Хэдий хос дэлгэцтэй ч гэсэн Оросуудын бүтээсэн Yota Phone шиг хоёр талдаа дэлгэцгүй аж. Харин LG-ийн шинэчлэн гаргасан V10 загварын бүх өөрчлөлт урдаа бий.
Юу гэхээр урд талдаа хоёр дэлгэцтэй гэсэн үг юм. Үндсэн дэлгэцийн дээд талд нь Samsung-ын Edge цувралтай төстэй нэмэлт дэлгэц бий. Тэр дэлгэц нь цаг агаар, он сар өдөр, батарейний мэдээлэл зэргийг харуулна.
Хамгийн гол нь энэ дэлгэц таны утасны цэнэгийг үрэхгүй аж. Мөн edge цувралтай адил нэмэлт дэлгэц дээрээсээ та аппликейшнүүдээ ч ажиллуулж болно.
Энэ утас хос дэлгэцээс гадна хос камертай. Магадгүй та бүх л утсанд хоёр камер байдаг болсон цагт гэж гайхаж болох юм. Тэгвэл LG V10 утас нүүрэн хэсэгтээ 5 мегапикселийн хоёр камертай.
Үүний учир нь та 80 градусын өнцгөөр энгийн селфи авахаас гадна хоёр камерыг зэрэг ажиллуулж 120 градусын өнцөг бүхий өргөн зураг авч болно. Мөн зах зээл дээр гарч байгаа сүүлийн үеийн утаснуудын адил 4К нягтралтай бичлэг хийж чадах үндсэн камер бий.
Бичлэг хийхдээ та 21:9-ийн харьцаатай горимыг сонгож болох бөгөөд 3000mAh батарей дээр нэмэх нь microSD картны оролттой. Энэхүү утас энэ аравдугаар сард Өмнөд Солонгост худалдаанд гарах аж.