Мэдлэгийг түгээнэ уриатай Азхур номын их дэлгүүр нээлтээ хийгээд удаагүй байна.
Олон нийтээрээ ном унших аяныг зарлаж, автобусны буудал болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй ном тарааж, нээлтийнхээ урилгыг ч мөн хэрэглэгчдэдээ хүргүүлсэн тус дэлгүүрт маргааш буюу 10-р сарын 1-ний өдөр нэгэн онцлох үйл явдал болж байна.
Энэ нь, Азхур номын их дэлгүүрийн урилгаар Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротада Монголд хүрэлцэн ирж, “Амьдрал ямар сайхан гээч...” номын албан ёсны нээлтээ хийхээр болсон юм. Азхур компанийн дэргэдэх “Болорсудар” хэвлэлийн газраас зохиолчийн Японд хэвлэгдэн гарсан “Мөчгүй миний амьдрал” номыг орчуулагч Л.Нарантуяагийн орчуулснаар эрхлэн хэвлэх албан ёсны зөвшөөрлийг авч, “Амьдрал ямар сайхан гээч...” нэртэйгээр олны хүртээл болгож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Япондоо төдийгүй дэлхийн бусад оронд өөрийн туулж босгосон амьдрал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохиолдох хэцүү бэрхийг хэрхэн шийдвэрлэж чадсанаа, энгийн бидний хийж бүтээх их үйлсэд ч өөрийн хувь нэмрээ оруулж байгаа түүний намтар, түүхтэй танилцах боломжийг нээж байгаа юм.
Их наран улсын ард түмний ажилч хичээнгүй зан, цаг баримтлах нарийн ухаан, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд бага сургуулиас эхлээд анд нөхөд, хүрээлэн буй орчин нь хэрхэн нээлттэй хандаж буйг харуулах тус ном нь олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, Японд 6 саяас дээш хувь хэвлэгдэн Бестселлер болж байсан юм. Тэрээр 1976 оны 4 сарын 16-нд Токио хотод төрсөн. Японы алдартай Васэдагийн их сургуулийн оюутан байхдаа бичсэн "Мөчгүй миний амьдрал..." нэртэй өөрийн намтар бүхий ном нь зөвхөн Япон улс төдийгүй гадаадын олон хэл дээр хэвлэгдсэн байна.
Тэрээр их сургуулиа төгссөний дараа "Спортын гайхамшгийг дамжуулж чадах ажил хийдэг болмоор байна" гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн "NUMBER" цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр Сидней, Афины олимп, Японы Өмнөд Солонгосын хамтарсан World Cup гэх мэт томоохон спорт, тэмцээнүүдийг талбар дээрээс нь сурвалжилж байсан бөгөөд тамирчин хүний мөн чанарыг олж хардаг тэрхүү чанар нь ихэд үнэлэгддэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх нь хүүхдийнхээ дэндүү их хамгаалалт нь болдог юм шиг санагддаг.
Ототакэ нь 2005 оны 4-р сараас Токио хотын Шинжүкү дүүргийн боловсрол, хүмүүжлийн байнгын хорооны орон тооны бус ажилтнаар ажиллаж байхдаа "Хүүхдийн амьдралын сурган" нэртэй хүмүүжлийн аян эхлүүлж Акибоши Их сургуулийн эчнээ ангид суралцан бага сургуулийн багш мэргэжилтэй болжээ. 2007 оны 4-р сараас 2010 оны 4-р сар хүртэл Сугинами дүүргийн 4 дүгээр бага сургуульд багшаар ажиллаж 3-4 дүгээр ангиудыг дааж байв. Одоо мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сурган хүмүүжлийн талбарт олж авсан мэдлэг, туршлагаа олон нийтэд түгээх ажил хийхийн зэрэгцээ Токио хотын боловсрол, хүмүүжлийн байнгын хороонд жинхэнэ орон тооны ажилтан, 2014 оны 4-р сард бүс нутгуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор хог цэвэрлэх "Green bird Shinjuku" төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна.
Монголд албан ёсны нээлтээ хийж буй анхдагч ном “Амьдрал ямар сайхан гээч...”
Нээлтээ хийж буй сүүлийн үеийн шилдэг технологи, утас, таблет, урлаг соёлын арга хэмжээ, кино гээд дэлхийн нээлтийг бид Монголдоо хийх туршлагатай болсоор байна. Тэгвэл Японы зохиолчийн “Амьдрал ямар сайхан гээч...” номын энэхүү албан ёсны нээлт нь Монголын номын ертөнцөд анхдагч болж байгаагаараа онцлогтой. Номын нээлтийн үеэр Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн ахлах ангийн сурагчдад уулзалтыг Азхур номын их дэлгүүрийн санаачилгаар зохион байгуулах бөгөөд Монголын гэрэлт ирээдүй болсон эдгээр хүүхдүүдэд Ото зохиолчоор дамжуулан сэтгэлийн урам, дэм хайрлах зорилготой.
Таны худалдан авах ном бүрийн 10% нь хараагүй хүүхдүүдэд зориулсан ном бүтээхэд зориулагдана.
Мөн Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн өөрийн ажил амьдралын туршлагаас сэдэвлэсэн “Амьдрал ямар сайхан гээч...” лекцийг үнэ төлбөргүй Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болсон нь Азхур номын их дэлгүүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтийн оюунд оруулж буй том хөрөнгө оруулалт гэдгийг дурдах хэрэгтэй. Монгол залуус, иргэд өөрсдийн туулж буй ажил амьдралыг өөр өнцгөөс харах нэгэн боломжийг нээж буй уг лекц нь 10-р сарын 1-ний 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд үнэ төлбөргүй болох юм байна. Гэхдээ тус лекцийн урилгыг Азхур номын их дэлгүүрээс очиж авна гэдгийг дуулгая.
Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч...” ном нээлтээ хийсэн даруйдаа худалдаанд гарах бөгөөд ном тус бүрийн үнийн 10 хувийг Азхур компанийн “Сайн үйлсийн хандив”-ын санд хуримтлуулан, хараагүйчүүдэд зориулсан мэдэрч уншдаг ном буюу Брайль үсгээр хэвлэгдсэн ном бүтээж, зорилтот бүлгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хандивлахаар зорьж байгаа юм байна.
Та Ототакэ Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч...” номыг худалдан авч, хараагүй хүүхэд багачуудад хамгийн хэрэгцээтэй байдаг ном үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл Азхур номын их дэлгүүрт зочлоорой.