Баянзүрх дүүрэгт төсвийн хөрөнгөөр 150 ортой амаржих газар өнөөдөр ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин, Ж.Батзандан болон эмнэлгийн удирдлага, ажилтнууд оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үг хэлэхдээ “Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг тогтвортой бууруулж, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байгаа. 2000 онд жилд 40.000 эх төрж байсан бол 2014 онд 81.000 болсон.
Төрөлтийн тоо 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэж 2015 онд монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан билээ. Эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 6 дахин бууруулж чадлаа. Энэ бүхэн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм” гэлээ.
Мөн тус эмнэлэгт 1.5 сая ам.долларын өртөг бүхий Япон Улсын сүүлийн үеийн төрөх эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулснаас гадна ЭНЭШҮТ-д цөөхөн байдаг, хүртээмж муутай аппаратыг “Амгалан” төрөх эмнэлэгт 10 гаруйг суурилуулжээ. “Амгалан” төрөх эмнэлэг 300 хүүхдийн ортой эх, нялхсын шинэ төвийг ашиглалтад орох хүртэл нийт ачааллын хагасыг нь авах хүчин чадалтай аж.
Ийнхүү “Амгалан” амаржих газар нээгдсэнээр Баянзүрх дүүргийн эхчүүд ая тухтай, эсэн мэнд амаржих орчин бүрдэж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn