-TOUCH INFO-
АШУҮИС-н технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Өсөхбаяр: Тайвань улсын эрүүл мэндийн даатгалын хууль хамгийн сайн загварт ордог. Хүртээмжтэй байдал, хураамж бага, хүссэн эмнэлэгээрээ үйлчлүүлэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгээс гадна хувийн эмнэлэгээр үйлчлүүлэх боломж Тайваньд бий. Гэхдээ 3-р шатлалын эмнэлэг илүү өндөр үнэтэй. Анхан болон 2-р шатлалын эмнэлэг хямд үнэтэй байдаг. Манай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон чанараас шалтгаалан эрүүл мэндийн даатгалаа бүрэн ашиглаж чаддаггүй.
Улсын эрүүл мэндийн даатгалаас гадна хувийн эрүүл мэндийн даатгал үр өгөөжөө өгдөг.
Жишээ нь үзлэг оношлогоо, бага төлбөртэй эмнэлгийн үйлчилгээг улсын эрүүл мэндийн даатгалаараа аваад, харин өндөр өртөгтэй эмчилгээг хувийн эрүүл мэндийн даатгалаар авах боломжтой гэсэн үг.
Тэгэхээр манайх эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо эргэн харах шаардлагатай.