Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явц
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын гурван үндсэн чиглэлээр арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Есдүгээр сарын 20-ны байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хэмжээгээр есдүгээр сарын 20-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын гадна талбай дээрхи нүүрсний нөөцийн хэмжээ 296.5 мянган тонн буюу өвлийн их ачааллын үед зарцуулагдах хоногоор тооцвол 11.7 хоногийн нөөц бэлтгэсэн.
Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар
- Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88 хувийг,
- Дархан, Эрдэнэт хотын нийт хэрэглэгчдийн 100 хувийг,
- Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс аймгийн төвүүдийн хэрэглэгчдийн 80 хувийг тус тус дулаанаар хангаад байна.
Эндээс харахад орон сууцанд амьдардаг нийслэлчүүдийн 12 хувь нь дулаанаа аваагүй байна.