Монголын анхдугаар Комик стрип /ёнкома манга/ буюу дөрвөн нүдэт зурган хуудасны тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 12 цагаас болно.
Өөрөөр хэлбэл, шүүгчдийн дүгнэлтээр шалгарсан хоёр бүтээл болон Нүүдлийн зурган өгүүлэмж пэйж хуудсан дээр олны таашаалыг их хүртсэн буюу хамгийн олон лайктай нэг бүтээлийн эздэд Япон явах эрхийн бичгийг нь гардуулахаас гадна өнөөдөр шагнал гардуулах ёслол дээр комик стрип зурах 30 минутын тэмцээний ялагчийг газар дээр нь шалгаруулан мөн л Япон явах эрхийн бичгээр шагнаж нийт ДӨРВӨН ЯЛАГЧ ЯПОН ЯВАХ ЭРХЭЭР ШАГНАГДАНА.
Шагнал гардуулах ёслол өнөөдөр буюу аравдугаар сарын 03-ны өдөр 12:00 цагаас “Улаанбаатар Чуулга”-ын хоёр давхрын зааланд болно.
Хэрэв та зурдаг бөгөөд тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа бол яг одоо хүрч ирээд 30 минутын тэмцээнд өрсөлдөн ялагч болж Япон явах боломжийг бүү алдаарай. Тэмцээнд бүтээлээ ирүүлсэн оролцогч мөн энэхүү тэмцээнд оролцох боломжтой гэдгийг сануулахад таатай байна.