Нэлээд хэдэн жилийн өмнө Монголын шилдэг хэвлэл мэдээллүүдийг тодруулах оны ёслолын үеэр манай нэг нэртэй ахмад сэтгүүлч тайзан дээр дугтуй задлаад нүдний шилээ ихэмсэгээр засангаа “Хамгийн хүртээмжтэй шилдэг сайт ГООГОО” хэмээн зарлаж билээ.
Хурсан олон хэн гарч ирэхийг тэсэн ядан хүлээхэд өнөөдөр 10 жилээ тэмдэглэж буй Монгол контент ХХК-ийн www.gogo.mn –ийн эрхлэгч инээмсэглэн ирж өргөмжлөлийг хүндэтгэн авсан юм.
Хэвлэлийн Хүрээлэнгээс арав гаруй жил тогтмол явуулсан Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаагаар тус сайт хамгийн хүртээмжтэй портал сайтын байраа алдалгүй хадгалж ирсэн. Салбартаа шударга шүүлтүүртэй буюу уншигч, үзэгчдийн судалгааны жилийн дүнгийн дунджаар тодруулж, хоёр жил тутамд шилдгүүдийг тодорхойлдог уралдаанд тэд хамгийн хүртээмжтэй сайтаар гурван удаа тодорч байсныг санаж байна.
Хэвлэл мэдээллийн орчинд технологийн хувьсал хүчтэй өрнөж буй өнөө цагт мэдээллийн портал сайтын нэр хүнд, өнгө загвар, шинэлэг байдлаараа салбартаа тэргүүлж яваа шалтгааныг мэргэжлийн үүднээс хэд хэдэн зүйлтэй холбон үзмээр санагдана.
GoGo.mn нь хараат бус, ёс зүйтэй, тэнцвэртэй, оюуны өмчийг дээдэлсэн сэтгүүл зүйн бүтээл, монгол контентыг эрхэмлэж ирснээр хэн нэгний халаасанд оролгүй, эдийн засгийн хямралын үед ч өөдөө дээшээ өгсөж явна. Тэд редакцынхаа ёс зүйн дүрмийг тунхаглан зарлаж, бусдыгаа уриалсан анхны сайт болсон юм.
Мэргэжлийн байгууллагын сургалтад боловсон хүчнээ тогтмол хамруулан цахим сэтгүүл зүйн сүүлийн үеийн чиг хандлага, хөгжлийн боломжийн талаар хүний нөөцөө бэлдэж ирсэн нь өнөөдрийн gogo.mn сайтын үнэт зүйл болоод байна. Универсал сэтгүүлч гэж хэн бэ гэдгийг тэд тодорхойлохын төлөө урагшилсаар л...
Уншигчдаа дагах бус хөтлөх арга барилыг урдаа тавьснаар Монгол контентуудыг бэлдэх, хэн сайн чадаж буйтай хамтрах эв эеийг эрхэмлэдэг чанарыг нь сайшаамаар санагдана. Тиймдээ тэд Монгол дуу, Монгол хөгжим, Монгол кино зэрэг олон төслийг эхлүүлж ирэх 20 жилийнхээ том бэлгийг бэлдэж эхэлжээ.
Цахим сэтгүүл зүйд цахиур хагалж яваа цөөн хэдэн сайтын томоохон орон зайг эзэлж буй тус сайтыг онцолж тэдний гаргаж буй зам мөр, жим Монголын сэтгүүл зүйд бие даасан, хараат бусаар ажиллах чиг шугамыг түүчээлж яваагийн төлөө сүүн цацал өргөе. Сэтгүүл зүйг бизнесийн зарчмаар хөгжүүлж, хэн нэгний хөрөнгө оруулалтад дулдуйдах бус өөрсдийн нөөц боломжоор Монгол хүний оюуны бүтээлийг үнэлүүлэхийн төлөөх зам мөр нь дардан байг ээ.
“Гоогоо” хэмээн хэлсэндээ ихэд нэрэлхсэн ахмад сэтгүүлч урагшлахын утга шингээсэн GoGo сайтын тасралтгүй, зогсолтгүй, үргэлжид хөтлөх, түүчээлэх эрхэм нэрийг алдаршуулан магтсан билээ.
Ц.Чимэддондог, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, чөлөөт сэтгүүлч