Аравдугаар сарын 3 буюу энэ бямба гаригийн 19 цагт Улсын Филармонид Монгол Солонгосын уран бүтээлчид “Эв нэгдэл-Их хүч” концерт тоглох гэж байна.
Солонгос Монголын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тэдгээр уран бүтээлчид хамтран тоглолтууд тавьж байгаагийн нэг нь энэ юм.
Солонгосын Ну Тэ Чол удирдаачийн удирдлаган доор Монгол, Солонгос, ОХУ-ын хөгжимчдөөс бүрдсэн олон улсын оркестр Улаанбаатар-Улан Үүд-Сөүл маршрутаар аялан тоглолт хийнэ.
Ээлжит тоглолт болох “Эв нэгдэл-Их хүч” концерт Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран БНСУ-ын Мокпо хотын симфони найрал хөгжмийн удирдаач, захирал Жин Юүнил, төгөлдөр хуурч Хёнок Мүн, төгөлдөр хуурч Хюнсү Чо нар ирж уран бүтээлээ Монголын сонгодог хөгжим сонирхогчдод хүргэнэ.
Тоглолтонд Шостаковичийн алдарт 9-р симфони, ариран, Франсис Пулёнкийн хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг тоглох юм байна.