Л.Гансүх нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд таван өдөр үргэлжилж, өнгөрсөн мягмар гарагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Тэд Л.Гансүхэд 4 жил 6 сарын хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар шийдвэрлэв.
Мөн Л.Гансүхийг төрийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг дөрвөн жилээр хаслаа. Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан тул сулласан юм.
Өнгөрсөн даваа гарагт болсон хурлаар Ерөнхий сайд ТЕГ болон Эксклюзив компанийн хооронд үүссэн маргаанд цэг тавилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцлоо.
Эдийн засаг хямраагүй, харин хүндэрсэн гэдэг тайлбарыг олон дарга хэлсээр өнөөг хүрсэн. Харин өнгөрсөн лхагва гарагт болсон Ерөнхий сайдын Сангийн сайд Б.Болортой хийсэн уулзалтаас манай эдийн засаг ихээхэн хүнд байдалд орсон нь нэгэнт тодорхой боллоо.
Даваа гараг бүрийн өглөө та бүхэнд хүргэдэг GoGo Café булангийн хамгийн сүүлчийн зочин, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан байлаа. Тэрээр энэ сарын сүүлчээр моно жүжгийн олон улсын наадмыг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна.
Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжилж, улмаар бүх нийтээрээ өвлийн цагийн хуваарьт шилжлээ.
Монгол улс түүхэндээ хоёр удаа зуны цагийн хуваарийг ашиглаж байжээ. Нэг нь 1985-1999 оны хооронд нөгөө нь 2001-2006 оны хооронд. Харин одоо бидний ашиглаж байгаа нь гурав дахь тохиолдол юм. Тэгвэл яагаад бүтэн найман жил ашиглаагүй цаг шилжүүлэх ажлыг энэ жилээс дахин эхлүүлсэн талаар “Зуны цагийн хуваарь бидэнд хэрэгтэй юу” нийтлэлээс уншаарай.
Ажил эрхэлдэг хүн бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Таны цалингийн хоёр хувьтай тэнцэх мөнгийг эрүүл мэндийн даатгал хэмээн таны саналыг огт харгалзалгүй шууд авчихдаг. Үүнд олон иргэн бухимдалтай ханддаг ч эргүүлээд бас олон боломжийг танд олгодог аж. Энэ талаар сэтгүүлч Г.Одгаравын бичсэн "Даатгуулагчийн эрх: Эмчлүүлэх+Сувилал+ Уламжлалт...=1.8 САЯ төгрөг” нийтлэлээс уншаарай.
Олимп, дэлхийн хошой медальт Х.Цагаанбаатар зодог тайлж, дасгалжуулагч боллоо.
GoGo News agency 2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдаас цуврал ярилцлага авч байна. Энэ удаагийн зочноор чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбатыг урьлаа.
Монгол залуусын байгуулсан “Dream Positive” компани Энэтхэгээс нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт татах болсон талаарх сонирхолтой түүхийг технологийн сэтгүүлч А.Ихсанаа та бүхэнд танилцууллаа.
Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр өнөөдөр аливаа бизнес эрхлэгчид яах аргагүй цахим хуудастай болохоос өөр замгүй болжээ. Тэгвэл бага зардлаар, богино хугацаанд өөрийн вэбсайттай болох боломжийг pin.mn олгодог.
Паартай байшинд амьдарч, паалантай жорлонд сууна гэдэг хүн бүрийн хүрээд байх “өндөрлөг” биш ээ, одоогийн нийгэмд. Урьдчилгаа мөнгө цуглуулах, зээл хөөцөлдөх гээд байр авах бас л хүнд даваа шүү. Энэ их үнэ цэнээр олдсон боломжийг бид хайрлан хамгаалах ёстой. Энэ бол “Соёлын довтолгоо хичээл #3” нийтлэлийн эхлэл. Их хотын иргэдэд зөв боловсон, соёл, дадал хэвшлийг уриалдаг “Соёлын довтолгоо” цуврал нийтлэлээрээ сэтгүүлч Р.Адьясүрэн энэ удаад орон сууцанд амьдрах соёлын талаар хөнджээ.
Хэвлий дэх үрээ хүү юу охин уу гэдгийг мэдэхийн тулд ээжүүд мөнгө зарлагадан хэт авиан дуранд харуулдаг. Энэ нь хүйсийг мэдэх баттай арга ч эх болон ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймд манай сэтгүүлч Б.Сондор жирэмсэн бүсгүй биед гарах өөрчлөлтөө шинжиж, хэвлий дэх үрээ хүү, охин эсэхийг нь мэдэж болох аргуудаас зөвлөлөө.
Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг хэдий ч үнэртний ертөнцөд эргэлт буцалтгүй “орсон” хүн бол Н.Орчлон. Интернэт дэх 60 гаруй мянган гишүүнтэй “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ыг анх байгуулсан түүнтэй манай сэтгүүлч Г.Одгарав уулзаж, сүрчигний талаар яриа өрнүүлсэн юм.
Энэ намар гэнэт хүйтэрснээс ханиад томуу хүрэх хүүхдүүд олон байна. Ханиад, томуунаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт бол томуугийн эсрэг дархлаажуулалт юм. Дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт хийдэг бөгөөд энэ жилийн вакцин аравдугаар сарын эхээр АНУ-аас ирэх юм байна.
Ингээд төгсгөлд нь анхааруулахад маргааш буюу есдүгээр сарын 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун зүгийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн төв хэсгээр, аравдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орч, цаг агаар хүйтрэх юм байна.