Нэгдсэн үндэстнүүдийн байгууллагын /НҮБ/ Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо болж байна. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулган тус байгууллагын түүхэн 70 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис оролцож буйгаараа онцлог болсон юм. НҮБ-ын тухай "НҮБ Сирийн хямралыг шийдвэрлэхэд хүчин мөхөсдөж буй нь хүндийг нь унагааж байна" нийтлэлийг уншина уу.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын арми хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах саналыг Холбооны зөвлөлд есдүгээр сарын 30-нд оруулсан юм. Холбооны зөвлөл хуралдаж, Оросын зэвсэгт хүчин хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгснөөр Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч эхэллээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан. Иймээс Сирийн Засгийн газар "Исламын улс"-тай тэмцэхэд ОХУ-ын агаарын хүчин дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ Оросын арми зөвхөн агаарын цэргийн ажиллагаанд оролцоно. Газраар оролцох байлдааны ажиллагаанд оролцохгүй хэмээн Владимир Путин мэдээллээ.
НҮБ-ын төв байранд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын хэлэлцээ боллоо. Хоёр орны төрийн тэргүүний уулзалт 55 минут үргэлжилнэ гэж төлөвлөж байсан ч 1 цаг 40 минут хүртэл үргэлжлэв. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр удирдагч жил гаруйн хугацаанд анх удаа биечлэн уулзсан нь энэ юм. Хоёр орны Ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээний анхаарлын төвд Сирийн нөхцөл байдал, тус хямралыг шийдвэрлэхэд ОХУ-ын оролцоо, Украины зүүн бүс нутгийн мөргөлдөөн байсан. Хоёр орны төрийн тэргүүн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талаар санал зөрөлдсөн юм. Сири дэх “Лалын улс” бүлэглэл болон бусад террорист бүлэглэлтэй Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын хүчнийхэн болон Курдын журамт цэргүүд л жинхэнээсээ тэмцэж байна. Сирийн хууль ёсны Засгийн газарт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Путин хэлжээ. Харин АНУ-ын эрх баригчид Башар Асадыг Ерөнхийлөгчийн суудлаас огцоруулах хэрэгтэй гэсэн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Палестины төрийн далбааг анх удаа мандууллаа. НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрсөн ёслолын ажиллагаанд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар оролцжээ. Палестин тэргүүтэй 10 улсын далбааг “Ажиглагч гишүүн”-ий статустай бусад есөн улсын хамт тусад нь мандуулна. Палестин улс 2012 онд НҮБ-ын ажиглагч орны эрхийг авсан бөгөөд бүрэн эрхт гишүүн орны эрх авахаар зүтгэсээр байгаа юм.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож магадгүй талаар тус улсын “Bild” сонин мэдээллээ. Нью-Йоркт болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалж дамжууллаа. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Меркель НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохыг дэмжих хүмүүс тус байгууллагад цөөнгүй гэнэ. Энэ жил гэхэл л “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэй” гэсэн кампанит ажил өрнөсөн байна. Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажиллах ёстой байсан ч энэ жилийн Ерөнхий ассамблейн үеэр төлөөлөгчид түүнийг огцруулж, шинэ хүн сонгох талаар санал дэвшүүлээд эхэлсэн юм.
“Шүхэртэй хувьсгал” гэж нэрлэгдсэн эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш нэг жилийн ой есдүгээр сарын 29-нд тохиов. Энэ өдрийг тохиолдуулан Хонконгийн Засгийн газрын байрны гадна 1000 орчим хүн цуглан, жагсаал хийлээ. Цугласан хүмүүс ардчилсан сонгууль явуулахын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Түүнчлэн орон нутгийн эрх баригчдаас Хятадын оролцоогүйгээр бүрэн ардчилсан сонгууль явуулахыг уриалжээ.
Гурван өдрийн өмнө албан ёсны Twitter хаягаа нээсэн Эдуард Снөүдэн өдгөө 1,22 сая дагагчтай болжээ. Twitter хаягаа нээгээд ердөө гурав хонож байгаа ч асар олон дагагчтай болж, анхны жиргээг нь хүмүүс 118,825 удаа дахин жиргэж, 113,290 удаа таалагдсан гэжээ. Харин сая гарсан дагагчтай болсон Эдуард Снөүдэн хамгийн сонирхолтой нэгнийг дагасан юм. Мэдээж хэрэг өөрийн ажиллаж байсан Үндэсний аюулгүй байдлын агентлагийг шүү дээ.
Есдүгээр сарын 29-нд НАСА Ангараг гариг дээр ус урсаж байна гэсэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татав. Тийм ээ, үнэхээр тэр цаана байгаа улаан гариг дээр ус урсаж байгаа аж. Гэхдээ дулааны улиралд буюу бидний нэрлэдгээр “Зун”-ы улиралд ус урсдаг болохыг тэд илрүүлжээ. Харин гаригийн гадаргуун температур буурч, “Намар”-ын улирал ирэхэд урсаж байгаа ус хатаж, ширгэдэг юм байна. Ийнхүү Улаан Нүдэн гариг дээрээс урсаж байгаа ус илрүүлсэн нь бид Ангарагийн аль хэсгээс амьдралын ул мөр хайх ёстойг зааж өгсөн хэрэг юм. Түүнчлэн хамгийн баталгаатай яригдаж байгаа 2030 онд анхны хүмүүсийг Ангараг тийш илгээх төслийн хүрээнд сансрын нисэгчдийг тэнд хаана газардуулах нь бас л үүнтэй холбогдох аж.
Есдүгээр сарын 30-нд Google компани хэд хэдэн шинэ ухаалаг утас, шинэ Chromecast болон цоо шинэ таблет төхөөрөмж танилцууллаа. Хэрвээ та үзэж амжаагүй, сонсож амжаагүй бол үйл ажиллагааны онцлох зүйлсийн тоймыг ЭНД дарж үзнэ үү.