Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн долоо хоногт Данийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн сонирхолтой зүйлсийг хэлжээ. Жишээ нь хөтлөгч түүнээс машинууд нь хэзээ нэг удаа бүтэн цэнэглээд 1000 км явдаг болох тухай асуухад “ганц, хоёр жил” гэсэн байна.
Ер нь бол 2017 он гэхэд тийм болно гэжээ. Магадгүй та өнгөрсөн сард хоёр залуу Model S машины нэг бүтэн цэнэгээр 452,8 бээр явсан тухай уншсан байх. Тэд цагт 24 бээр хурдтайгаар явж байж ийм өндөр амжилтад хүрсэн бөгөөд компани харин 265 бээр явах чадалтай гэж сурталчилдаг билээ.
Үүнээс гадна Маск Теслагийн машинууд өөрийгөө жолооддог болоход тун бага хугацаа үлдсэн гэдгийг онцолжээ. Model S эзэмшигчид ч хэзээ үйлдлийн систем нь шинэчлэгдэж Маскын хэлдгээр “auto pilot” горимтой болох бол гэж хүлээж байгаа.
Тэгвэл Маск “Энэ горим одоо ч гэсэн бета туршилтын хувилбар дээрээ явж байгаа, гэхдээ бид ирэх сард гэхэд олон нийтэд хүргэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Харин машин өөрийгөө бүрэн жолооддог болоход дунджаар гурван жил шаардлагатай гэж Маск хэлсэн юм.
- Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх бичлэгийг тоглуулаарай -