Өрхийн эмнэлгүүдийг багаж, төхөөрөмжөөр хангах шаардлагатай
Үүр хаяарахтай зэрэгцэн Баянзүрх дүүргийн Эрдэнэ толгойн эмнэлгийг зорилоо. Хоёр автобус дамжин 10-аад буудал хэртэй яваад зорьсон газраа хүрэв. Эрдэнэ толгойн автобусны буудалд буугаад шаргал цувтай, хижээл насны эмэгтэйтэй ханьслаа. Тэрбээр “Манай гэр холгүйхэн байдаг юм. Тиймээс би гэрээсээ гараад алхчихлаа. Эмнэлэгт очиж шинжилгээ өгнө. Сургуулийн хүүхдүүдтэй уралдан, айлуудын нохойд боргуулан, нарийн гудамжаар алхаж явахад хажуугаар зав чөлөөгүй машин зөрөх нь тээртэй байдаг юм” хэмээн яриагаа эхлүүлэв.
92 дугаар сургуулийн хажууханд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар амбулатори байрладаг болохоор ийн хөл хөдөлгөөн ихтэй аж. Биднийг эмнэлгийн хаалгаар ороход цагийн зүү 06.30-ийг зааж байлаа. Зам зуур танилцсан эмэгтэй нэгдүгээр давхрын урд талын хэсэгт тавьсан сандал дээр тухлав. Шинжилгээ өгөх, эмчид үзүүлэхээр ирж буй хүмүүс ар араасаа цуварсаар. Хоёр хүн бөртийж суусан хонгил хэсэгхэн хугацааны дараа бараг л дүүрэв. Лабораторийн өрөөний үүдний шилэн хаалган дээр “Цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээг 08.30-09.30 хүртэл авна” гэсэн зар тавьжээ. Харин томчуудын шинжилгээг өглөө 08.00 цагаас авч эхэлдэг нь бусад эмнэлэгтэй ижил зарчимтай юм байна. Нэг өдөрт 50 хүнээс шинжилгээ авдаг учраас энэ тоонд амжиж багтахын тулд хүмүүс эртлэн ирж дугаарлахаас өөр аргагүй байдаг аж.
Бид тус эмнэлгийн манаач Г.Цэрэндагватай уулзлаа. Тэрбээр “Манай эмнэлгийн ачаалал дийлддэггүй. Хүмүүс заримдаа 03.00 цагт ирж дугаарладаг үе ч цөөнгүй бий. Цус, шээсний шинжилгээг өглөө эрт авахаас өөр аргагүй байдаг байх. Лабораторийн мэргэжилтнүүд хүнд нөхцөлд ажилладаг гэсэн тодотголтой болохоор 15.00 цаг гээд ажил нь тардаг. Тиймээс өглөө эрт шинжилгээгээ авч, хариуг нь гаргачихаад явчихдаг юм шиг байна билээ. Зун эмч нар амраад явчихаар ачаалал улам нэмэгдэж, хүмүүсээ үзэж бардаггүй. Өвчлөл их болчихсон ч юм уу, хүний хөлд байнга л дарагдаж байдаг юм. Би энэ эмнэлэгт найман сар ажиллаж байна. Ачаалалгүй байхыг нь нэг ч өдөр хараагүй. Дандаа л оволзож байдаг. Ялангуяа шүдний эмч өдөр бүр оочертой, хүнээ үзэж дуусдаггүй” хэмээн ярилаа.
ШӨНИЙН 02.00 ЦАГТ ИРЖ ДУГААРЛАДАГ БАЙЛАА
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Д.Долгор гэх 50 эргэм насны эмэгтэйтэй уулзлаа.
Тэрбээр “Манайх хэдэн жилийн өмнө Цагаан давааны ойролцоо амьдардаг байсан юм. Тэгэхэд шөнийн 02.00 цагт гэрээсээ гараад алхчихдаг байлаа. Эрт ирэхгүй бол шинжилгээний дугаараас хоцорчих гээд байдаг тул ийн шөнө хагасалж босоод алхахаас өөр арга байгаагүй. Заримдаа хүн ихтэй үед бэртэх шахна. Нэг удаа би шахцалдаж байгаад даруулж унаад толгойгоо доргиож байсан. Өнөө өглөө бол харьцангуй хүн цөөнтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй учраас группийн мөнгөө авахын тулд гурван сар болоод нэг удаа бүрэн шинжилгээ хийлгэх үүрэгтэй. Тиймээс энэ эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч гэж хэлж болно. Харин сүүлийн үед шинжилгээ өгөх гэж шийтгэл амсаж буй мэт ядарч зогсдогоо болиод байна. Хорооны өрхийн эмнэлэг тухайн өдөр шинжилгээ өгөх хүмүүсийн нэрсийг бичээд нэгдсэн эмнэлэг рүүгээ явуулчихдаг болсон. Тиймээс дугаар авах гэж яарах хэрэггүй болжээ. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлнэ гэдэг үнэхээр чирэгдэлтэй хэцүү байлаа. Одоо арай л дээрдэж байна. Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болно гэсэн мэдээ сонсогдоод л байх юм. Ингэж үйлчилгээгээ иргэдэд ойртуулаад байвал ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай л байна” гэлээ.
МАНАЙ ЭМНЭЛЭГ ӨДӨРТ 50 ХҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВДАГ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Хишигдэлгэр ийн ярилаа.
-Наймдугаар сард цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээ өгөхөд үнэхээр хэцүү байсан. Би үүрээр 04.30 цагт ирж дугаарласан. Намайг ирэхэд эмнэлгийн хонгилд зургаан хүн сууж байсан болохоор өөрийгөө долдугаарт байна гээд сэтгэл тайвшран сууж байтал гаднаас 10-аад хүн ороод ирсэн. Гэтэл хүмүүс машинтайгаа ирээд дугаарлаж байсан юм билээ. Ингээд би 15 дахь хүн нь болсон. Өдөрт төдөн хүнээс шинжилгээ авна гээд тоог нь тогтоочихдог болохоор хэцүү л дээ. Жилийн өмнө өдөрт 30 хүнээс л шинжилгээ авдаг байсан. Өмнүүрээ таслуулчихвал хэчнээн эрт ирж дугаарлаад ч нэмэр байдаггүй. Харин одоо өдөрт 50 хүнээс шинжилгээ авдаг болсон юм билээ. Тэгэхээр ямар ч байсан өдөртөө амжаад өгчихдөг юм. Эрдэнэ толгойн эмнэлэг үргэлж л ачаалалтай байдаг. Энэ сард өрхийн эмнэлгүүд шинжилгээ авдаг болчихвол энэ газрын ачаалал бага ч гэсэн буурах байх. Эмч, сувилагч нараа сургаж байна. Удахгүй шинжилгээ авдаг болно гэсэн таатай мэдээ сонсогдоод л байгаа. Нэг үеэ бодвол эмнэлгийн үйлчилгээ харьцангуй сайжирч байна. Хоёр жилийн өмнө ч шинжилгээ өгнө гэдэг шийтгэл шиг л байлаа.
ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ХҮНД СУРТАЛТАЙ ШҮҮ ДЭЭ
Хан-Уул, Сонгино хайрхан гээд дүүрэг бүрийн эмнэлгийн өглөөний дүр зураг нэгэн ижил. Өнгөрсөн даваа гарагт Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг зориход хоёрдугаар давхарт нь мөн л урт дараалал үүссэн харагдсан. Хүмүүс ховор бараанд дугаарлаж буй мэт урт дараалал үүсгэсэн нь нэг өдрийн өмнө ч болов шинжилгээ өгөх гэж яарсных биз. Тус дүүргийн өндөр настан Д.Буянаа “Өглөө эрт дүүргийн эмнэлэгт очиж шинжилгээ өгнө гэдэг амаргүй ажил. Тиймээс хэн нэгнийг гуйж өөрийнхөө оронд зогсоохоос өөр арга байдаггүй. 80 настай хүн цаг гаруй дугаарлаж зогсоно гэдэг хэцүү. Ингэж дугаарласан ч эрүүл мэндийн дэвтэр байхгүй бол шинжилгээ өгч чадахгүй. Үнэнийг хэлэхэд хүнд сурталтай шүү дээ. Манайхаас өөр улсад үүрээр эмнэлэгт дугаарладаг үзэгдэл байхгүй байх. Манайд л ийм тогтолцоо үйлчилж байна” хэмээн ярилаа.
Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд төдийгүй томоохон эмнэлгүүд ч ийм л системтэй. Үүнийг халахын тулд өрхийн эрүүл мэндийн төвүүдийг багаж, төхөөрөмжөөр хангах, чадавхижуулах шаардлагатай байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд онцолж байсан. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээний аппарат тараажээ. Удахгүй энэ байдал цэгцэрнэ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлж байна. Гэхдээ цусны шинжилгээ өгөхөд заавал өлөн байна гэсэн шаардлага тавьдаг учраас өглөө эрт шинжилгээ авахаас өөр аргагүй” хэмээнучирлажбайлаа.
Б.Ганболор