Өнгөрсөн баасан гарагийн шөнө АНУ-ын нисэх хүчин Афганистаны Кундуз хот руу агаараас довтлохдоо алдаа гарган, “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын эмнэлэг рүү гал нээсэн хэрэг гарсан.
Энэ хэргийн дараа Афганистаны Кундуз хотоос бүх ажилтнаа аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн талаар тус байгууллагын төлөөлөгчид мэдээллээ.
Түүнчлэн бөмбөгдөлтийн үеэр гэмтэж, шархадсан өвчтнүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлжээ. Дэлбэрэлтийн улмаас сүйрсэн Кундуз хотын эмнэлгийн үйл ажиллагаа хэзээ сэргэх нь тодорхойгүй байгаа юм.
Кундуз хотын эмнэлэг “Талибан” алан хядах бүлэглэлийн цэргийн эмнэлэг зорилгоор ашиглагдаж байсан гэж Афганистаны эрх баригчид мэдэгдсэн.
Эмнэлэг рүү АНУ-ын зэвсэгт хүчний довтолж эхлэхэд "Хил хязгааргүй эмч нар"-ын ажилчид Кабул дахь НАТО-гийн цэргүүдэд эмнэлэг дотор энгийн иргэд буй талаар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч довтолгоо бүтэн цаг үргэлжилсэн. Энэ нь тус эмнэлэг рүү санаатай халдсан гэх сэдэл төрүүлж байна хэмээн байгууллагын тэргүүн Кристофер Сток хэлсэн юм.
Тэрээр энэхүү хэргийг ил тод, шударга шүүж өгөхийг олон улсын байгууллагаас хүсэж буйгаа мэдээллээ.
Тус хэргийн улмаас “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын 12 ажилтан, 10 өвчтөн амь насаа алдсан. Түүнчлэн 37 хүн гэмтэж, шархаджээ.
Афганистаны хойд хэсэгт оршдог адил нэртэй мужийн засаг захиргааны төв болох Кундуз нь тус улсын томоохон хотуудын нэг юм. Тус хот 300 мянга орчим хүн амтай.
Эх сурвалж: Reuters
Зургийн эх сурвалж: AFP