Техникийн захууд ил задгай зориулалтын бус газар байрлаж худалдаа хийж байгаагаас үүдэн хөрсний бохирдол үүсгэж байгаа нь судалгаагаар батлагдсан гэдгийг Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг хэллээ.
Аравдугаар сарын 1-н гэхэд нийслэлд ил задгай зогсоол, талбайд автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг нүүхийг шаардсан. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ нь Авто худалдааны төвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд бизнес эрхлэгчдийг боож байна гэсэн юм.
Нүүх албан шаардлагад дурдсан автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах төвүүд агаарын болон хөрсний бохирдолд нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй гэдгийг ч тус газрын дарга Т.Аюурсайхан мэдээлсэн.
Авто худалдааны төвийн дарга Д.Байдраг энэ талаар “Нийслэлд 2014 оны байдлаар 156 цэгт авто машиныг ил задгайгаар худалдаалж байна. Хүүхдийн цэцэрлэгийн хашаа, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн цирк, Драмын театрын гадаа гэх мэт зориулалтын бус газар худалдаа үйлчилгээ явуулж байсан. Харин энэ жил хийсэн шалгалтаар 102 болсон байна. Сэлбэгийн худалдаа бол тоогоо алдсан. Энэ Улаанбаатар хотын нийгмийн амьдралд сөрөг үр дүнг үзүүлж байна. Томоохон техникийн захуудад хөрсний бохирдол маш их байгаа нь тогтоогдсон. Судалгаанд үндэслэж хийж байгаа ажил. Энэ төсөл эдгээрээс гадна олон зүйлийг шийдэх болно” гэв.
Харин хууль бус хэмээгээд байгаа НИТХ-ын шийдвэр нь хуульд заасан эрхийн хүрээнд нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан учраас хууль бус биш гэдгийг тэрээр онцоллоо.
Авто худалдааны төв нь автомашины бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийн дагуу хийж буй ажил аж.