Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Авто худалдааны цогцолборын нэг зогсоолыг 4 сая төгрөгөөр борлуулна. Энэ нь барьсан өртгөөсөө 2-3 дахин бага үнэ аж.
Авто худалдааны цогцолбор аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх бөгөөд эхний ээлжийн бүтээн байгуулалт болох 4 блокын 6375 автомашины зогсоолыг барьж, Улсын комисст хүлээлгэн өгчээ.
Одоогийн байдлаар 400 иргэн 1200 зогсоол худалдан авсан гэдгийг Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг хэллээ. Мөн 26 цайны газар, 5 ариун цэврийн газар, хүнсний мухлагийг ажиллуулахад бэлэн болоод байгаа аж.
Нээлтийн ажиллагаа энэ ням гарагийн 12.00 цагаас эхэлнэ. Энэ үе автомашины хямдралтай худалдаа, автомашины тос тосолгоо, автын гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа, хонжворт сугалаа, арилжааны банкуудын хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ, жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалын хямдрал зэрэг хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлэх юм байна.