Samsung компанийн шинэхэн бүтээл Gear 2 ухаалаг цаг маргааш/аравдугаар сарын 2/ АНУ-д 299.99 ам. долларын үнэтэй худалдаанд гарах гэж байна. Компани Tizen үйлдлийн системтэй, дугуй хэлбэртэй цагаа анх Берлиний Радио үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулсан юм.
Энгийн загвар болох 42 мм хэмжээтэй Gear 2 нь 299.99 ам. доллар бол 39.9 мм хэмжээтэй, хүрлээр цутгасан Classic загвар нь 349.99 ам. доллар байх аж. Түүнчлэн Apple Watch-тай адил хэд хэдэн төрлийн оосор санал болгож байгаа бөгөөд энэ цаг зүрхний хэмнэл мэдэрч, дуу хоолой таньдаг системтэй.
Андроид 4,4-с хойшхи үйлдлийн системтэй бүх утастай хослон ажиллах хэдий ч одоогоор iOS дэмждэг хувилбарын тухай мэдээлэл гараагүй байгаа юм. Харин АНУ-аас гадна байгаа хэрэглэгчид ирэх сараас эхлэн Best Buy, Amazon зэрэг цахим худалдааны сайтуудаас энэ цагийг худалдан авч болно.