Хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явцыг танилцуулж байна.
Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд
- 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар
- 10.5 мянган тонн өвс,
1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд сайн бэлтгэсэн, бусад аймгууд хадлангийн татан авалтаа хийж дуусаагүй, тэжээлийн хувьд худалдан авалтын сонгон шалгаруулалт явуулж байна.
Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон юм.
Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэж, тариалалтаас 53 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэх төлөвтэй байгаа аж. Энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.
Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн ихэнх сумд, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр байна.
Оны эхний есөн сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил ирэх сард дуусна. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчний хувьд тайван байна.
Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жил махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 128.5 мянган тонн мах экспортлох боломж, тооцоо гарчээ.
Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нийт 180 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ, ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэхээр Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ.