарч өдрөөс өдөрт мөнгө цаас болоод, таван жилийн ажил маань үр дүнгүй болсон юм. Ингээд ерөөсөө болохгүй юм байна гээд наймаанд явж эхэлсэн.
Новосибирскээс зурагтын микросхем бөөнөөр нь оруулж ирлээ. Удалгүй Орос дэлгүүрээс гурван төгрөгийн футболка авч, дээр нь зурагтай хуулга нааж зах дээр 10 төгрөгөөр зардаг байлаа. Дараа нь Улаан-Үүдэд бараа зардаг болов. Энд ирээд төмрөөр сэйф, цонхны сараалж хийдэг боллоо. Овоо хэдэн төгрөг цуглууллаа.
Ингээд мөнгөө цуглуулсаар анхныхаа том наймааг хийлээ. Одесс руу наймаанд явж, Герман руу машин оруулж ирэхээр явлаа. Наймаанд тав зургаан жил явж байгаад, ер нь наймаагаар амьдрах хэцүү юм байна гээд Монголдоо юм хийхээр зорьсон. Өлөнгийн цех байгуулж, өлөнгөө боловсруулаад Голланд, Герман руу гаргадаг болов.

Дараа нь аялал жуулчлал, барилга засал чимэглэл, төмөр хийцийн үйлдвэр. Машин засварын газар байгууллаа. “Оnline center”-ийг энд дурдахгүй байхын аргагүй. Өөрийн дүү Төмөрхүү, Ганбаатар гээд мундаг залуустай хамтарч байгуулж мэдээллийн салбарт од мэт гялалзаж байсан даа. Одоо хоёр дүү маань өөр өөрийн бизнесийг амжилттай авч явж байна. Хоёр дүүдээ маш их баярлаж явдаг. Түшиг тулгуур болж, мэдэхгүй салбарт хөтөлж оруулж амжилтанд хүргэсэнд баярладаг даа.
Америкаас Косткогийн салбар нээх зорилготой очтол хүн амын тоог сонсоод татгалзсан даа. Зорилго өөрчлөгдөөд машин оруулж ирж зарлаа. Удалгүй багын мөрөөдөл “Monline” оёдлын үйлдвэрээ байгуулаад гурван жил болчихлоо. Одоо өөр салбар руу орж байна. Маш олон юм хийж байсан. Өөрөө амжихгүй ч залууст маш их бизнесийн санаа өгч зааварлаж зөвлөж явлаа. Шинэ компани байгуулаад л хөл дээр нь босгоод хүнд шилжүүлээд яваад байдаг юм.
Гэхдээ би нэг амьдрахад их мөнгө хэрэггүй гэж боддог. Би баян биш, бид баян байх юм сан.
-Таны орсон энэ салбарууд хоорондоо огт авцалдаагүй юм. Нэг салбараа барьж болоогүй юм уу?
-Хоорондоо ямар ч авцалдаагүй. Хүн гэдэг амьтан өөрөө юм болгонд авьяастай байна гэж байдаггүй. Би ч юм бүхэнд мундаг, авьяастай биш шүү дээ. Ямар нэг ажил хийхдээ өөрийнхөө хобби, сонирхол болгочихдог. Өдөр шөнөгүй тэр салбарынхаа талаар уншиж мэдээд, судалгаа хийдэг. Эхний юмаа хийгээд тэрнээс урам авдаг.
Яг тэр ажлаа л хобби болгочихдог болохоор тэрийгээ тултал нь хийдэг. Юу ч байхгүй нэг хоосон газар шинэ бизнесээ эхлэхээс эхлээд зах зээлд хөл дээр нь баталгаатай босгох хүртэлх хоорондын тэр их эрсдэлтэй цаг хугацаа л надад гоё юм шиг. Бизнесээ ингээд амжилтад хүргээд ирэхээр дараагийн, өөр салбарт нүх гарч ирдэг. Энэ компаниа орхих сүүлийн жилийн дотор удирдан авч явах хүмүүсээ бэлдэж, тэр хүмүүстээ 100 хувь шилжүүлээд өөрөө цоо шинэ салбар руу ордог. Тэр мөч ямар гоё гээч. Бүхнийг хөрснөөс нь эхэлнэ гэдэг жаргал шүү дээ. Чаддагаа давтах нь бахтай биш, энэ бол дийлдгээ зодохтой адил. Хийж чадахааргүй ажлын цаана чиний хэмжээ бий.
-Та уйдамхай хүн үү?
-Яг хийж байгаа бизнесээсээ уйдамхай юм шиг байгаа юм. Хүмүүст зарим талаараа ойлгомжгүй байж магадгүй. “Яг ашигтай болоод ирэхээр больчихдог нь ямар учиртай юм? Мөнгөнд хайргүй хүн үү?” гэж бодож болох. Гэхдээ гурав дөрвөн жил явахдаа ашгаа мэдээж олно. Гэхдээ би нэг амьдрахад их мөнгө хэрэггүй гэж боддог. Би баян биш, бид баян байх юм сан. Би ганцаараа баян байлаа гээд гээд нийгмээрээ ажилгүйдэл уур уцаар бухимдал байвал миний аз жаргал хаана байх вэ? Аз жаргалыг хүн эргэн тойрон байгаа хүмүүсийн баяр баясгалангаас авдаг болохоос эд хөрөнгө албан тушаалаас авдаггүй.
Угаасаа би мөнгөний төлөө чармайдаггүй болохоор аливаа эрсдэлд дархлаатай байдаг. Хүмүүс хэт өндөр зээл аваад, ирээдүйн ашгийнхаа төлөө явчихаар ихэнх нь унадаг байх. Би аажим аажмаар босгоод явдаг болохоор эрсдэл даах чадвар сайтай байдаг.
-Энэ компаниудаа хүнд өгөхийн оронд нэгтгээд нэг групп байгуулах санаа төрж байгаагүй юу?
-Ерөөсөө төрж байгаагүй. Миний байгуулсан 14 компани бий. Эднийг групп болгоод, бүр томруулчихаар нэг компани нь муу ажиллалаа гэхэд нөгөө хэд нь тэрийгээ чирж явах болно. Зах зээлд ашигтай ажиллаад авч явж чадаж байвал тэрийгээ цааш нь авч яв, үнэхээр болохгүй байвал зоригтойгоор орхиж чаддаг байх хэрэгтэй.
Дэндүү хөл дээр нь босгоод, заагаад өгчихсөн юмыг унагачихаар нэгд, хүнээ зөв сонгоогүй юм байна. Өлөнгийн цех маань тэгж унасан даа. Хоёрт, манай монголчууд дэндүү яарамтгай юм. Юу юуны духанд хүрэлгүй, надаас аваад үлдэнгүүтээ эргэлтийн хөрөнгөөрөө нэг том жийп аваад, нэг том хаус аваад л... Дэндүү тансаглал руугаа яваад, үйл ажиллагаагаа эрхлэхдээ банкнаас зээл авч, нөгөө зээлэндээ баригдчихдаг. Ашгаар хүн амьдрах ёстой. Гэтэл хийх ёстой мөнгөө өөр юманд зараад, хөдлөхгүй, ашиг олохгүй юманд хөрөнгө оруулалт хийчихээр унаж байгаа юм.
Би өөрөө ямар нэг компанийг том групп болтол нь байгуулах сонирхол байхгүй. Би дийлэх ч үгүй байх. Тэр их бухимдал шүү дээ. Манай Монголын том удирдагчдыг би мундаг хүмүүс л гэж боддог. Яахав буруу зөрүү тендерт ялаад, буруу зөрүүгээр томорсон компаниуд байдаг л байх. Гэхдээ тэд монгол хүмүүс. Тэд Монголдоо л мөнгөө эргэлдүүлж байна, энэ нь л чухал шүү дээ.
21 АЙМАГТАА “MONLINE” НЭРИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
-Сүүлийн үед ажиллаж байгаа төслийнхөө талаар ярихгүй юу?
-Бид 21 аймагт “Monline”-ийн үйлдвэрийнхээ салбарыг байгуулах гээд ажиллаж байна. 21 аймаг дахь оёдлын цехүүдтэй гэрээ байгуулаад, тэдэнд нэгэнт “Monline”-ийг төлөөлж бүх эрхийн дагуу ажиллах тул манай компанийн чанар стандартын дагуу ажиллахыг хүсэх болно.
Харин бид сургалт үнэгүй явуулна, өөрийн лого төлөөллийг үнэгүй өгнө. Ашгаас нь нэг ч төгрөг авахгүй. Материалаар хангаж, цаашдын хөгжил, загварын чиг хандлага, удирдамжаар байнга хангаж төлөвлөөд ажиллана.
Одоогоор найман аймгаас саналаа ирүүлээд байна. 21 аймаг маань спорт, чөлөөт, ажлын хувцасны үйлдвэртэй болчихоод спорт хувцсаар хангаад байвал Монгол улс маань хэрэгцээгээ өөрсдөө хангана гэсэн үг шүү дээ. Хөдөө орон нутаг ч хөгжинө. Гадны хараат ч биш болно. Сэтгэл л чухал. Дэндүү их цаг алдлаа. Одоо хийх цаг нь болсон. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй маш их ашиг харагдаж байгаа биз. Юм болгоныг зоосны нүхээр харалгүй, би баян биш, бид баян байя, бусдадаа боломж олгоё гэж бодож байна.
-Аймгуудад энд хийж байгаа шиг загвартай, чанартай хувцсыг хийхэд ямар нэг хяналт тавих уу?
-Одоо сургалт явуулахдаа тэр бүхнээ заана. Тэгээд хаячихгүй. 21 аймагтайгаа холбоотой явна. Сар болгон зөвлөгөө өгч, шинэ материал ирвэл явуулж, шинэ технологи нэвтрүүлвэл тэрийгээ зааж зөвлөж, асуудлаа хэлэлцэж, байнга холбоотой ажиллана.
-Та жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт урьд нь хамрагдаж байв уу?
-Залуу наснаасаа би шаазангийн үйлдвэрт зураачаар ажиллаж эхэлсэн. Өнөөг хүртэл би улсаас ямар ч дэмжлэг туслалцаа зээл авч байгаагүй, хувийн салбарт явж байна. Надад уул уурхайн лиценз байхгүй. Хотод би 0,07 га газраа ч аваагүй. Элдэв тендер авч үзсэнгүй. Харин 21 мянгаа авсан, баярлалаа эх орны хишиг. Гэхдээ тараахад хайран мөнгө санагдсан даа.
Ер нь хэн нэгнээс заавал дэмжлэг туслалцаа авахдаа гол нь биш. Манай монголчууд тэд өгөхгүй байна, энэ өгөхгүй байна, зээл бүтэхгүй байна, тэр намайг татах ёстой гээд сууж байдаг. Нэг л их хүнээр туслуулах гэсэн хүмүүс байх юм, өөрсдөө яагаад хийж болдоггүй юм? Ганц удаа олдож байгаа амьдралд хүний төлөө амьдарч байгаа юм шиг хандах юм. Чиний төлөө чи л амьдарна шүү дээ, хэн ч биш. Хүний төлөө амьдраад байгаа улсууд нэг л бие биенээсээ нэхсэн хараат байх юм.
-Та их олон салбарт ажиллаж байсан. Одоо ямар бизнес зэрэг авч явж байна вэ?
-Оёдлын үйлдвэрээ авч явж байна. 21 аймагтаа оёдлын үйлдвэр байгуулах гээд ажиллаж байна. Бас хоёр эгчтэй хамтраад Банк бус санхүүгийн байгууллага байгууллаа. Тансаглах гэж байгаа хүмүүст биш зөвхөн жижиг дунд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст зориулаад хүү багатай зээл олгох зорилготой юм. Хүмүүсийг элдэв янзаар шулах зорилгогүй, харин тэднийг дэмжих зорилгоор байгууллаа. Би машин, орон сууцны зээл олгохгүй. Өндөр шалгуур тавьж, төслийг нь үзэж, хүү багатай зээл олгоно.
Бас одоогоор төмөр бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байна. “Beer house” гээд ресторан, паб байна. 20-иос доош насны залуучуудад зориулсан алкогольгүй коктейл хийх зэрэг олон янзын төсөл дээр ажиллаж байна. Цаашид ч хэрэгжүүлэх төслүүд их байна.
-Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Өглөө би 06.30 цагт босдог. Манайх эхнэр ч эрт босдог. Хүүгээ хичээлд нь явуулна. Манай хүү автобусаар өөрөө явчихдаг юм.
Өглөө цайгаа уугаад, усанд орчихоод 8.30 гээд ажилдаа ирдэг. Үдээс өмнө ажлаа хийгээд, үдээс хойшдоо зав гарвал долоо хоногтоо гурав, дөрвөн удаа фитнесст явдаг. Болж өгвөл үр дүнтэй өнгөрөөхийг боддог. Бүтэн сайндаа уул руу алхдаг. Зав гарвал төсөл бичнэ.
СОЦИАЛИЗМЫН ҮЕД БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛ ЖИНХЭНЭ “ШИЖИР АЛТНУУД”
-Анх бизнес эрхэлж байгаа залууст юу гэж зөвлөдөг вэ? Бизнес эхлүүлэх зарчим гэж байдаг байх.
-Монголд юу ч хийсэн хөрс нь цагаан байна. Бэрхшээл бүү хай, харин ч гайгүй байна. Хэзээ, хаана, хэнд юугаар гэдэг нь эхний дүрэм. Зах зээлээ судалж, хүний амаар ашигтай гээд судалгаагүй юманд бүү ороорой. Хүнд бүү найд. Чиний мөнгө тэр хүний эрсдэл биш.
Өнөөдөр манай зах зээлд хүнд үйлчилдэг үйлчилгээний салбарт л боломж их байна. Том юм хийх гэж бүү яар. Хүн болгон тэрбумтан болох албагүй. Аз жаргал бол албан тушаал, эд хөрөнгө, мөнгөөр бүтдэггүй. Үргэлж ашиг, мөнгө бүү бод. Хэн нэгнийг бүү хүлээ, багаар ч гэсэн хурдан эхлүүлээрэй. Эхэндээ ашиггүй мэт санагдавч цаана нь их юм сурч, хуримтлуулж байдаг. Заавал цаасан дээр биш ч гэсэн дотроо зорилго тавиад, шат шатаар ахих төлөвлөгөө бодоорой. Хийж байгаа ажлаа хобби болгоод, үнэн сэтгэлээсээ хандаж нэг зүйл л барьсан нь дээр шүү. Нэг амьдрахад их мөнгө хэрэггүй. Илүүцийн шуналаас ангид байгаарай.
Үр хүүхдэдээ үр хөрөнгөөс илүү толгойд нь, хүмүүжилд нь, боловсролд нь зарцуулаарай. Тэд өөрсдөө эд хөрөнгөө босгож, түүнээс кайф авч амьдраг.
Бага багаар ч гэсэн олдог тогтмол орлого яван чангардаг. Зардлаа маш сайн тооц. Хэрэггүй том унаа, тансаглалд мөнгөө бүүр үрээрэй. Ирээдүйд орох ашгаа өнөөдөр тооцож, түрийвчээ бүү хоосол. Хөл дээрээ боссон хойноо мөнгөө гурав хувааж байгаарай. Хадгаламж, үл хөдлөх хөрөнгө, одоо явуулж буй бизнес үйл ажиллагаандаа гэж төлөвлөөрэй. Аз жаргал, сайхан амьдрал, сэтгэл ханамж. Бурхан бол чиний л дотор байгаа. Хүн болгонд насан туршид нь боломжийн хаалга нээлттэй байдаг. Алхаад л ор. Амжилт.
-Та хүний нөөцийн зардлаа хэрхэн тооцдог вэ. Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьдаг уу?
-Би урьд нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, ажилчдадаа орон байр авч өгөх, эсвэл байрны зээлд хамруулах, заавал байр гэхгүйгээр сургах, бүр цаашилбал нүүрс авч өгөх зэргээр болж өгвөл ажиллаж байгаа хүнийхээ ард сэтгэл зовних юмыг бага байлгах юм сан, тэгвэл энэ хүмүүс ажиллана гэдгийг л мэдэрдэг.
Гэхдээ ашиг орлогоосоо шалтгаалж л тийм зардлууд гаргана уу гэхээс хамаагүй цацаад байж болохгүй. Энэ бүгдийг сайхан тэнцвэржүүлэх хэрэгтэй. Болж өгвөл ажилчдынхаа цалинг хийснээр нь, ахиухан өгөхийг боддог. Энэ хүмүүс л юм хийж байж би байна.
Ажилчдынхаа цалин, бусад зардал, ашгаа нээлттэй байлгадаг. Тийм болохоор цалингаа нэмүүлье гэх нь харьцангуй бага. Манай ажилчид 800 мянгаас 1,5 сая орчим төгрөгийн цалинтай.