Монгол Улсын их сургуулийн байгалийн ухааны салбарын мэргэжлийн ангийн сургалтын багц цагийн төлбөр 2015-2016 оны хичээлийн жилд 24.4 хувиар нэмэгджээ.
Инфляцийн түвшинтэй уялдуулсан, гадаадын их, дээд сургуультай харьцуулахад харьцангуй бага төлбөртэй гэх үндэслэлээр сургалтын төлбөрөө нэмсэн гэх тайлбарыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өгсөн байна.
Түүнээс гадна суралцагчдаас суурь хураамж болох 224 мянган төгрөгийг төлбөрийг нэмж авч байгаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хэрэглэгчийг хяхан боогдуулж байна гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.
МУИС-ын суралцагч суралцуулах гэрээнд зөрчил гаргасан оюутныг сургуулиас хасах бөгөөд төлбөрийн буцаан олгохгүй гэсэн нь мөн л хэрэглэгчийн эрхийг дордуулсан, хэрэглэгчийн аваагүй үйлчилгээний төлбөрийг авахаар чиглэсэн байна гэж үзжээ.
ШӨХТГ-аас их, дээд сургуулийн төлбөрийн нэмэгдэлтэй холбоотойгоор МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС-иадад шалгалт явуулсан шалгалтаар дээрх зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтаар сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй холбоотой тодруулга авч, сүүлийн гурван жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, хэрхэн тогтоосон, шинэ элсэгчдийн тоо, удирдах зөвлөл сонгосон тушаал шийдвэр зэрэг мэдээллийг авч хяналт шалгалтад хамруулжээ.
АШУҮИС төлбөрөө 10-68 хувиар нэмжээ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөх нэг багц цагийн төлбөрийг I дамжаанд 75 мянга, бусад дамжаанд 65500 төгрөг байхаар тогтоосон нь өмнөх жилтэй харьцуулахад 10-68 хувиар нэмжээ.
Тус сургуулийн хувьд мөн л инфляцийн төвшин, улс орны эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан төлбөрөө нэмсэн гэжээ.
Мөн “Юнимерчус” ХХК-тай гэрээ байгуулан 27500 төгрөгийн үнэтэй 850 ширхэг халаад, 15500 төгрөгийн үнэтэй футболк 850 ширхэгийг шинэ оюутнуудад олгожээ.
Энэ нь мөн л хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.
Бусад сургууль төлбөрөө нэмсэн нь МУБИС төлбөрөө нэмэх шалтгаан болжээ
Тус сургуулийн сургалтын төлбөр дунджаар 23 хувиар нэмжээ. Ямар шалтгаанаар төлбөрөө нэмсэн талаар хангалттай баримт, нотолгоо тайлбар өгөөгүй бөгөөд бусад сургуулиас хамгийн бага төлбөртэй, инфляцийн түвшинтэй уялдуулсан, бусад сургуулиуд төлбөрөө нэмсэн гэх үндэслэл гаргажээ.
Дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар ШӨХТГ-аас зөрчил арилгах шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулсан байна.