Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас гаргадаг хүчин төгөлдөр тусгай лицензийн тайланд ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудыг нээлттэй зарладаг.
Шууд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг бүртгэлтэй улсын хамт хамгийн сүүлд 2013 онд зарласан ба нийт 454 шууд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа аж.
Эдгээрийн дийлэнх нь БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалттай компани.
Мөн нэг сонирхолтой үзүүлэлт нь Британий Виржиний Арлуудад бүртгэлтэй компани чамгүй олон ашиг малтмалын лиценз эзэмшиж байгаа явдал юм.
Британий Виржиний арлуудад бүртгэлтэй компаний тоо нь хүн амаасаа 30 дахин их байдаг. Дашрамд дурдахад 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 2751 ашигт малтмалын лиценз хүчин төгөлдөр байгаа бэ эдгээрийн 1383 нь ашиглалтын лиценз аж.