Ташкентийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д Мөнхбатын Уранцэцэг түрүүллээ.
Тэрбээр жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөсөн.
Хоёрдугаар тойрогт Хятадын бөх Чие Ши Шиг торгуулиар ялсан. 2015 оны Астанагийн дэлхийн аваргын эхний тойрогт таарч М.Уранцэцэг гавьяат өчих мэхээр цэвэр ялж байсан бол сарын дараа дахин яллаа.
Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх ОХУ-ын Кристина Румянцеваг юүко үнэлгээгээр ялж хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Казахстаны бөх Г.Отгонцэцэгтэй барилдаж торгуулиар ялснаар финалдлаа.
Алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Жон Бокёонг вазари үнэлгээгээр ялж Ташкентийн Гранприд түрүүллээ.
Дэлхийн Универсиад наадамд зооны аваргын төлөө М.Уранцэцэг гавьяат Жон Бокёонд торгуулиар ялагдсан байсан бол энэ удаад буулгаж авлаа.