Эцэг эхийн салалтын дунд үр хүүхэд хэцүү байдалд үлддэгийг хүн бүр л мэднэ. Гэсэн ч төрснөөс өөрцгүй, сайн хойд ээж эсвэл аав таарвал тэр хүүхдийн аз гэлтэй. Британи Пэк бүсгүйн хуриман дээр олны сэтгэлийг хөдөлгөсөн зүйл болжээ.
Сүйт бүсгүйг аав нь хөтлөн эр нөхөрт нь хүлээлгэн өгдөг уламжлалтай байдаг. Энэ ёсыг даган, хэдий 14 настайд нь салаа замын эрхээр орхиод явсан аавыгаа Британи хуримынхаа өдөр өөрийг нь хөтлөн явах хүнээр сонгожээ.
Харин Британигийн аав Тодд Бахман энэхүү хүндлэлийг ганцаараа хүртэхийг хүссэнгүй зочдын эгнээнд зогсож буй охиныхоо хойд аав Тодд Кэндроски дээр очиж гарыг нь татан "Алив залуу минь, чи ч бас ийм хүндлэлийг хүлээх хэмжээний хүн шүү. Намайг орлож охиныг минь чин сэтгэлээсээ хайрлаж, өдий зэрэгтээ хүн болгосон чи үүнийг хүртэх эрхтэй" гээд гараас нь атган явж, охиныхоо баруун зүүн талд хоёул алхжээ. Харин энэ тухай охины төрсөн аав Тодд Бахман "Охиныг минь хүн болоход тусалсан гавьяатай хүнд үүнээс өөр хэрхэн талархах билээ" хэмээсэн бол охины хойд аав Кэндроски "Надад амьдралд өвдөг сөхрөх, гутрах үе бишгүйдээ л байсан. Харин энэ үйл явдал миний амьдралын хамгийн сайхан зүйл байлаа" гэжээ.
Хоёр аавын харилцаа охиныг 14 настайгаас хойш тийм ч таарамжтай байгаагүй аж. Харин охиныхоо мартагдашгүй энэ өдөр тэд жинхэнэ эр хүмүүс шиг зан гаргасан нь энэ аж. Энэ мөчийг гэрэл зурагчин Дэлиа Блайкбюрн мөнхөлж амжсаныг хүргэж байна.